antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2014 4 comments

70 ам.долларын ард нуугдсан үнийн индекс

нийтлэсэн Admin

uul uurhaiii“Чалкогийн гэрээг цу­цалбал 164 сая ам.дол­ларын ашиг олно” гарчигтай нийт­лэл “Зууны мэдээ” сонины өнгөрсөн оны 30 /4345/ дугаарт гарсныг уншигч та санаж байгаа байх. Тус дугаарт гарсан нийтлэлийг сийрүүлье. Гэ­рээний дагуу эхний нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүй 70 ам.доллараар нийлүүлсэн.
Индексийн аргаар үнийг өөрчилж тохирох меха­низмыг 2012 оны хоёр­ду­гаар улирлаас эхлэн хэ­рэг­­­жүүлж эхэлсэн бөгөөд үнийн индекс хэрэглэсний улмаас суурь үнэ буюу 70 ам.доллараас хоёрдугаар улиралд 68.57, гуравдугаар улиралд 65.9, дөрөвдүгээр улиралд 66.7 ам.доллар болж үнэ буурсан. Ту­хайл­бал, 2013 оны нэгдүгээр улиралд нийлүүлэх нүүрс­ний үнэ тонн тутамд 53.6 ам.доллар болж буу­раад байна” хэмээн бичсэн байдаг.
Угтаа бол 2011 оны долдугаар сард байгуулсан уг гэрээнд Чалко компанид нийлүүлэх эхний ээлжийн нэг сая тонн нүүрсний 500 мянган тонныг нь тонн тутамд 69.9, үлдсэн 500 мянган тонн нүүрсний тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлнэ хэмээн заасан байдаг аж.
Харин хоёр дахь сая тонноос эхлэн нэг тонн нүүрс­ний үнийг улирал бү­рийн нүүрсний үнийн ин­дексийн аргаар тогтоохоор заасан байна.
Мөн“Эрдэнэс-Таван­тол­гой” ХК Цанхийн зүүн уурхайгаас нүүрс олборлон цагаан хадны агуулахад буулган Чалко компанийн нүүрс тээврийн автомашинд ачиж өгөх заалттай. Уур­хайгаас нүүрс гарган тээ­вэрлэж, Гашуун сухайтын хилийн боомтын гаалийн хя­налтын бүсд буулган Чалко ком­панийн автомашинд ачих хүртэлх нэг тонн нүүрс­ний зардал 62 орчим ам.дол­лар болдог байна. Яг энэ үед нүүрсний зах зээл уналтын байдалд шилжиж, дээрээс нь индексийн ар­гаар үнэ тохирч, нүүрсээ нийлүүлж эхэлсэн нь алдаг­дал хүлээх суурь бол­жээ.

Чалкогийн гэрээнд өөрчлөлт оруулсан түүх
2012 оны дөрөвдүгээр улирал эхлэх үед “Эрдэнэс-Таван толгой” ХК алдаг­далтай ажиллаж, үйл ажил­­­­лагаагаа хэвийн үр­­гэлж­­лүүлэх боломжгүй бай­­­далд хэдийн хүрчихсэн байв. Учир нь энэ үеэс эхлэн гэрээнд зааснаар индексийн аргаар үнэ тогтоох заалт хэрэгжиж эхэлжээ.
Компани алдагдал хү­лээж, үйл ажил­лагаа хэвийн үргэлжлэх боломж­гүй болсон учир гэ­рээнд өөрчлөлт оруулахаар Чал­ко компанийнхантай урт хугацааны хэлэлцээрийг эх­лүүлсэн байна. Удаан хуга­цаанд үйл ажиллагаагаа зогсоож, хятадуудтай хэ­­лэлцээ хийх амар ажил байгаагүй ч нэг тонн нүүрс­­­ний үнийг тодор­хой хэм­жээнд барьж, алдаг­дал­гүй ажиллах боломжийг бүр­дүүлж чад­жээ.
Хэрэв хэлэлцээр хийж нэг тонн нүүрсний үнийг тодорхой хэмжээнд барьж чадалгүй анх байгуулсан гэрээний дагуу явсан бол “Эрдэнэс-Таван толгой” ХК өнөөдөр ямар байдалтай байх байсан нь төсөөлөхөд ч хэцүү юм.
Чалко компанийнхантай хийсэн хэлэлцээр амжилт­тай болсон учир үйл ажил­лагаагаа хэвийн явуулах эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болов. Эл хөрөнгийг бий болгох эх үүсвэр нь Цанхийн баруун уурхайн үйл ажил­лагааг эхлүүлэх байв. Цанхийн баруун уурхайн үйл ажил­лагааг өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүлж он дуустал 1.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Гэвч тэд төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж, 2.534.000 мянган тонн нүүрс олборлов.
Баруун уурхайн нүүрс­ний экспорт есдүгээр са­рын 5-нд эхэлсөн бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар буюу гурван сар 20 хоногийн хугацаанд 1.174.000 тонн нүүрс экспортолсон байна. Богино хугацаанд их хэм­жээний нүүрс экспорт­лоход нө­лөөлсөн нэг хүчин зүйл нь зүүн уурхайд Гүний гааль байгуулсан явдал юм. Гүний гааль байгуулснаар уурхайгаас олборлож, ачсан нүүсний цуваа ямар ч саад­гүй хил нэвтэрч хятадын Ганц модны хилийн боомтод хүрч байв. Одоо ч энэ байдал үргэлжилж байна.
“Эрдэнэс-Таван толгой” ХК хэдий шинэ оноо ажлын амжилт бүтээлээр дүүрэн угтаж 28.8 тэр­бум төгрөгийн ашигтай ажилласан ч өмнөд хөршийн нүүрсний зах зээ­лийн уналт үргэлжилсээр байлаа.
Сорилт
Он дамнан үргэлжилсэн нүүрсний зах зээлийн уналт, урд хөршөөс хараат байдал нь нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын компаниудад хүнд цохилт болов. Харин “Эрдэнэс-Таван толгойн” ХК-ийн хувьд сорилт бай­лаа. Хувийн компаниуд үйл ажиллагаа зогсоож хаал­гаа барихад хүрч байхад “Эрдэнэс-Таван толгой” ХК үйл ажиллагаагаа хэвийн үр­гэлжлүүлж байв.
Учир нь тэдэнд зогсох эрх байхгүй. Олон зуун ажилчдын амьд­рал хүндэрч, Чалко компанийн өр өдрөөс өдөрт нэмэгдэх учир энэхүү сорилтыг хохирол багтай даван туулах л зам байсан юм.
Нүүрсний зах зээлийн уналттай энэ хүнд үед туслан гүйцэтгэгч зарим ком­панид төлбөрөө цаг ту­хайд нь хийж чадахгүй тохиолдол гарч байсан хэ­дий ч энэ байдлыг удаан үр­гэлжлүүлээгүй юм.
Одоогийн байдлаар най­ман худалдан авагчтай 4.25 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, нүүрсээ ний­лүүлж эхлээд байна.
Дээрх хэмжээний нүүрсийг экспортловол Чал­ко­гийн өр болон бусад өр зээлээ төлж, багагүй хэм­жээний эргэлтийн хөрөн­гөтэй үлдэх боломжтой бо­лох ажээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (April 21, 2014 1:18:10 pm )

    юун худлаа юум бичээд байна аа

  • 100 % (April 21, 2014 5:49:08 pm )

    БОЛЬЁ ОО

  • Hhhrrtt (April 22, 2014 2:19:13 am )

    yasan muu bichdeg yum be,bas ***l hudlaa,dampuurcan geed unenee heleech

  • зайлцгаа хужаа нараа (April 22, 2014 4:01:02 pm )

    Ард түмэнд наадахаас чинь юу наалдсын бэ? Ганц хүрз нүүрс үнэгүй авсан уу малаа… ёстой балай юм бичдэг зипда вэ.

antalya rent a car