antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2014 2 comments

ҮХАА сайд Х.Баттулга, Ц.Нямдорж гишүүнээс уучлалт гуйлгуулах гэсэн оролдлого бүтэлгүйтлээ

нийтлэсэн Admin

nyam batУИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын нэр хүндэд халдсан тухай хэргийг  Улсын Дээд шүүхэд хэлэлцэж өмнөх ша­тны шүү­хийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь Ц.Нямдорж, Х.Баттулгаас уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гарсан билээ.
Хэргийг эргэн санахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж те­левизийн “Сайд ба сэт­гүүлч” ярилцлагад орох­доо Х.Баттулга сайдыг олон тэрбум ам.долларын өр­төг­тэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн аж.
Үүнийг Х.Баттулга ги­шүүн гүтгэлгийн ча­нар­тай гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан юм.

Хоёр жил гаруй үргэлжилсэн маргааны эцэст шүүхээс Ц.Нямдоржид Х.Баттулгаас уучлалт гуйхыг даалгасан ч энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломж нь хуулинд байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхны хувьд хуульд заасан хариуцлага, ял, торгуулийг л эдлүүлэх боломж байх болохоос биш уучлалт гуйхгүй хэмээн зөрөөд байгаа эрхэмийг яах ч аргагүй гэнэ. Ингээд Х.Баттулга гишүүний жил дамнан шүүгдэж нэр төрөө сэргээлгэх гэсэн оролдлого ийн бүтэлгүйтжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (April 30, 2014 3:23:33 pm )

    Хатуу самар Нямдорж Баттулгаас уучлал гуйж харагдаач.

  • ММММММ (April 30, 2014 4:41:43 pm )

    ТА ХОЕРИЙН ХЭНЭН Нь УЛС ТӨРӨӨС ГАРАХ ВЭ// ГЭВЭЛ ХОЕУЛАА Ш

antalya rent a car