Казахстан улсын нийслэл Астана хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж эмэгтэй 51, 55, 60, 63, 69 кг-ын жингийн барилдаан боллоо. 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нар алтан медалийн төлөө барилсан ч мөнгөн медаль хүртсэн юм.
Тивийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс хамгийн туршлагатай нь болох Ш.Түмэнцэцэг тивийн аваргын хошой хүрэл медалиа мөнгөн медаль болгон хувиргалаа. Өнөөдөр эмэгтэй 75 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд энэ жинд 2014 оны залуучуудын УАШТ-ний хүрэл медальт бөх Г.Уртнасан барилдана.
Мөн сонирхуулахад ирэх жилийн тивийн аваргын тэмцээн Катар улсын Доха хотод болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зозочинчин (April 27, 2014 11:16:45 am )
өө больёо алт аваагүй юм уу. наа****** битгий ирээрэй алт авсан цагтаа ир ккк
1 Comment