antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2014 12 comments

Кёкүшюзан Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нар “Оргил” сувиллын хашаанд барилга барих нь

нийтлэсэн Admin

10314543_530319580410274_7365634200924853706_nХэдэн жилийн өмнөөс иргэд “Оргил” рашаан су­­виллын хувь заяаны та­лаар сэтгэлээ чилээсээр өдийг хүрсэн. Тэдний сэт­гэл чил­сэн учир нь тус сувиллын эргэн тойрон дахь газрыг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс өөрийн болгож авсанд буй юм. Хамгийн хачирхалтай нь хамгаалалтын бүсэд байр­­­­лал­тай рашааны эх ундар­­гатай газруудад нийс­­лэлийн Засаг даргын захи­рамжаар газар өмчлөх эрх олгосон явдал. Өөрөөр хэл­бэл рашаан су­виллын бүсэд газрын зөв­шөөрөл олгос­ноос болж жилд 13 мянган хүнийг хэв­түү­лэн сувилж, олон мянган хэрэглэгчдэд шууд хүрдэг “Оргил” ра­шааны чанарт эрс өөрч­лөлт орж, найрлага муудаж эхэл­сэн гэсэн үг. Энэ нь хаа сайгүй барилга барьснаас үүдэлтэй гэдгийг эрдэм шинжилгээний ажилт­нуу­дын дүгнэлтээр нотолж буй юм.

“Оргил” рашааны хам­­гаа­­лалтын бүс нь хуу­чин Туул голын эрэг хүр­тэл байсан ч одоо эргэн тойрон өндөр, өндөр гоём­сог барилгууд бий бол­сон. Тэгвэл нэгэн цагт төр түшилцэж явсан эр­хэм андынхаа хамт тус су­ви­ллын хамгаалалтын гад­нах талбайд эмчилгээ сувилгааны зориулалттай ба­рилга бари­хаар зэхэж байна.

Тодруулбал УИХ-ын ги­­­шүүн асан, Ерөнхий сай­дын зөвлөх Д.Батбаяр, Ул­сын заан Ч.Батзориг нар өнгөрсөн лхагва гарагт ба­рил­гын ажлаа эхлүүлэхээр шаваа тавьж бяцхан зан үйл хийсэн билээ. Өмнө нь “Нөхөн сэр­гээх клиник сувилал”-ыг хувьчилж авсан эзэн нь гэгдэх Ц.Чанцал тус суви­ла­л­ын хамгаалалтын бүс гэж нэрлэгдсэн 100 метр дотор ба­рилгын ажлаа эх­лүүлэхээр зэхэж байхад нь албаныхан ажлыг нь зогсоож байсан түүхтэй.

Захирамж цуцлах арга хэмжээ аваагүй мөртлөө Хотын дарга Э.Бат-үүл дахин захирамж олгосон

Ингээд “Оргил” рашаан сувиллын хуулийн зөвлөх Л.Баянмонгол “2004 оны тавдугаар сарын 20-ны 226 тоот захирамжаар газар эзэм­шүүлэх эрх олгогдсон байдаг. Уг захирамжаар нь “Би Си консалтинг” ХХК-ний нэр дээр эмчилгээ сувилгааны зориулалтаар 2200 м.кв газрыг олгосон. Өөрөөр хэлбэл МАН-ын дарга М.Энхболдыг Хотын даргаар ажиллаж байх үеэс эхэлж бид хувийн хэвшлийн нөлөө бүхий компаниуд бо­­лох “Хурд”, “Би Си кон­салтинг”, “Өндөр буянт” зэрэг ХХК-д дөрвөн га газ­раа алдсан. Өмнө нь найм га газарт үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо ердөө дөрвөн га газар л бидэнд үлдээд байна.

Мэдээж энэ бүх газар олголт бүгд хууль бус. Юу гэсэн үг вэ гэхээр “Ор­гил” рашааны ундарга дээр дөрвөн газар олголт хийс­­­нээс болж Усны тухай хуулиудыг ноцтой зөрчсөн гэсэн үг.

Тодруулбал Усны тухай хуульд зааснаар 200 метр дотроо эрүүл ахуйн бүс байх ёстой. Гэтэл 2004-2008 оны хооронд бүсийн дэглэм алдагдаж энэ тухайгаа бид Нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүлд хандаж шийд­вэрлэж өгөөч гэсэн албан бичиг явуулсан. Уг нь анх “Би Си консалтинг” ХХК газар авч байсан. Гэтэл одоо эл талбайд “Хөрш заанууд” ХХК барилгын ажлыг эх­лүүлэхээр болсон юм шиг байна.

Өнгөрсөн пүрэв гарагт тус компанийн захирал Ч.Бат­зориг гэх хүний га­рын үсэгтэй “цахилгаан, цэвэр усаар хангаж өгөөч” гэсэн хүсэлт ирсэн байгаа. Тэдний хүсэлтийг бид хүлээж авах боломжгүй гэ­сэн хариу өгсөн. Тэгэхээр дээрх компани Ч.Батзориг захи­ралтай “Хөрш заанууд” гэдэг компанид газраа зарсан юм болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь дээрх хүний гарын үсэгтэй хүсэлт байгаа учраас бид тэгж бодож байна.

Тэгээд ч рашааныхаа эх ундаргыг хуулийн бай­гуул­лагад шийдвэрлүүлэхээр өг­сөн байгаа. Хэрвээ хо­тын дарга бидний өгсөн хүсэл­тийг яаралтай шийд­вэрлэж өгөхгүй бол дараа­гийн шат­ны хуулийн байгуул­лагад хандах болно. Хэрвээ эрүүл ахуйн бүс дотор барилга бариад эхэлвэл “Оргил” рашаан сувилал устаж үгүй болдоггүй юмаа гэхэд рашаанд ямар нэгэн өөрчлөлт гарна. Нэг үгээр “Оргил” рашаан сувиллын эрүүл ахуйд шууд нөлөөлнө. Хамгийн хачирхалтай нь Э.Бат-Үүл даргад дээрх захирамжуудыг цуцлах хүсэлт илгээсэн байхад дахин энэ онд шинээр захирамж гарган олгосон байна билээ” гэв.

Ямартай ч учир мэдэх хүний ярьж буйгаар анх тус сувилалын 2200 м.кв газрыг авсан “Би Си консалтинг” ХХК Улсын заан Ч.Батзоригийн “Хөрш заанууд” компанид зарсан аж. Тиймээс тэд уг газар эмчилгээ сувилгааны зо­риулалттай барилгын ажлаа эхлүүлэхээр ийнхүү зэхэж шав тавин баахан лам авч ирж сүржигнэсэн нь энэ юм. Цаг улирах тусам тус газрын тусгай хамгаалалтын бүс болон гаднах бүсүүд мөн­гөтэй хүмүүсиийн гарт очиж барилга байгууламж барьсаар байгаад өдгөө дөр­вөн га газартай болж үлдсэн байна. Нийслэлдээ рашаан ундарч байдаг хотууд ма­найхаас өөр Арабын Дубай зэрэг цөөхөн улс байдаг юм байна. Гэтэл энэ бүхнийг үл харгалзан үе үеийн хотын дарга нар 2008-2011 он хүр­тэл газрын захирамжийг олгоод зогсохгүй шударга үнэ­ний дуу хоолой болж явна гэж ярьдаг Хотын дар­га Э.Бат-Үүл хүртэл газар эзэмших эрх олгоод явж бай­гаа нь үнэнд хэр нийцэх бол гэдэг сонин.

Түүнчлэн дээрх суви­лалын газрын захирамжууд өнөөг хүртэл “Оргил” ра­шаан сувиллын газрын архивт байдаггүй гэж байгаа юм. Сувиллын удирдлагууд дээрх захирамжуудыг нийс­лэлийн архиваас олж авах гээд чадахгүй байгаа юм билээ. Эдгээр захирамжуудыг хууль зөрчиж олгосон гэ­дэг нь хүн болгонд ойл­гомжтой байх гэж тус газ­рын удирд­лагууд хэлж бай­сан. Хэрвээ манай ихэс дээд­­сүүд болон нэр төртэй хө­рөнгөлөг бизнесменүүд 1968 онд гаргасан Сайд на­рын зөвлөлийн “Оргил” рашаан сувилалтай хол­боотой тогтоол байдаг. Энэ тогтоолоор бүх зүгийг нь тогтоож, тодорхой гаргаад өгсөн байхад юунд хуулиа зөрчив гэж асуумаар са­нагдах юм. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарын буянаар өдгөө нийс­лэлд жирийн иргэдэд олдох алга дарам газар хаана ч байхгүй. Гэтэл энэхүү “А” зэрэглэлийн газ­руудыг дээрх эрхмүүд дур­таа цагтаа авч байгаа нь сонирхолтой. Со­нирхуулж хэлэхэд тус сувиллын бүсэд “Тэнгэр газар рашаан” ХХК НЗД-ын захирамжаар 2008 онд 2000 метр кв зочид буудал, үйлчилгээ явуулах газрын зөвшөөрөл авсан.

Мөн “Реском” ХХК 2011 онд НЗД-ын захирамжаар амины орон сууц барихаар 15124 м /кв газрыг тус тус авч байжээ.
Дээрх компаниудын ав­­сан газрууд кадастрын зур­­гаар тодорхой заагдсан бай­­даг байна. Юутай ч ард иргэдийнхээ амьдралд сэтгэ­лийн тэнхээ хайрлана гэж ярьдаг Кёкүшюзан Д.Батбаяр халаас нэгтэй андынхаа хамт сувилалын хоосон ха­шааг яагаад сонгосон нь хачирхалтай. Монголын эрх мэдэлтэй хөрөнгөлөг эрхмүүд ядаж жирийн иргэдийн ганц сувилуулж байдаг “Оргил” рашаан сувиллын газраас өөр газар тэдэнд олдоогүй юм болов уу гэж асуумаар байна. Тэгээд ч тэдний энэ­хүү газар хэдэн тэрбум төг­рөгөөр үнэлэгдэх газар гэд­гийг хэн хүнгүй л мэднэ. Тиймээс Хотын дарга Э.Бат-Үүл та юуны учир газар эзэмших эрх дахин олгов оо.

Р.Төгсмаа

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочинзочин (May 05, 2014 9:01:04 am )

    Энэ шунал мангар бөхчүүд больео, бөхөө барилдаад ард түмнийг мэхлээд явахгүй элдвийн юуманд ороолцолдоод заваараад байх юм, гутамшиг байнаа, Батбаяр эмнэлгийн зөвлөх гэлүү ичиж амьдар , олсон хөрөнгөө амьд байх үедээ өөртөө зориул, бусдыг дээрэмдвэл нас чинь богиносно, үр хүүхдэд чинь гай болно ш дээ

  • Irgen (May 05, 2014 9:01:28 am )

    arai dendeed utga uchir alga, Ulaanbaatard bair avch bhaar gadaadad bair avii daa

  • Lalaruud (May 05, 2014 9:24:44 am )

    Ene mahan tolgoinuud buur davrah yumaa. Shunaliin tulamnuud

  • TUR (May 05, 2014 9:59:28 am )

    Tur tumen nudtei, tur tumur nuuree haruulah tsag bolson baimaar san iimerhuu barilguudad

  • Anonymous (May 05, 2014 10:34:45 am )

    boliulachee huuli gej bainauu. bolioch shunaliin devuudee

  • Haramsaj bna (May 05, 2014 11:11:34 am )

    Yrid ni said bavar iig doloon vawaad odoo altan hyvag n zovlon blhoor argagvi shvv de,,,mongo erh medel 2-t eygch Diilne $$$$$+tor 2-hvch gdg tomeo

  • Zochin (May 05, 2014 11:45:48 am )

    Yaj boloh yum be, engiin irgen uuriin gazarv deer barij bolohgui baihad yamr hun bolohgui gazar iig bolgoj baishin bariidag bna a,BOLOHGUI ??????!!!!!!!!!

  • зочин: (May 05, 2014 12:02:36 pm )

    Батзориг бол юу ч хийхээс буцахгүй гар шүү,олон хүнд залилан хийсэн нөхөр шүү АТГ,хуулийн байгууллагаар шалгуул тэнэг гар шүү

  • irgen (May 05, 2014 12:52:29 pm )

    2balaigaraasgazriignibutsaaj abah heregtei

  • HUN (May 05, 2014 3:37:40 pm )

    yagaad iim hymyyst zuvshuurul uguud bdag sonin bn hanaj tsadahaa medehee bsn ulairsan deeremchid bn.yasan huvia hecheesen humuus ve ed nar iim uhamsargui bga yum chin mongol min yaj uudluh ve de.ichij amidraach

  • Anonymous (May 05, 2014 6:03:20 pm )

    NADULDCHIN 4UULNAS TSASH GARH UHAN BHGUSHUDE 4UULNAS GARVAL UHAN GUITSEHGU CHADALCH BHGUI UGUI NERN UDAM SA MONGOL ORNIMAN TAL NUTAGTMAN HACH YUCH HIH GAZAR NUTAG BNA SETGELGU BAYCHUDMIN TIM IH MONGOTE BAYN YUM BL TAL NUTGA EZEGNEHEN TOROCH YDARSAN ARD TUMHIHE OCHUHEN GAZRIG BULAHIN OROND SE BVAL MINI MONGOLIN UDAM SA TAL NUTAGTMIN HICHNENL BL CHINEN HOT BSOH GAZAR NUTAGMIN B ZADA 4UULNAS TSASH GARH UHAN BHGUDE

  • hovdchuud (May 05, 2014 7:55:42 pm )

    manai nutgiinhan Batzorigiig harahaas booljis hurdeg.Ter humsaa nuusan hulgaich shunalin uur.Hovdodo irehgui baihig husdeg. Batzorig ybsan gazar baastai.Olon ch nutgiinhaa ohinoor togloson doo buzar dont

antalya rent a car