antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2014 Comments are off

Солонгос хоол: Өндөгний ороомог /Киран Мари/

нийтлэсэн Admin

ondog oroomogЭзэгтэй таны амралтын өдөрт зориулж Солонгос үндэсний хоолны хачир болох өндөгний ороомог хэрхэн хийх талаар хүргэж байна.

ОРЦ: 1 таваг

  1. Өндөг – 3-5ш
  2. Давс – 1-2 чимх
  3. Ургамлын тос – 2 х/х

ХИЙХ АРГАЧЛАЛ:

Хайруулын таваг

Хайруулын тавгаа дөрвөлжин, ёроолдоо наалдахааргүйгээсээ сонгон авч хэрэглээрэй.

1

Өндөгөө хагалж шарыг цагаантай нь хольж давсаа хийн задартал нь сайтар хутгана.

2

Ургамлын тосоо жижиг тавганд хийж ахуйн салфетка ашиглан тосоо шингээж авна. Шингээж авсан тостой цаасан алчуураараа Халаасан хайруулын тавгаа тосолно.

3

Хайруулын тавгаа хэт өндөр хэмд халааж болохгүйг анхаараарай.

4

Тослож халаасан хайруулын тавгандаа өндөгөө нимгэхэн тарааж хийж өгнө.

5

Өндөг биежиж шарагдаад эхэлмэгц тавагныхаа нэг талаас нь эхлэн ороож эхэлнэ.

6

Ороосон өндөгөө нэг талруугаа хуйлж аваачаад ногоо талаас нь дахин өндөгөө хийж үргэлжлүүлэн орооно.

7

Ийнхүү дээрх үйлдлийг ороомгоо хангалттай ороож дууслаа гэх хүртлээ давтан хийж гүйцэтгэнэ.

8

Өндөгөндөө ногоон сонгино, улаан ногоон чинжүү зэргийг маш жижгээр жижиглэн хэрчиж хийж  хольж шарвал үзэмжтэй, харахад идэх дур хүслийг нэмэгдүүлдэг.

9

Эцэст нь өндөгөө хөрөхөөс нь өмнө хулсан ороомогний мод ашиглан зөөлөн шахаж өгнө. Энэ нь ороомгийг зүсэж идэхэд хялбар, тарж унахаас сэргийлсэн үйлдэл юм.

10

 

11

Хийхэд тун хялбар байгаа биз. За амжилт залуусаа.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car