antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 2 comments

Г.Түдэвийн онгод биеэс нь гаралгүй 3 цаг тарчлаажээ

нийтлэсэн Admin

“Зөн билгийн тулаан-12” нэвтрүүлэгт оролцож байгаа Монголын удган Г.Түдэв ТНТ-телевизийн зураг авалтын үеэр түүний биед орсон онгод нь буцаж гаралгүй тун гайхалтай олныг алмайруулсан үйл явдал болжээ. Энэхүү нэвтрүүлгийн түүхэнд анх удаа оролцогчдын нэг нь онгодоо дуудсан боловч түүнээсээ арайхийж гарсан юм. Тус нэвтрүүлгийн зураг авалт тасалдахаас аргагүйд хүрэв. Монголын удган Г.Түдэв “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийн үзэгчдийг эртний бөөгийн хувцас хэрэглэл гаднах төрхөөрөө алмайруулж амжсан бөгөөд ээлжит сорилтын зураг авалтыг тасалдуулахаас наагуур юм болов. Даалгавар биелүүлэх үеэр удган Г.Түдэв онгодоо дуудсан боловч гурван цагийн турш үүнээсээ гарч чадаагүй байна. Зураг авалтын багийнхан “тулаанд” оролцогчийн өмнөөс санаа зовниж байв. Гэвч тэд юу ч хийж чадаагүй аж.

Залуухан монгол эмэгтэйн биед шингэсэн онгод нь гарч өгөлгүй түүнийг нэлээдгүй зовоожээ. Сорилтыг зогсоохоос өөр аргагүйд хүрэхээс наагуур юм болж ажиглагчид балмагдаж эхэлсэн тухай “Зөн билгийн тулаан”-ы продюссер Мария Шайкевич өгүүлсэн байна. Бид аливаа нэгэн туршилтад хамрагдаж буй зөн билэгтэн хэдий хэмжээний цаг хугацаа авах бол гэдгийг хэзээ ч урьдчилан таахын аргагүй байдаг гэж зургийн багийнхан өгүүлжээ. Энэхүү сорилго нь үнэхээр хэцүү байв. Зөн билэгчид нэгэн хүний үхлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тодруулах даалгавар авсан бөгөөд энэ бүхэн ихээхэн энергийг зарцуулж, дээд цэгтээ хүртэл оюун санаагаа төвлөрүүлэхийг шаардаж байв. Ойрын үед гарах шоу нэвтрүүлгийн дугаараас ТНТ телевизийн үзэгчид Г.Түдэв удган сүнстэй харьцаж байх үедээ юу харсан тухай мэдэх боломжтой юм. Эдүгээ тус нэвтрүүлгийн продюссерүүд энэхүү гүн хямралд оруулсан сорилтыг олон нийтэд хүргэх эсэх талаар шийдвэр гаргаж байна.

Эхний сорилтын үеэр зөн билэгчид бяцхан хүүгийн эцгийг сонгох учиртай байв. Удган Г.Түдэв болон Алия нар хоёр хүний дотроос эцгийг нь сонгож чадсангүй. 12 дахь удаагийн “Зөн билгийн тулаан”-д оролцогчдын хувьд тун аймшигтай бөгөөд халуухан сорилтоор эхэлсэн билээ. Зөн билэгч нар тойрог болон зогсч, тэнд зогсч байсан гал сөнөөх таван машины дотроос устай нэг машиныг олох учиртай байв. Дараа нь тэрхүү тойргийг шатааж хэрэв сонгосон машинд ус байсан бол галыг түргэн унтрааж харин сонгосон машины усны сав хоосон байсан бол айж мэгдсэн оролцогчийг галын дундаас орлон тоглогчид татан гаргаж тэдний аюулгүй байдлыг хангаж байсан юм. Г.Түдэв удган түүний биед орсон сүнс аль зүгт зааж байгааг сайтар хараагүйгээс болж буруу машиныг сонгожээ. Харин хоёр дахь сорилтоор оролцогчдод Арчи хочит нохойн бодлыг унших даалгавар оногдсон юм. Г.Түдэв удганы өмсгөл сэлт нь ямар нэгэн амьтныг санагдуулсан уу яасан нохой түүнд сэтгэл санаагаа төвлөрүүлэх боломж олгоогүй бөгөөд харин оролцогч бүсгүй хэлэхдээ уг нохой түүний сүнсийг харж байна гэв. Ийнхүү “Зөн билгийн тулаан”-д оролцогч буй Г.Түдэв удган алдаж оносон ч гэлээ эхний зургаад үлдсэн хэвээр байна.
Ө.Гонгор (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 17, 2011 6:18:09 am )

    tudeviin utasn 99105889 ym bna lee shuu mongold irsen bna lee

  • εκδοση κοινοχρηστων (September 06, 2013 7:15:23 pm )

    584399 114662I truly prize your piece of work, Fantastic post. 996180

antalya rent a car