Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар сүүлийн үед өөртэй нь холбоотой хэргийн талаар янз бүрийн тайлбар өгч байна.
Тэрбээр өөрийгөө өмөөрсөн аястай мэдээллийг өгч байгаа ч Японд ямар мөнгөөр байр худалдаж авснаа тодорхойлж чадаагүй нь түүнийг ихээхэн хэмжээний авлигыг нуун дарагдуулсан, хань хамсаатнаа улаан цээжээрээ хамгаалж байна гэх хардлагыг төрүүлэх болжээ.
Энэ бүхнээс болж түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хурцаар яригдсан хэдий ч МАН-ынхан энэхүү асуудлыг хойшлуулж чадсан юм.
Өөрөөр хэлбэл Д.Сугарыг МАН-ын угшилтай хүн гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс түүнийг намын гишүүд нь өмөөрч “хариуцлага тооцох асуудлыг байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй” хэмээн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар хэлээд амжсан нь зарим гишүүний дургүйг хүргээд авна билээ.
Угтаа бол төрийн албан хаагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан, хожимдуулсан тохиолдолд түүнд хариуцлага тооцдог. Гэтэл тэдний энэхүү хаацайлж хамгаалаад байгаа сүрхий хүн нь гадаадад байдаг үл хөдлөх хөрөнгө, оффшор дансаа, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна. МАН ингэж хамгаалж байгаа нь цаанаа учиртай гэж хардахад хүргэж байгаа юм.
Түүний энэхүү үйлдлийг зарим гишүүн гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор дансаа нууж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд байж болох ёс зүй эсэхэд ихэд шүүмжлэлтэй хандаж, ажлаас нь чөлөөлөх ёстой гэж үзжээ.
Түүнчлэн Д.Сугарыг энэ бүхнийг үнэнээр нь өчих цаг чинь биш гэж анхааруулж байгаа гэсэн.
Хэрвээ тэрбээр өөрийн хийсэн үйлдлээ дэлгэж тавих юм бол МАН-ын маш олон лидер түүний хөлд чирэгдэх юм билээ. Тиймээс л түүнийг цээжээрээ хамгаалж байна гэсэн үг.
Хамгийн сонирхолтой нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа тушаал гаргаж, Д.Сугарт захиргааны хариуцлага тооцсон гэх боловч энэ бүхнийг хариуцлага тооцсон гэж хэлэхэд ичгэвтэр.
Тухайлбал “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын албан тушаалын цалинг гурван сарын хугацаагаар 30 хувь бууруулсугай. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт Үндсэн хуулийн Цэцийн гишүүний эрх зүйн байдалд хамааралгүй болохыг дурдсугай” гэсэн байгаа юм.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд хамааралгүй гэх Авлигын эсрэг хуулийн “13.8.4-т нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” гэж заасан байдаг.
Эдгээр заалт яагаад Д.Сугарт огт хамааралгүй юм бол гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Аль эсвэл АТГ-аас хариуцлага тооцуулах тухай албан тоот явуулахдаа дээрх хуулийн заалт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд хамааралгүй гэдгийг мэдэлгүйгээр явуулсан хэрэг үү гэж ойлгохоор байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүний тухайд 2012 онд Засгийн газрын 78 дугаар тогтоолоор албан тушаалаас хамаарч багадаа 345157 дээд тал нь 850806 төгрөгөөр тогтсон байдаг байна.
Тэгвэл Д.Сугар 2007 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилдээ 15.167.9 мянган төгрөгийн орлоготой. Угтаа бол мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүний орлого нь 2.316.9 төгрөгийн орлого олдог гэсэн бол 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилдээ 209.464.5 төгрөгийн орлого олж харин гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй болсон тухай мэдүүлсэн байна.
Харин 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 29.054.0 орлогыг жилдээ олсон бол 2010 онд 40.460.9 төгрөгийн орлоготой гэсэн байдаг юм. Сая сая ам.долларын шилжүүлэг хийсэн баримт байхад Д.Сугарыг ядуу гэж тодорхойлоход тун хэцүү. Төрийн мөнгийг бусадтай хуваалцаж ашиг хонжоо хайсан нөхрийг Үндсэн хуултйн Цэц яагаад ингэж хамгаалж байна вэ гэдэг ч хачирхалтай. Өөрөөр хэлбэл монголын төр түүнд хариуцлага тооцохоос эмээж байна гэсэн үг.
Ямартай ч Д.Сугар авлигын хэрэг болон албан тушаалаасаа мөддөө сугарахгүй бололтой дог. Тэрбээр дээрх үйл явдлын тухай хэвлэлд ярихдаа энэ бүхнийг үгүйсгэж “ Олигтой хөрөнгө гээд байх зүйл байхгүй.
Гэхдээ би өөрийгөө ямар ч зөрчил гаргаагүй гэж хэлэхгүй. Хэдэн төгрөгөө банкинд хадгалуулсан түүгээрээ байр аваад зарсныг байж боломгүй үйлдэл мэтээр давшилж байгаа нь хэцүү байна. Тэгээд ч энэ чинь 2007-2010 оны үед гаргасан зөрчил, захиргааны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн өнгөрчихсөн” хэмээн ярьсан байна билээ.
Энэ бүхний эцэст Д.Сугар яаж хөрөнгөжсөн, яагаад хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, яагаад түүнд тохирсон хариуцлагыг хүлээлгэж чадахгүй байгаа гэх зэрэг олон асуултыг бие биенээсээ асуусаар үлдэх шив.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 17, 2014 12:40:15 pm )
tsaazal
-
Anonymous (April 17, 2014 1:13:40 pm )
Ийм ********ийн луйварчинг МАН ТӨХ -ны дарга болгож байдаг. Нөгөөх нь МАН -ынхаа хүчтэй байгаа дээр хэрэгээ шийдүүлнээ гэж байна.
-
Зочин (April 17, 2014 3:13:20 pm )
ҮХЦгээгийн гишүүд гэдэг ямар намын угшилтай хэн хэн гэдэг хүмүүс байдаг юм бэ. Сугарыг сугалчихвал өөрсдөө бас нэг нэгээрээ сугарчих гээд байгаа юм байлгүй.
-
GG (April 17, 2014 5:02:40 pm )
MAH BOL LUIVARCHIDIIN HAMGIIN ADGIIN NAM!!! 2000-ONOOS HOISH TUR BARIHDAA HAMAG ORD GAZRIIG ZARAAD IDTSEN HUMUUS!!! NEREE SOLILOO DARGAA SOLILOO EDNAR ODOO SOLIOD CH NEMERGUI TIIM HAR NER MUR L BN!!!
-
монгол (April 17, 2014 9:22:37 pm )
мурий ам гаргасан хулгайч МАН-ын луйварчин хулгайчуудыг бүгдийг *****************эж хамгийн ******хайгаар үхдэггүй юм байхдаа
-
dj (April 17, 2014 10:59:13 pm )
МАН-ын луйварчидыг АН яаагад хамгаалаад байгаа вэ гэвэл нэг нэгэндээ барьцаалагдсан байхгүй юу. Нүгэл нь нүдээрээ гарах өдөр ирнэ дээ
-
үхэр монгол (April 18, 2014 10:43:15 am )
ганц луйварчингын учрыг олж чаддаггүй АТГ, байх гэждээ
-
зочин (April 18, 2014 2:11:20 pm )
Энэ удаад чадахгүй ч албан ту******лаас буусных нь дараа хариуцлага тооцоод шоронд үхүүл.
-
******** (April 21, 2014 9:33:01 am )
МАН засгийн эрхэнд гарвал иймэрхүү болно Урьд нь ч ийм л байсныг санахтун
9 Comments