antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2014 6 comments

Б.Батгэрэл: Г.Дэлгэрмааг уучлалт гуйна гэж найдаж байна

нийтлэсэн Admin

1460178_692540914097998_1359449181_nНэгэн үе Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй “Мах импэкс”-ийн хиамнаас цэнхэр бэх шиг бодис гарсан хэмээн өөрийн цахим хуудаснаа тарааж, улмаар зарим мэдээллийн сайтууд үүнийг өөр өөрийн өнцгөөс тайлбарласан билээ.

Тиймээс “Мах импэкс”-ээс хэвлэлийнхэнд хандаж тайлбар хүртэл хийж байсан бол энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Эцэслэн шийдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батгэрэлээс тодрууллаа.

-Нэгэн үе танай үйлдвэрлэсэн хиамнаас цэнхэр бэх гарлаа хэмээн шуугиж, та нар хариу тайлбар хийж байсан. Чухам яг ямар үйл явдал болсон талаар албаны хүний үгийг сонсох нь зүйн хэрэг гэж бодлоо?

-Тухайн үед Г.Дэлгэрмаа гэгч иргэн манай бүтээгдэхүүнийг худалдаж аваад цэнхэр бэх ч юм уу ямар нэгэн бодис гарлаа хэмээн өөрийн цахим хуудсаар худлаа мэдээлэл тарааж, улмаар зарим сайтууд үүнийг нийтэд дэлгэсэн. Манай үйлдвэрлэлийн орчинд тийм цэнхэр өнгийн зүйл хиаманд орчих ямар ч нөхцөл үгүй. Тийм технологи байхгүй л дээ. Үнэнийг хэлэхэд чухам юу байсан гэдгийг бидэнд тайлбарлаж хэлэх ч боломж олгоогүй.

-Бэх үү, гаднын нөлөө юу гээд чухам юу байсныг нь мэдэх боломж олгоогүй гэж үү?

-Бид Г.Дэлгэрмаад хандаж, та манай бүтээгдэхүүний дээжийг аваад ир. Бид шинжлүүлээд чухам ямар учраас ийм зүйл болсныг магадлах хэрэгтэй гэтэл тэр дээж авчирч өгөөгүй. Өөрөөр хэлбэл цахимаар тарааж байсан тэр хиам шүү дээ. Үнэхээр тийм зүйл байгаа бол бидэнд эхлээд ханд. Тэгэхдээ тэр бүтээгдэхүүнээ авирч үзүүл гэсэн шаардлага тавьсан ч тэрээр авчирч өгөөгүй.

-Энэ нь танай бизнесийн нэр хүндэд халдсан хэрэг үү, эсвэл ямар нэгэн шантааж байсан ч байж болох юм. Би Г.Дэлгэрмаа гэгчийг танайхаас мөнгө нэхэмжилж шантаажилсан тухай мэдээллийг хөндлөнгийн эх сурвалжаас сонсч байсан л даа?

-Манай удирдлагууд болон бусад алба хаагчдаас мөнгө төгрөг нэхсэн тохиолдол байхгүй л дээ. Гэхдээ энэ нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байсан үгүй эсэхийг мэдэх юм алга. Магадгүй, бизнесийн нэр хүндэд халдах, мөнгө төгрөг нэхэмжлэх гээд нийгэмд ийм асуудал үүсч байдаг учраас хардаж болох юм.

-Мэдээжийн хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр танай бүтээгдэхүүний тухай таагүй мэдээлэл цацагдаад байхаар борлуулалтаас эхлээд олон зүйлд нөлөөлсөн байх. Танай байгууллагын хувьд ямар хохирол амсав?

-Тухайн үед буюу 2013 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд борлуултаас 15 сая төгрөгийн хохирол амссан. Бид энэ тухай мэдээлэлдээ дурдсан даруй Г.Дэлгэрмаа ахин цахим хуудаснаа “Мах импекс”-ийн хиамыг худалдан авч идэж болохгүй шүү. Тэгвэл жирийн нэг худалдан авагч иргэнээс 15 сая төгрөг нэхэмжилж байна” хэмээн зарласан. Мөн зарласан даруй нэр бүхий мэдээллийн хэрэгсэлүүд нийтэд дэлгэсэн. Тухайн үед манай байгууллага Г.Дэлгэрмаа болон мэдээллийн хэрэгслийг бизнесийн нэр хүндэд халдсан тухайд Баянгол дүүргийн шүүхэд хандсан юм. Энэ нэхэмжлэлийн хугацаа дуусаагүй хэлэлцэж байхад ийн элдэв мэдээлэл тараах нь хуулиар хориотой юм билээ.

-Тэгэхээр Г.Дэлгэрмаа хуулийн энэ хугацааг мэдэж байх учиртай. Гэтэл мэдсээр байгаад ахин ийн дайрсан нь цаанаа ямар нэгэн зорилго байсан юм биш үү?

-Бидэнд одоогоор мэдсэн юм алга. Уулзаж учирч мөнгө төгрөг нэхсэн юм алга. Гэхдээ болгоомжлоход илүүдэхгүй. Уг нь манай байгууллага Г.Дэлгэрмааг шүүхэд өгөөд элдэв шийтгэл, мөнгөн торгууль нэхэмжлээгүй. Тухайн үед мэдээлэл тараасан өөрийн хувийн цахим хуудсаар болон мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг л хүссэн. Энэ уучлалтыг тав хоногийн дотор гуйх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Мэдээллийн хэрэгслүүдийн хувьд бол уучлалт гуйсан. Харин Г.Дэлгэрмаа одоо болтол уучлалт гуйгаагүй л байна.

-Тэгэхээр Г.Дэлгэрмаа танай байгууллагын шүүхэд хандсан хүсэлт, шүүхийн шийдвэрийг одоо болтол биелүүлээгүй юм байна. Ахин шүүхэд хандах уу?

-Г.Дэлгэрмааг уучлалт гуйна гэж найдаж байна.

Ч.Дорж

Эх сурвалж: www.goodnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • yuuu ve (April 02, 2014 11:48:55 am )

    yaanaa ene chin yamar aimshigtai ****** beee!!!!! ene huchinduulsen ged baigan tegvel hudlaa l yum bnshdee **** ****

  • Zochin (April 02, 2014 12:55:59 pm )

    Ter zurgiig harj bsan. Gehdee ter hun gadnaas sanaatai hiisen zuil bish l haragdsan da er ni hyamnuudaas bolon elegnii nuhashnaas yanz buriin sonin zuil ikh gardag humuus l ingej helj yarihgui tuhain uedee hayaad l ungurdug ingej dugarch bna gedeg eruul batalgaatai hunsnii tuluu duu hooloigoo urguj bgaagiin neg shinee l bh gej bodoj bna. Getel uuchlal guih ch geh shig denduu monopol zan gargah geed bna uu da ene hyamnii ezed…

  • bitgii davartsgaa (April 02, 2014 3:27:37 pm )

    yoo hereglegcheesee uuchlalt gui geed danalzaj suudag ene *****nuud harin icheesei. hudlaa ene enhmunh zohion baiguulalttaigaar l iim yum bichuulsen bn. ene hiamnii zurgiig 11 sard tavij bsan shd, yaahaaraa ter ali 9 sariin orlogond n nuluuldiin, davartsan *****nuud vee ene mah impeksiinhen. ugaasaa shijgiin hatsan umhiirsen hiamtain baij, humuus min ednii hiamiig avbal uuchlaarai l ****iin bn shuu

  • mongol (April 02, 2014 3:57:41 pm )

    ta nar hudlaa biee umuuruh yum.tanai ayanchin ayalal oos ne german yavahdaa neg negiig german yavahdaa 4 sariin 20nd minii dalai eejees chin avch yavsan betel hugzursun baisan ,shuud haysan,20 myangan tugrug bolj baisan daa,gants gants godgor hiam gehed baliar unetei.mongold baisan bol zargaldah l bai;aa

  • ss (April 02, 2014 5:57:40 pm )

    Shaa **** hudlaa bur negniigee buruutgah geed chichirchih umaa ene ter huchintei ni yamar holbootoin be ? Ter ued facebook deer tavisan baisan hiamnii zurag harj bsiin teriig tegeed avsan hun ni facebook deer um tavih geel uuruu um ***haad suuj baih uu ?? Harvaas tsaanaasaa l tiim baisan shde ene companyuud hairutslagatai baij buruugaa huleedeg baij surmaar umaaa

  • ах (April 02, 2014 9:32:53 pm )

    Хэдэн төгрөг авч тэр мэдээллийг бичсэн юм болоо Би хэнийгч хамаагүй гүтгээд мөнгө авмаар байна

antalya rent a car