Монгол Улсын гавьяат тамчирчин О.Гүндэгмаа Бразил улсын Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн XXXI наадмын эрх олгох ДАШТ-нд оролцох өрсөлдөөнөө эхлүүлэх гэж байна. Тодруулбал тамирчин бүсгүй өнгөрсөн долоо хоногт болсон Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж, спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлсэн юм.
Буудлагын ДАШТ ирэх есдүгээр сарын 06-20-ны өдрүүдэд Испани улсын Гренада хотноо болох аж. МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “Атланта-96”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гэх таван олимпод оролцож, “Бээжин-2008” олимпоос мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (May 11, 2014 11:58:24 pm )
amjilt husii mundag shuu…
1 Comment