antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2014 1 comment

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдана

нийтлэсэн Admin

chuulganӨнөөдөр УИХ-аар:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд:

11:00 цагаас Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

13:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “А” танхимд;

13:00 цагаас Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд;

13:00 цагаас Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг /механизмыг/ боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

14:00 цагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

15:00 цагаас
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

15:00 цагаас
“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд тус тус хуралдана.

15:00 цагаас Мөн сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон хүүхэд харах үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хүүхэд харах үйлчилгээний төв”-тэй Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо  явж танилцана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • хонгордов (May 06, 2014 10:40:03 am )

    мянгантаа түмэнтээ хуралдаад иргэдийн чинь амьдрал сайжирсан хаана байна Хурал цуглаанаа багасгаж дулаан ордоноосоо гарч ядаж бүх аймгуудад байгаа уурхайнуудтай танилцаж газар нутаг яаж сүйдэж байгааг хараач Байг гэхэд ажлаа тараад хотын захад байгаа айлуудаар орж ажил амьдралтай нь танилцаач Жирийн дуучид . бөхчүүл өөрсдийн хүч хөдөлмөрөө дуслуулан байж олсон хэдээсээ сайхан сэтгэл гаргаж эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж бэлэглэж байхад олон тэрбумын хөрөнгөтэй сонгуулийн өмнө иргэдтээ хайртайгаа илчилж амлаж байсан их хурлын гишүүд ядахдаа ганц цэцэрлэг байгуулчихаач та нарт тийм сэтгэл даан ч байхгүй харамсалтай

antalya rent a car