Сангийн сайд Ч.Улааны урилгаар БНХАУ-ын Сангийн сайд Лоу Живэй манай улсад айлчилж байна. Тэрээр дөрөвдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах асуудлаар ярилцах юм. Энэ үеэр Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Сангийн яам хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ши Жи Пинийн санаачилгаар Хятадын Засгийн газраас Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулахаар болжээ. Тус банкыг үүсгэн байгуулагч гишүүн орноор Монгол Улсаас гадна Азийн 14 улс орохоор яригдаж байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.