Шүүхийн шинэчлэлийн хүрээнд 400 гаруй шүүгч ажлаасаа гэнэт чөлөөлөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 400 гаруй шүүгчээ эргээд томилохдоо арванхоёр шүүгчээ “гээчихсэн” нь асуудал үүсээд байгаа юм. Ямар учраас арванхоёр шүүгчээ “гээсэн” талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шүүхийн Ерөнхий зөвлөл албан ёсны тайлбар хийгээгүй байна. Ингээд ажлаасаа гэнэт халагдсан арванхоёр шүүгч нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Г.Нацагдоржтой уулзаж ярилцлаа.
-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөөд, эргүүлж томиллоо шүү дээ. Цоо шинэ шүүгч боллоо гэж “ариутгасан” хэрэг үү?
-Хууль хүчин төгөлдөр болсон цагаасаа эхлэн үйлчилж эхэлдэг ба өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа бол шинээр үйлчилж байгаа хууль үйлчилнэ. Өөрөөр хэлбэл өмнөхөөсөө дордуулсан заалтыг буцаан хэрэглэхгүй гэсэн үг юм. Шүүхийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан албан үүргээ гүйцэтгэж байсан шүүгч нарыг ажлаас чөлөөлсөн үйлдэл “Үндсэн хууль”-ийн агуулга, зарчмыг зөрчсөн явдал.
Хэрэв шинэ хууль үйлчилж эхэлсэн гэсэн үндэслэлээр шүүгч нарыг чөлөөлсөн энэхүү жишгийг зөв гэж үзэх юм бол нийгэмд цаашид маш олон сөрөг буюу буруу жишгийн анхдагч болно. Жишээ нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг өөрчлөн найруулж баталлаа гэж бодое, тэгвэл яах уу шинэ хууль үйлчилж эхэллээ гээд одоогийн Цэцийн гишүүдийг ажлаас чөлөөлөх үү.
Одоогийн жишгээр бол шүүгч нарыг чөлөөлөхөөд тэд яаж ч чадаагүй юм чинь Цэцийн гишүүдийг чөлөөлөөд өөрсдөдөө таалагддаг хүмүүсийг уг байгууллагад илгээх нь байна. Цаашлаад Прокурорын тухай хууль шинэчлэн батласантай холбогдуулан бүх прокурорыг ажлаас чөлөөлөөд … гэх мэт эцэс төгсгөлгүй бөгөөд хууль өөрчлөн баталсан нэрийн доор төрийн албан хаагчийг дураараа чөлөөлдөг буруу жишиг тогтох гээд байна. Ийм нэг буруу жишиг тогтоох эрх зүйн үндэслэлийг ШЕЗ тавьж байх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр түүнийгээ гүйцэлдүүлж байна гэж харагдаж байна. За бас, нөгөө талаас нь буюу эсрэгээрээ ч байж болно л доо. Ерөнхийлөгч ШЕЗ-өөр зориуд хууль зөрчүүлж, үр дүнд нь “өөрийн хүн”-ийг шүүхийн хүссэн шатанд томилж байж ч болох юм. Ер нь бол альч утгаараа байсан МУ-ын Ерөнхийлөгч болон ШЕЗ-ийн үйлдэл нь Үндсэн хуулийн агуулга, зарчмыг зөрчиж байгаа ба онолын ойлголттой ч нйицэхгүй юм.
-“Үндсэн хууль”-ийн ямар зарчмыг яаж зөрчсөн бэ?
-“Үндсэн хууль”-ийн 1.2.-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг ба миний яриад байгаа зүйлийн гол агуулга нь “хууль дээдлэх” зарчим болно. Энэ нь хуулинд юу гэж заасан түүний дагуу л үйл ажиллагаагаа явуулах буюу хуулийн заалтыг иш татан шийдвэр гаргах ёстой гэсэн үг юм.
Гэтэл шүүгч нарыг чөлөөлөхдөө иш татсан хуулийн заалт нь болж байгаа үйл явдалтай огт авцалдахгүй байгаа нь хууль дээдлээгүй гэдгийг илэрхийлэхээс гадна Үндсэн хууль зөрчсөн зөрчил болно. Хуульд зааснаар шүүгч нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ШЕЗ -д гаргах ёстой байх бөгөөд уг хүсэлтийг нь үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч нь ажлаас чөлөөлөх тухай зарлиг гаргахаар байна. Хуулийн энэ шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэж байгаа шүү дээ. Шүүхийн Ерөнхий зөвлөл хуулиар тогтоосон журмыг зөрчсөн буюу хууль баримтлаагүй тогтоол өргөн барихад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “нэр бүхий шүүгч нарын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь хаана байна, ийм хүсэлт хэзээ гаргасан бэ” хэмээн шаардах үүрэгтэй байлаа. Гэтэл Ерөнхийлөгч болон түүний ажлын аппаратын аль нь ч ийнхүү шаардаагүй байна. Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4-т “Хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд” гэж заасан байх бөгөөд энэ нь чөлөөлөгдөх хүсэлтээ шүүгчээр ажиллаж байгаа этгээд өөрөө гаргахаас түүний өмнөөс хэн нэг нь ийнхүү шийдэх ёсгүй хэмээн тогтоосон байна. Тэгэхээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол өргөн барьсан ШЕЗ-ийн үйлдэл нь яах аргагүй “Үндсэн хууль” зөрчсөн асуудал юм.
-ШЕЗ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ бүх шүүгч нарыг тодорхойлсон хэрэг үү. Энэ 12 шүүгч болвоос ажилдаа муу гэдэг ч юм уу?
-ШЕЗ-өөс “архи уусан” гэдэг ч юм уу, “хов живийн шинжтэй тайлбар”-ууд хийсэн сураг байдаг юм. Миний үйлчлүүлэгч иргэд “Надад холбоотой ямар факт, баримт байгаа юм бэ. Зөрчил дутагдал байгаа бол баримтаар үзүүлнэ үү” гэсэн хэд хэдэн өргөдөл ШЕЗ-д өгсөн ч огт хариу өгөөгүй байдаг. Гомдол шийдвэрлэх /товчилж хэлэв/ тухай хуульд зааснаар “өргөдөл, гомдолд дурьдсан асуудал бүрийг судлан үзэж, үндэслэл бүхий хариуг” 30 хоногийн дотор өгөх үүрэгтэй байна. Гэтэл хариу өгдөггүй, ингээд л хууль зөрчөөд байгаа байхгүй юу.
Ер нь бол үндэслэл бүхий хариу өгч чадахгүй байна гэдэг нь баримт нотолгоогүй байхад ШЕЗ хууль зүйн хувьд үндэслэлгүй тогтоол гаргаж иргэдийн ажлаа чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр архи уудаг, ар гэрийн асуудалтай, ажил тасладаг хэмээн нэр заахгүйгээр ярьсан байгаа.
-ШЕЗ гэдэг байгууллага шүүгч нарын эрхийг хамгаалах ёстой юу, аль эсвэл хариуцлага тооцох, хяналт тавих газар уу?
-“Үндсэн хууль”-ийн 49 дүгээр зүйлийн 4-т “ШЕЗ шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах” гэж заасан. Гэтэл ШЕЗ нь шүүн таслах ажиллагаанд аль хэдийнэ оролцсон шүү дээ. Яаж гэхээр сүүлийн 3 жил шийдвэрлэсэн хэргийнхээ шийдвэрийг аваад ир гэж шүүгч нараас шаардаж, хэрхэн шийдвэрлэсэн байдалд нь дүгнэлт хийсэн байгаа юм. Уг нь бол “Үндсэн хууль”-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах ба уг гомдлыг нь үндэслэн тухайн хэргийг дээд шатных нь шүүх хянаж үздэг. Гэтэл шийдвэрээ аваад ир хэмээн ШЕЗ-өөс шаардаж байгаа нь шүүгч нарыг айлган сүрдүүлж нөгөөтэйгүүр шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байгаа явдал юм. ШЕЗ нь хуульчдаас шүүгчийг сонгох эрхтэй болохоос шүүгчдээс шүүгчийг шилж сонгодог байгуулга биш бөгөөд шүүгч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм. Харин өөрөө хүсэот гаргаагүй байхад өөр газар руу шилжүүлсэн, сонгон шалгаруулалтанд оролцох иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэх мэт олон хэрэг дээр хариуцагчаар ШЕЗ татагдаж байгаа нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ ямар түвшинд хэрхэн хэрэгжүүлж байгааг илэрхийлж байгаа болно.
-Шүүгч нарыг хэн шүүх ёстой вэ, ер нь шүүдэг юм уу?
-Шүүгч нарыг шүүнэ гэдэг асуудал онолын болон хууль зүй хувьд байдаггүй ойлголт. Шүүн таслах үйл ажиллагааны явцад шүүгч алдаа гаргасан тохиолдолд давж заалдах болон хяналтын шатны шүүх дээр засагдах учиртай. Ер нь бол хүн төрөлхтөний хувьд гурван шатны шүүх бай ёстой юм байна хэмээн бодож олсон нь шүүгч алдаа гаргаж болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг бөгөөд түүнийг харин дараа дараагийн шүүх нь засах үүрэгтэй шүү гэсэн үг тул шүүгчийг хэрэг шийдвэрлэсний төлөө шүүх ёсгүй юм.
-Ямар шалтгаанаар арванхоёр шүүгчийг ажлаас халсан бэ гэсэн асуулт хариулт нэхээд байна шүү дээ. ШЕЗ болон ажил олгогч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тайлбар хийсэнгүй.
-Нэхэмжлэгч нар “шүүгч нарыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байгаагүй тул чөлөөлөх тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар өгөхдөө “сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөх нь” хэмээн гараар бичээд “шаардлагад нь хамаарах хуулть зүйн зохицуулалт байхгүй байгаа учир нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байгаа. Процессын хуульд зааснаар хариуцагч үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд өгөх үүрэгтэй байхад хариуцагч ШЕЗ ингэж л ажиллаж байна. Ер нь бол хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч чадахгүй байгаа гэдэг нь хуульд заагаагүй үндэслэлээр тэднийг албан тушаалаас нь чөлөөлүүлчихсэн юм аа гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэж үзэхэд хүргэж байна.
-Шүүхийн шинэтгэл гэдэг үйл явц нь бүхэлдээ 12 хүнийг ажлаас чөлөөлөх, шүүхийг эмх замбараагүй болгох асуудал байсан юм биш биз?
-ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “харин ч 12 хүнээр асуудал зогссон нь яамай. Тавь жаран хүнийг ажлаас чөлөөлөх ёстой байсан юм” гэж байна лээ. Уг өгүүлбэр нь ШЕЗ-ийн байр суурь хэмээн ойлгогдож байгаа ба цаана нь үлдсэн нөхөд “аятайхан байгаарай” гэсэн үг юм биш үү.
-Зарим иргэдийн дунд “400 гаруй шүүгчээс тунаад үлдсэн 12 нөхрийг муу хүн” гэж ойлгож байгаа байх. Харин таньд бол эдгээр 12 шүүгч ямар ч арын хаалгагүй, намын нөмөр нөөлгөгүй, нунж дорой шударга иргэд болж харагдсан уу?
-Бүгдээрээ муу эсхүл сайн гэсэн дүгнэлтийг би хувь хүнийхээ болон өмгөөлөгчийн хувьд хийх боломжгүй ээ. Ямартай ч нэхэмжлэл гаргасан иргэд маань “Миний алдаа, дутагдлыг хэлээд өгөөч ээ” гээд ШЕЗ, Ерөнхийлөгчийн Тамгийн газар болон Ерөнхийлөгчид хандсан байдаг. Аль нь ч хариу өгөөгүй, тэгэхээр нэхэмжлэл гаргасан иргэдийн буруу байна уу
-ШЕЗ-д ямар нэг мэдээлэл байгаа байх. Архи уудаг ч гэдэг юм уу, ажил тасласан гэх мэт. Тэгэхээр юу асуух гээд байна гэхээр ШЕЗ гэх байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг худал мэдээллээр хангасан гэдэгтэй санал нийлэх үү?
-Худал мэдээллээр хангасан байж болох юм аа. Өөрөөр хэлбэл нийт шүүгч нарын хэн хэн бэ гэдгийг Ерөнхийлөгч нэг бүрчлэн мэдэхгүй тул ШЕЗ-өөс гаргаж өгсөн судалгаа болон дүгнэлт дээр тулгуурлан зарим нэгийг томилохоос татгалзсан.
Олон нийт шүүгч нарыг авлигад өртдөг, улс төрийн захиалгаар асуудал шийддэг хэмээн ярьдаг. Тийм учраас Шүүхийн шинэчлэл гэх нэрийн хүрээнд “Шүүгч нарын болохгүй хэсгийг ажлаас халчихлаа” гэсэн ойлголт өгөхийн тулд гоомой зүйл хийчихсэн үү гэсэн хардлага бий. Энэ арванхоёр шүүгч бол олон нийтэд харуулах үзүүлэн нь болчихсон бөгөөд. “их зорилго, бага золиос” гэдэг үгийг сануулсан хэрэг болсон.
-Ажлаас гэнэт халагдсан хүнд төрөөс тэтгэмж олгодог байх шүү?
-Тийм ээ. ШЕЗ эдгээр хүмүүсийг хуулийн дагуу чөлөөлсөн юм бол ажлыг нь хүлээлцэх, хариуцаж байсан хэргийг нь хуваарилах, гэнэт халагдсаны тэтгэмж өгөх зэрэг асуудлыг шийдэж, үнэмлэхийг нь хураан авч, дипломыг нь эгүүлэн өгөх ёстой байлаа. Гэтэл тийм зүйл хийгдээгүй нь хууль зөрчиж чөлөөлөх санал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа явдал гэж үзэж байна. Уг нь бол шүүгч нарын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага шүү дээ.
-ШЕЗ гэдэг байгууллага хууль зөрчөөд байна гэж та хэллээ. Хууль зөрчсөн байгууллагатай хэрхэн хариуцлага тооцох ёстой юм бэ?
ШЕЗ-ийн үйл ажиллагаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж байгаа тохиолдолд удирдаж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцохоос гадна хамтын удирдлага бүхий байгууллага тул гишүүдийг нь илгээсэн байгууллагын санаачлагаар эгүүлэн татаж болно.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Eh ornii huu (April 25, 2014 1:15:52 pm )
Lundendorj ene ajild tentsehgui, tohirohgui hun shuu dee. Hun alchihaad tuuneesee hariutslagad tatagdahguin tuld ene alband ochood suuchihsan shuu dee. Er ni manaid neg gaj togtoltsoo bii boljee. Ene ni avilgal, heel hahuuli, turiin umch hurungu hulgai hiisen etgeeduud gemt uildlee nuuh, UIH –iin gishuun Undsen Huuliin gishuun, Shuuhiin Eronhii zuvlul geh darhlagdsan erheer hamga*****ah sonirhol bii bolj. Iim baidliig garguulahgui baih asuudliig huulichlah heregtei baina.
-
badral (April 26, 2014 10:50:16 am )
энэ асуудлыг “Өглөөний сонин”-ы өнгөрсөн Лхагва болон Баасан гарагийн дугаар, бусад цахим хуудаснаас уншиж мэдлээ. Ер нь түүхэнд тодорхой том хувьсгал хийхэд золиос гардаг нь үнэн. Гэхдээ шинэтгэл эсвэл шинэчилэл ч ю****** хийж байгаа нь нийгмийн тогтолцоог халж буй хэрэг биш. Тиймээс энд нэг ч иргэн, тэр тусмаа энгийн шударга ард иргэд золиос болох ёсгүй. Би ингэж л ойлгож байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийн нэр хүндийг дээшлүүлж, олон нийтэд ажлаа “сайн” хийдэг гэсэн оноо авахын тулд ямар нэг том сүржин нэртэй “хувьсал”-ын нэр томьёо олж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан, ялангуяа ****** хүмүүсийн ****** буруу үйлдэлтэй үл эвлэрдэг хүмүүсээс с******** арга хэрэгсэл болгож байгаа нь туйлын харамсалтай. 12 шүүгчээ, та бүхэн нэр цэвэр бол эцсээ хүртэл тэмц, шударга ёс хийгээд Монголын хэд сая шударга иргэн та бүхний талд шүү. Бие биенээ хайрлая.
-
ииии (April 26, 2014 6:14:48 pm )
энэ 12 шүүгч эцсээ хүртэл тэмц шудрага үнэний төлөө ард түмэн та нартай цуг
-
ииии (April 26, 2014 6:23:46 pm )
ерөнхийлөгч одоо болтол яагаад ард иргэдэд үнэн мэдээлэл өгөхгүй байна өнөө өглөө зурагтаар шал худлаа юм яриад байсан 12 шүүгчийн талаар нэг ч үг цухуйлгахгүй байсан ард түмнээ гээд яриад байсан энэ хүмүүсийн амьдралыг шийдэж өгөөч худлаа ярьсаар байтал монгол улс ард иргэд элгээрээ хэвтлээш дээ
-
naaraa (April 26, 2014 6:33:29 pm )
yas yumah deer luiwarchid ard ni vldeed humur nuuluggvi huurhii 12 shvv****ig zolios bolgood baigaag erunhiilugch medehgvi baina gej baihgvi l de. heden hvn zolioslood ailgaj shvvh erh medliig erhendee oruulah gesen uwaagvi luiwar gedgiig mongolin ard tvmen bvr medej baigaa
-
uuu (April 26, 2014 6:46:39 pm )
12 shvv****in ard tvmen chini baigaa shvv sain temtseerei luiwarchiig ilchleed uguurei6 hewleliin baga hurliig eh oron dayaraa duuliantaihan hiih heregtei
-
bolor (April 26, 2014 6:49:15 pm )
yas yumah deer luiwarchid ard ni vldeed humur nuuluggvi huurhii 12 shvv****ig zolios bolgood baigaag erunhiilugch medehgvi baina gej baihgvi l de. heden hvn zolioslood ailgaj shvvh erh medliig erhendee oruulah gesen uwaagvi luiwar gedgiig mongolin ard tvmen bvr medej baigaa
-
bhjhjn (April 26, 2014 9:08:24 pm )
ene 12 shuu****ig shudragaar halsan gej uzej bga yumbol tetgemj ntriig n u****hud yu n bolohgui bgaa yum be uneheer shudragar huulin daguu halsan gej uzej bgaa yum bol
-
bhjhjn (April 26, 2014 9:10:07 pm )
shudraga l baildaa tur n iim bhaar ard irged n yah bolj bainaa
-
bhjhjn (April 26, 2014 9:17:40 pm )
ardchilsan nam denduu denduu gehed arail duraaraa ****ilj baina daa.hunii erhiig hamgaaldag shuugch nariinhaa erhiig ingej ulandaa gishgej boloh uu.iim shinechlel gej baidaggui l baih daa.ardchilsan nam dahij garah uu ard irgediin amidral ulam l doroitoj baina shuudee.ene 12 shuugch yasan muu temstej bainaa.uzuuleed uguuchee.ta nar shuu.amjilt
-
ganaa (April 26, 2014 9:34:04 pm )
deed tolgoi ni iim baihad mongol yaj hugjih ve dee.bur uram hugarchihlaa.ter lundendorj geh erhem chini arhi uug yavaad hun dairsan gee bizdee.elbegeegiin mundag suu urguud reklamdaad baidag niheregjih ni buu hel ene tom baiguullagiin dargaar ni itgej tomilson hun ni jinhene arhichin,avligachin yum bishuu.engiin irgen mani met ni iim hereg hiisen bol udiid shorond hevtej baisan baih daa huurhii.12-oo ta nar zolios bolj hohiroh yosgui shuu.temst temst bas dahin temst,amjilt
-
сонголт (April 26, 2014 10:40:52 pm )
шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүний 3-г шүүгч нар өөрсдөө сонгодог
-
сонголт (April 26, 2014 10:42:12 pm )
шүүхийн ерөнхий зөвлөлийг 5 гишүүний 3-г шүүгч нар өөрсдөө сонгодог, сонголт нь зөв байх , шүүгч нар тэднийг сонгосон шүү дэ
-
hjhnhnjn (April 29, 2014 11:57:09 am )
yr n top zasag ingej topiin ajil xj bgaa xvmvvsiig barij oopsdiin vgeer bailgax gsn sanaa n shv de
14 Comments