antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2014 1 comment

Гурилын үнэ өсчээ

нийтлэсэн Admin

hunsЭнэ сарын 23-ны байдлаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 3,7 хувиар, өмнөх долоо хоногийнхоос 1.2 хувиар өссөн байна.
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн дүнд голлох нөлөөг үзүүлдэг махны дундаж үнэ өнгөрсөн долоо хоногт харьцангуй тогтвортой байсан бол нэгдүгээр зэргийн гурилын үнэ бага зэрэг нэмэгдсэн байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.5 хувь, үхрийн цул мах 5.3 хувь, адууны мах 0.1 хувиар өсч, үхрийн ястай мах 2.3 хувь, ямааны мах 2.7 хувиар буурсан байна. Харин өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.3 хувиар өсч, үхрийн цул мах, үхрийн ястай мах, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
1 кг хонины /ястай/ мах дунджаар 7565 төгрөг, үхрийн /ястай/ мах 8230 төгрөг, үхрийн цул мах 10500 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байв
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, дээд зээргийн савласан гурил өмнөх сарынхаас 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 6.5 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 2.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх  сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй бол элсэн чихэр өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 3.3 хувиар буурч, төмс 0.5 хувь, байцаа 4.3 хувь, манжин 2.8 хувиар өссөн байна.   Өмнөх 7 хоногийнхоос лууван, сонгино, манжингийн үнэ өөрчлөлтгүй, төмс 0.5 хувь, байцаа 1.9 хувиар буурсан байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 26.1 хувиар өсч, задгай сүүний үнэ 2.3 хувиар буурсан, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүү 19.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин2478888 (April 28, 2014 2:49:32 pm )

    юун гурил бүх л юмны үнэ өсөөд байна цалин мөнгөө цуг өсгөөчээ

antalya rent a car