antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2014 Comments are off

Хуулийн төсөл өргөн барив

нийтлэсэн Admin

sangiinsdУлсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан өчигдөр Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын  дарга З.Энхболдод өргөн барилаа.

Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолд Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг энэ тогтоолын хүрээнд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж  тус тус заасан нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хууль эрхзүйн шаардлага гарч байгааг хууль санаачлагч энэ үеэр хэллээ.
Энэхүү хуулийн өөрчлөлтүүдийг боловсруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын 7.3-т “Төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ” гэж заасны дагуу юуны өмнө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Энэхүү хуулийн өөрчлөлт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орсноор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүд болон макро үзүүлэлтүүдийн хэмжээг дахин тооцож, хуулийн төсөлд тусгажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car