Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин өчигдрийн байдлаар олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд болон Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-70 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг албаныхан сэрэмжлүүллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Sarantsatsralt (May 02, 2014 3:53:38 pm )
Unen zuv medeelel tavij baimaar baina.
Haanaas yamar medee gardagiig meddeggui yum uu? Ene medee Us tsag uur orchi hureelengees garsan medee shuu dee yuun Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ geh shig
1 Comment