antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Гадаад худалдаа “шархаллаа”

нийтлэсэн Admin

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийг ойг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэв. Ойн баяр  шагналын хураар цалгиж, худалдааны байгуулагынхан ч “зад” авна лээ. Баярын хундагатай зэрэгцэн бас нэгэн мэдээлэлд анхаарлаа хандуулахгүйгээр өнгөрч боломгүй санагдсан. Учир нь Монгол Улсын гадаад худалдааны алдагдал урьд өмнө байгаагүйгээр дээд цэгтээ хүрсэн бөгөөд гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний арван сард 1563.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1305.7 сая ам.доллараар  өсчихөөд байгаа аж.  Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар гэхэд гадаад худалдааны алдагдал 219.2 сая ам.долларт хүрчихээд байна. Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улс гадаад худалдаанаасаа 17,9 сая ам.долларын алдагдал хүлээсэн байдаг.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болсон Худалдаа эрхлэгчдийн  IV зөвлөгөөний үеэр  ерэн жилийн өмнөхөөс Монголын худалдааны салбарт олон зүйлс  өөрчлөгдөж, олон зүйлс шинэчлэгдэж, өргөжин тэлснийг шагшран магтсан.  Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үеэс гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа гадаад худалдааны өсөлт улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлж ирсэн. Энэ талаар ч баярынхаа үеэр баахан хуралдаж, ярина лээ, худалдааны салбарынхан.  Тэнд гадаад, дотоод худалдаа наймаа эрхлэгчид, салбар хариуцсан сайдууд бүгд л байсан.

1990-ээд оны эхээр дэлхийн 20-иодхон улстай 200 хүрэхгүй сая.ам долларын худалдаа хийдэг байсан Монгол Улс өнөөдөр дэлхийн 130 орчим улстай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоогоод байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар л гэхэд 7.5 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь манай ДНБ-нээс давсан үзүүлэлт гэнэ. Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн шатандаа ирээд байгаа энэ цаг үед худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг цаашид ч улам бүр чухал ач холбогдолтой байх болно гэдгийг  сануулах хүн ч бас байв.

Хэдийгээр Монгол  худалдаагаар дамжуулан дэлхийн эдийн засгийн интеграцид улам эрчимтэй нэгдэх болсон ч гэлээ  өнөөдрийн 1,3 тэрбум ам.долларын алдагдал анхаарахгүй орхимгүй том асуудал гэдгийг ч төвбанкнаас сануулдаг.  Аль ч улс орон, албан газар, айл өрхийн хувьд гадаад, дотоод худалдаагүйгээр оршин тогтнохын аргагүй.  Мэдээж, улс орон, айл өрх, хүн бүр л амьдрал ахуйгаа сайжруулахын төлөө, амьдрахын төлөө худалдаа хийдэг.  Гэвч алдагдалтай наймаа хийдэг нөхрийн амьдрал ахуй дээшилж, тэтгэдэг бил үү. Нөгөө  тэрэгний гол хийх гэж байгаад шүдний чигчлүүр болгодог нөхөр шиг л.

Монгол Улс юунаас болж алдагдалд оров

Наймаачдын хэлдгээр шархаа хэрхэн нөхөх л Монгол Улсын хувьд томоохон асуудал болоод байна. Худалдааныхаа бүтцийг өөрчлөхгүйгээр гадаад худалдааны алдагдлыг бууруулж  чадахгүй гэдгийг ч худалдааны салбарынхан ярьдаг. Гадаад худалдааны тэнцэл сүүлийн 20 жилд алдагдалтай, импорт нь экспортоос давж ирсэн нь алдагдлын гол эх үүсвэрийг бүрдүүлж буй юм. Тухайлбал, 2011 оны эхний  арван  сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9141.0 сая ам.доллар, үүнээс экспорт 3788.6 сая ам.доллар,  импорт 5352.4 сая ам.долларт хүрсэн гэдгээс харвал экспортоос орж ирж буй мөнгө, импортоор гадагшилж буй мөнгөнөөс бага байгаа нь илэрхий.  Монгол Улсын эдийн засаг өнөөдөр экспортын орлогыг шүтсэн, импортын бараа бүтээгдэхүүн дээр л тогтож байна. Монголд өртөг шинэгсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байхгүй, тэртусмаа импортод нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн бараг гардаггүй гэхэд болно. Импортод зарцуулж  буй мөнгөний урсгал голдуу авто машин болоод газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулагддаг бололтой. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар импортолсон ачааны машины биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 10315 ширхэг, үнийн дүн 318.4 сая ам.доллар, суудлын автомашины биет хэмжээ 21157 ширхэг, үнийн дүн 196.9 сая ам.доллар, дизель түлшний биет хэмжээ 138.8 мян.тонн, үнийн дүн 245.1 сая ам.доллараар өсчээ. Өөрөөр хэлбэл импортод зарцуулж буй хөрөнгө монголчуудын хөлдүүжлэх унаа болоод, тэднийх нь “ходоод”-ыг дүүргэхэд зориулагдаж байна. Үүнээс болж Монгол Улс өнөөдрийн байдлаар 1,4 тэрбум ам.долларын алдагдал хүлээчихээд байгаа юм.

Тэгвэл экспортод гаргаж үндсэндээ ашигт малтмал, мал аж ахуйн гаралтай түүхий эд л экспортлож байна шүү дээ. Өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортлож, импортыг орлох бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг болсны дараа л худалдааны тэнцэл ашигтай гарах учиртай. Манай улс 2011 оны эхний найман сард дэлхийн 117 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7080.1 сая ам.доллар хүрч өмнөх оны мөн үеийнхээс 88.4 хувиар нэмэгдэв. 2011 оны эхний найман сард нийт бараа эргэлтийн 55.6 хувь нь БНХАУ-д, 15.4 хувь нь ОХУ-д, 29.0 хувь нь бусад улсад ногдож байна. Экспортын 98.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн зэрэг бүлгийн бараа эзэлж байна.

Алдагдлаас гарах гарц байна уу

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар дахь олборлолт, хөрөнгө оруулалтыг даган экспорт нэмэгдэж байгаа ч эдийн засаг, тэр дундаа гадаад худалдаа түүхий эдээс хамааралтай болох эрсдэл өндөр байгааг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайван нэгэнтээ ярьж байсан. Гаалийн үйл ажиллагааг сайжруулах, бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийгн хэрээр мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүний экспортод гаргаж байж л Монгол Улс шархаа нөхөж чадах бололтой.  Хамгийн гол нь ашигт малтмал, түүхий эдээс хамааралтай эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчилж, төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, тодорхой салбарт импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахад түлхүү анхаарч ажиллах  нь Монголын худалдааны салбарын гол зорилго болоод байна.  Эскпортод гаргаж байгаа гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсээ л гэхэд бид  70 ам.доллараар зарж буй. Гэтэл дэлхийн зах зээлд , тодруулбал Японы боомтод коксжих нүүрс нэг тн нь 342 ам доллар, Хятадын боомтод 293, Хятадын дотоодын зах зээлд 300 ам. доллар, Энэтхэгийн зүүн эрэгт 341 ам доллар байгаа нь монголчууд гадаадынхантай наймаалцаж чадахгүй байна гэсэн үг. Алдагдлаас гарах гарц нь ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлох биш ядаж л анхан шатны боловсруулалт хийгээд аятайхан үнээр л зарах явдал гэдгийг албаны хүмүүс ч өөрсдөө мэддэг л юм билээ. Гэсэн атал Монгол Улсын алдагдал тэрбумаар хэмжигдэж байгаа нь хэний буруу юм бол.

Ж.Эрхэс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car