antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

today091909:00 цагаас Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Монголын хуульчдын холбоо, түүний Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос зохион байгуулах Сургагч багш бэлтгэх сургалтын нээлт Хуульчдын танхимд болно. Холбогдох утас: 98066116

09:00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон Арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг зохицуулалтын хүрээний мэргэжлийн холбоодын төлөөлөгч, орон нутаг дахь төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулах гэж байна. Хурал Монгол банкны хурлын танхимд болно. Утас: 99277963

09:30 цагаас Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал хэмжил зүйн газар болно.

10:00 цагаас “Хот суурин газрын шарилж, хөл газрын ургамалтай тэмцэх арга хэмжээг зохион байгуулах салбар дундын уулзалт” болно.

11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөрдөгч, тусгай ажилтнууд лекц уншиж мэдээлэл өгнө.

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Цаазлагдсан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганд хоёр дахь удаагаа хүргүүлж байгаа талаар тэдний үр хүүхэд мэдээлэл хийнэ.

10:00 цагаас Багшийн хөгжлийн ордны 405 тоотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг 21 аймгаас ирсэн багш мэргэжилтнүүд өөрсдийн арга туршлагаа бусадтай хуваалцана. Хөдөө орон нутагтаа хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага юу болохыг сэтгүүлчид та бүхэн ирж сурвалжлаарай. Утас: 97113649

11:00 цагаас Монголын нэрт хутагт хувилгаад болох Дилав хутагт Жамсранжав, Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов, Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц нарын амьдрал түүхийг судлах, мөн тэдний Монголын ард түмний оюун санааны ертөнцөд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох зорилго бүхий “Хутагт судлал” бага хурал удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөл, Гандантэгчлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын төвөөс МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Монгол улсын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Цэнддоо, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Хүний гавъяат эмч Н.Пүрэвжав нар оролцоно.

12:30 цагаас Монголньюс мэдээллийн төвд Орон нутгийн нийтийн аж ахуйн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

14:00 цагаас Нийгэмд хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг хүргэх, өөрийн үзэл бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлж, хэл ярианы баялгаа нэмэгдүүлэх, тайзны соёл, илтгэх урлагт суралцах, жинхэнэ уран илтгэгч удирдагч болон хөгжихөд түлхэц болох зорилгоор “Сурагчийн индэр” илтгэлийн тэмцээн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.  Утас 344477,91912173

“Ногоон барилга бидний ирээдүй” уриатайгаар 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Барилга Экспо 2014” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд нээлтээ хийнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car