antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2014 Comments are off

ОБЕГ-аас анхааруулж байна

нийтлэсэн Admin

obegЦаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 04 дүгээр сарын 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөрхоолойгоор, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд:
Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн;
-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малын бэлчээрлэлт, хариулга маллагаанд анхаарах,
-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car