УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярина гээч болов. Тэрбээр төрийн ордонд утаат тамхи татдаг тухайгаа ярьсан нь өдгөө хууль зөрчсөн гэдэг асуудалд орооцолдуулах бололтой.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бүлгийн даргынх нь энэхүү үйлдэл Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6-д заасан Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглоно гэснийг зөрчдөг хэмээгээд байгаа юм. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаад байгаа бөгөөд Д.Эрдэнэбат гишүүн ам алдсанаараа гэрч болж, бусдыгаа хөлдөө чирэх бололтой. Баталсан хуулиа хэрэгжүүлдэггүйн гай гэж энэ л байх даа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
100 % (May 12, 2014 10:16:20 am )
БОЛЬЁ ОО
-
Эрлэг (May 12, 2014 2:20:19 pm )
Омхий амтай заваан дарваан хар
-
ttttr (May 12, 2014 2:42:03 pm )
ul bieleh utopi huuli.eruuchimeg bolimoor uym.
-
Хурмаст (May 12, 2014 9:59:17 pm )
Жинхэнэ Монгол эр хүн дээ…
4 Comments