antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 1 comment

Гаалийн хуулийн төслийг дэмжлээ

нийтлэсэн Admin

zasag_hur_1-600x3271Гаалийн тарифын, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж тогтлоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон НӨАТ-аас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж, хуулийн төсөлд тусгажээ.
Хуульд дээрх нэмэлт оруулснаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлыг 15.5 хувийг хэмнэх боломжтой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (May 12, 2014 7:45:41 pm )

    huvi humuusee bas demjih heregtei sdee

antalya rent a car