antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2014 1 comment

Үсээ хурдан ургуулмаар байна уу

нийтлэсэн Admin

usУрт, эрүүл, гоёмсог үстэй байх нь эмэгтэй хүн бүрийн хүсэл билээ. Гэсэн хэдий ч үсээ урт ургуулахад цаг хугацаа хэрэгтэй тул бидэнд хүлээж суусанаас ямар нэгэн зүйл хийх нь илүү дээр санагддаг.

Үсний ургалтыг хурдасгах тоо томшгүй олон арга бий хэдий ч нүд ирмэхийн зуур ургуулах шидэт шингэн одоогоор байхгүй.

Хэрвээ чи тэвчээртэйгээр доорхи аргуудыг мөрдвөл үснийхээ байж болох бололцоог нэмэгдүүлж ургах явцыг нь ердийнхөөс хурдасгах боломжтой.

1. Үсээ зөв аргаар арчилж занш.

Үсээ хурдан ургуулахын тулд эрүүл үстэй байх хэрэгтэй. Үсээ зөв арчилж хэвших нь үсээ гэмтээхээс сэргийлэх бөгөөд эрүүл байлгахад тустай.

• Байгалийн гаралтай арзгар шүдтэй сам хэрэглэх

• Нойтон байхад нь сүлжих, боохоос зайлсхийх

• Цайруулах, хими хийлгэх, будах, сор тавих зэрэг химийн үйлчилгээнээс татгалзах

• Үсний хайч, үсний сэнс, халаадаг бигудь зэргийг аль болох хэрэглэхгүй байх

• Үсээ алчуураар үрж биш зөөлөн цохиж хатаах

2. Эрүүл хоолло.

Зөв, эрүүл хооллох нь маш чухал. Жимс, ногоог ихээр хэрэглэхээс гадна уурганд тулгуурласан дэглэм барь.

Үс уургаас бүтдэг болохоор уураг бага хэрэглэх нь үсийг нарийсгах болон ургалтыг явцыг зогсинго болгох талтай. Жишээ нь, загас, өндөг, шош, тараг уургаар баялаг бөгөөд шар буурцгын уураг ч мөн үсний ургалтыг түргэсгэдэг байна.

Гоо сайхан дотроосоо гэрэлтдэг гэдгийг санаж байна уу. Чи юу иднэ, түүнийхээ илрэл болж байдаг. Иймд эрүүл, тэжээллэг хүнс хэрэглээрэй.

3. Flax Seed Oil

Flax Seed Oil нь Канадын баруун хэсгээр ургадаг цэнхэр цэцэгт ургамал бөгөөд үр нь тосоор баялаг ажээ. Энэхүү байгалийн гаралтай тос нь биеийн эрүүл мэнд болон тэжээллэг байдлыг хангахад үлэмжийн тустай бүтээгдэхүүн юм. Энэ нь мөн зүрх судасны үйл ажиллагаанд сайн ба зүрхний шигдээс тусах эрсдлийг багасгадаг байна.

Ихэнхи хүмүүст дор хаяж өдөрт 1,000 миллиграмм – р 1 – 3 удаа уухыг зөвлөдөг байна. Иймд, хэрвээ та загас хүнсэндээ хэрэглэдэггүй бол Flax Seed Oil – г хэрэглэсэнээр таны бие авч болох бүх витаминаа нөхөөд зогсохгүй үсний ургалтаа ч хурдасгах юм байна.

4. Үснийхээ үзүүрийг тэгшлэ.

Үснийхээ салаалсан хэсгийг тайрах нь маш чухал. Салаагаа ойшоохгүй орхисноор үс ихээр гэмтдэг байна. Салааг аль болох хурдан авахгүй бол нүүсээр үсийг ихээр гэмтээдэг ажээ.

Үс тань үзүүрээсээ биш угнаасаа ургадагыг мартаж болохгүй. Салааг авмагц үсний уутанцар салаа болон үзүүрийн үхмэл хэсгийг сэргээх гэж ажиллахын оронд үсны уганд дэм өгдөг байна.

Хэрвээ салаагаа ойр ойрхон авдаг бол таны үс илүү хурдан, илүү эрүүл ургах болно. Надад итгээрэй, энэ үнэхээр үнэн!

5. Хуйхандаа иллэг хий.

Хуйхандаа байнга иллэг хийж байгаарай. Долоо хоногт дор хаяж 3 удаа хурууны өндгөөрөө хуйхандаа иллэг хий. Бүхэлд нь хийхээ мартаваа. Ингэснээр таны цусны эргэлт хурдсах ба энэ нь арьсны нэн чухал шим тэжээл, хүчилтөрөгчийг ихэсгэдэг байна.

Иллэг хийсэний дараа идэвхижсэн цусны эргэлт үсний уутанцарт тэжээл өгдөг байна. Үүнээс гадна, иллэг нь үсний угыг тайвшруулахын зэрэгцээ бат бөх байдлыг нэмэгдүүлдэг ажээ.

6. Үсээ өдөр бүр угааж болохгүй.

Муухай сонсогдож байгааг мэдэж байна л даа. Гэхдээ, үсээ ойр ойрхон угаах нь үсийг унагаад зогсохгүй, хуйхыг гэмтээж, урт, өтгөн үс ургахад тусладаг үсний өөрийнх нь тослогыг алдагдуулдаг. Иймээс үсээ 7 хоногт хамгийн ихдээ 2 – 3 удаа л угаахад хангалттай.

Эдгээр зөвлөгөөг дадал болгосоноор таны үсний ургалт хурдасч намирсан, зөөлөн эрүүл үсээрээ та өөрийгөө чимэх болно. Амжилт бүсгүйчүүдээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • МӨНХЦЭЦЭГ (January 13, 2017 4:03:02 pm )

    nada mash ih taalagdlaa

antalya rent a car