УИХ дахь бие даагчдын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Барилгын салбарын ажил эхлэнгүүт л өмнөх жилүүдийнхээ алдааг давтаж хар бараан мэдээллүүд тасрахгүй байна. Үүнээс үүдээд бие даагч гишүүдийн хувьд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс Барилгын сайдыг огцруулах асуудлыг хөндөх ёстой. Өнөөдөр барилгын салбарт өчнөөн осол гэмтэл гарч хүний амь нас эрдчихээд байна. Гэтэл салбарын сайд нь Мэргэжлийн хяналтын дарга луу чихээд сууж байгаа нь утгагүй. Барилгын сайдыг нэг сарын хугацаанд харъя. Дахиад осол аваар гарах юм бол хариуцлага тооцох асуудлыг хөндөнө. Салбарын сайд ч бидний энэ байр сууринаас сануулга авна биз” гэсэн юм.
Холбоотой мэдээ
-
Zochin (April 28, 2014 8:47:11 pm )
Said ogtsruulah,zasgaar toglohoos uur hiih ajil bhgui bololtoi manai ulsad..Argaguidee uls oron hugjliinhuu tuild hurtel hugjuud ard olon amar saihan jargaj suugaa tsagt uur yu ch hiihevdee..Bie bienee hemlej l suuhaas.
1 Comment