УИХ-ын хаврын чуулган эхэлсэн өдрөөс төв талбайд “хаврын синдром” гэж нэрлэгддэг жагсаалууд эхэлсэн.
Тэдний дундаас өөрийн гэсэн содон өнгөтэй байж ялгарч чадсан нь МАН-ын гишүүдийн давхар дээлийг тайлах жагсаал. Тэд ийн жагсахдаа “Өсвөр үеийнхний 40.9 хувь нь хар тамхинд умбалаа”, “Айл бүрт нэг янхан, нэг архичин байна” гэж хэлсэн иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэр даруйдаа л цахим ертөнцөд тэсрэлт болж, залуус өөрсдийн дуу хоолойгоо хүргэж эхэлсэн.
Тэгвэл өчигдөр үүний эсрэг нэгдсэн залуус МАН-ын байрны өмнө ирж хүйтэн бороог ч үл ажран “Би янхан биш”, “Манай гэрт хар тамхичин байхгүй”, “Би архичин биш” зэрэг лоозон барин жагсав. Тэдний хувьд олон нийтийн харилцааны цахим хэрэгслээр дамжуулан нэгдэж, энэ үйл ажиллагааг хийж байна гэсэн юм.
Жагсаалд оролцогсдын дийлэнх нь оюутан байсан бөгөөд арай ахмад болов уу гэмээр нэгнээс нь яагаад энд жагсаж байгааг асуухад “Би энд эхнэртэйгээ ирсэн. МАН-ынхны үзэж буйгаар бол манай эхнэр янхан, би архичин, миний охин хар тамхичин юм байна. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа залуус руу ингэж турхирах ямар шаардлага байсан юм бол. Тэд албан ёсоор уучлалт гуйх ёстой” гэж байсан юм. Өөрсдийн хүслээр нэгдсэн залуус цаасан дээр өөрсдийн хэлэхийг хүссэн үгсээ бичиж, гарын үсгээ цуглуулан тус намын удирдлагуудад өгнө гэж байв.
Мөн тэдний зүгээс “Улстөрийн шоу хийхдээ өсвөр үеийнхэн, залуучуудыг доромжиллоо. Бага насны хүүхэдтэй залуу гэр бүлүүдэд энэ маш том цохилт болсон” хэмээн бухимдлаа дайж байлаа.
Түүнчлэн МАН-ын жагсаалын үеэр олны анхаарлыг татсан “Өсвөр насны хүүхдүүдийн 40.9 хувь нь хар тамхинд умбалаа” гэх урианаас үзвэл нэг сая 130 мянган залуусын 440 мянга нь хар тамхичин болж таарч байгаа юм. Харин МАН-ынхан энэ талаар хаанаас авсан ямар судалгаа вэ гэдгийг хэлээгүй.
Сүүлийн үед жагсаал цуглаан зохион байгуулагчид их, дээд сургуулиудаар явж жагсаалд оролцох зар тарааж байгаа хэдий ч оюутнууд ирэх нь багассан. Харин МАН-ынхны энэ үйлдэл залууст таалагдаагүй, тэр ч бүү хэл Монголын нийгмийг, залуу гэр бүлүүдийг бүхэлд нь доромжилсон үйлдэл болсон тул иргэд ийн өөрийн хүслээр нэгдэн үзэл бодлоо илэрхийлж байна.
Ямартай ч өчигдөр болсон залуусын цугларалт “Өт хүртэл өөрийг нь оролдохоор өрвөлздөг” гэдгийг харууллаа. Тэдний зүгээс намын удирдлагууд албан ёсоор уучлалт гуйтал эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байсан юм.
Мөн цаашид ч гэсэн энэ мэт улстөрийн доромжлолд залуусыг өртүүлэхгүй байхын төлөө олон нийтийн цахим сувгуудыг ашиглан үзэл бодлоо илэрхийлэх болно гэж байв.
Ийнхүү хавар цагийн нээлт болсон төдийгүй багтай сайдуудын дээлийг талбай дээр тайлуулж “МАН-ын менежмент шинэлэг байлаа”, “Хийх юмаа олж ядсан юм” хэмээн сайн мууг дагуулж байсан уг жагсаал залуусыг дуу хоолойгоо нэгтгэхэд хүргэжээ. Мөн эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээхээр цугласан залуус Монголын залуус сонгуулийн насныхан дунд чамгүй жин дардаг гэдгийг ч мөн сануулж байсан юм.
М.Санчир
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (April 17, 2014 11:39:10 am )
зөв өө зөв МАН -ийн дуракууд өөрсдөө **********,архичин шүү дээ
-
baterdene (April 17, 2014 12:25:18 pm )
ttish dee manai nzuud dund l law bhgui deg, boduul uursdiig ni hureelj bga humuusdee ter sudalgaagaa hiisen yum bgaz
-
bu (April 17, 2014 10:08:18 pm )
ardyn namyn hulgaach naryn darga naryn hvvhdvvd ni har ***ihchin ******uud shvv dee ard tvmen medne
-
Anonymous (April 18, 2014 1:04:14 am )
er n hamga hudal huurmga bugd ardin namaas ehleltei shuu dee
-
zochin (April 18, 2014 1:05:36 am )
MAH buun budilaanii ezed
-
uugaa (April 18, 2014 11:51:16 am )
unen hereg deeree zaluusaa dorimjloj bna gdeg chin oorsdiigooo dorimjloj bgaa shuu dee………
6 Comments