УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийг авъяаслаг, эрч хүчтэй, үнэ цэнэтэй жүжигчин хэмээн үнэлдэг. Тэрбээр СУИС-ийн кино драмын ангийг төгссөн бөгөөд оюутан ахуй цагаасаа л тайз, дэлгэцийн олон дүрийг бүтээж үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болсон билээ. Алив магтаалд бялуурч, шүүмжлэлд гоморхоод байдаггүй аль ч цагт өөрийн чадвараа дайчлан ажилладаг тэрээр царай зүс, бие хаагаараа ч бүсгүйчүүдийн харцанд өртдөг нэгэн.
Монголын сайхан залуусын нэг болох жүжигчин одоог хүртэл гэр бүлийн амьдрал зохиогүй байгаа. Жүжигчин залуу маань нэгэн телевизийн нэвтрүүлгээр “Би найз бүсгүйтэй. Гадаадад суралцаж байгаа. Удахгүй ирнэ. Тэгээд л гэрлэнэ дээ” хэмээн ярьж байсан удаатай. Тэгвэл Эбигийн найз бүсгүй эх орондоо ирсэн төдийгүй хамтран амьдраад жил гаруйн хугацааг үзэж байгаа аж. Түүнчлэн “Үргээлэг” киноны нээлтэд эхнэрээ дагуулж ирсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.