antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2014 1 comment

Хошин шогийн жүжигчдийн шалз тулаан

нийтлэсэн Admin

398e4f25b566e86bbigХошин шогийн хоёр бүсгүйн халуун усны шалз тулаан, бие биенээ харилцан зумласан хэрэг явдал 7 хоногийн анхаарал татсан буцламхай сэдэв болов. Аягатай, буцалгагчтай усаар байлдсан бөгөөд дайнд ялагч байдаггүй гэдэгчлэн Д.Оюунтуул эмнэлэгт, Ц.Алдармаа гэртээ түлэгдлээ эмчлүүлж байна. Шог явдал биш шоглоом болсон үйлдэлдээ хоёр бүсгүй уучлал гуйв. Олон нийтэд хандаж ярих сэдэв, дэвшүүлэх үзэл санаа, санал бодолгүйгээр нүцгэн зураг, өмсдөг гутлынхаа өнгөөр маш олон мэдээ үйлдвэрлүүлж олны танил болж амжсан нь эргээд гай болов. Монгол бүсгүйн үзэсгэлэнг халуун ус бүү шалзлаг!

Давхар дээл 2016 он ч үгүй үлдэв

Долларын ханш, амьдрал ахуйгаас чухал болсон давхар дээлийн хэрүүл барилга, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын үнэтэй өдөр хоногуудаас сайтар хороов. Өргөн барьсанаас хойш нэг жил, хэлэлцэж маргалдсан зургаан сар өнгөрсөний эцэст буцаалаа. Ухаалаг төрд шилжих санаачилга ухаалаг бус улстөржсөн том төрийн үзүүлэн таниулга шиг үйл явдал болж өрнөлөө. МАН өчигдөр өмсөж байсан давхар дээлээ өнөөдөр үзэн ядлаа. АН, МАХН, ИЗНН өнөөдөр өмсөж байгаагаа маргааш тайлчихъя гэж хариу барив. Эцсийн дүндээ “Өчигдөр МАН өмссөн, өнөөдөр АН өмсөж байна, маргааш хэн ч өмсөж болно” гэмээр шийдэлгүй үлдлээ. Давхар дээлийг 2016 оноос тайлъя гэж Ерөнхийлөгч  санаачилсаныг МАН-ын бүлэг 2014 онд шувтлах улс төр болгож, АН хариу хамгаалж, хугацааны маргаан сүүлдээ хууль ч үгүй болж намжив. Өчигдөр МАН өмсөж байсан нь үнэн. Өнөөдөр АН, МАХН, ИЗНН өмсөж байгаа нь үнэн. Маргааш бүгд өмсөхгүй нь үнэн болсон бол ухаалаг төр рүү нэг алхах байв.

Тэнгэртэй чааталдаг сайд ба 100 хоног

Эдийн засгийн байдал хүндэрсэн ч, хямарсан ч аль тохиолдолд ариун цэврийн өрөөнд орсон, эрс шийдмэг, эрчтэй хурдтай ажиллахыг шаардаж байна. Монгол бол Сэлэнгэд ургадаг ногооны нөөшийг Чех, Польшоос авчруулдаг, 45 сая малтай, нэг хүнд ноогдох газраар дэлхийд тэргүүлдэг ч сүү, гурилан боовныхоо 70 хувийг доллараар авч, доллар идэж, доллараар бие засдаг улс юм. “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-оор шийдэх асуудлын жагсаалт буюу УИХ-ын тогтоолыг батлахаар хоёр долоо хонож байна. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн 100 хоногоо албан ёсоор тоолж болох ч амьдрал, цаг хугацаа цаасан шийдвэрээс хамаардаггүй билээ. Хөх тэнгэрт мессеж явуулж, send error болж, сансартай харилцаж байснаас хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчиддээ итгэх, Эдийн засгийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжил хоёрын аль нэг нь л байх ёстой юм бол түүнийг нь сонгох шийдэл хүлээгдэж байна. Дайн самуунтай орны хүн өдөр нь тариачин, орой нь зандалчин болчихдог шиг энх цагийн мухар сүсэгт манай эх орон өглөө нь сайд, үдэш нь зайранд хувирах мэтээс салах ёстой боллоо.

 

НОЁН ЗӨГИЙ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (May 06, 2014 9:32:18 am )

    ЭНЭ ЭМС ХОШИН ШОГИЙН ЭЭЛЖИТ ҮЗҮҮЛБЭРЭЭ ХИЙСНИЙГ ХҮМҮҮС АНДУУРААД БАЙГАА ЮМУУ ДАА. ХАРЖ Л БАЙГААРАЙ, ОДОО ШҮҮХ ЦАГДАА, ХАР ГЭРТ ОЧИЦГООЖ БААСНЫ ХҮҮДИЙ ӨМХИЙ ТАНТАН БӨГСӨӨ ГАРГАЖ, БАС ЭЭЛЖИТ ҮЗҮҮЛБЭРЭЭ ХИЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ…

antalya rent a car