antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2014 Comments are off

Монгол оюутан Эммийн авардсын шагналыг хүртжээ

нийтлэсэн Admin

mundagoyutanДэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ.
Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд алдарт Холливууд хотноо байдаг Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард  Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.
Телевизийн академийн  болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг Их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын ажиллагааны “Хүүхэлдэйн кино”-ны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссер Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг III байрын цомыг хүртжээ.
Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг ба сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарсан нэгэн юм. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн кинонуудын  супер од, “The Looney Tunes”  цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.

 Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car