Америк иргэний амь насыг хөнөөсөн Ч.Баттуул гэдэг бүсгүйн хэрэг олон нийтийг цочроосон. Дунд сургуулиа алтан медальтай дүүргээд дараа нь Дарханы ШУТИС-д эм зүйч мэргэжлээр 5-р дамжаанд сурч байсан бүсгүй ийм хэрэг үйлдсэн нь итгэмэрээргүй шахам явдал болжээ. Ч.Баттуул нь Жон Мартин Кийнийг Цонжин болдогоос 17 кмын зайд “Сайга 3” маркын буугаар буудаж хөнөөгөөд 6.3 км газар машинаараа чирэн цогцосыг нь хоёр удаа шатаагаад булсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Хохирогчийг бие засаж байхад нь машиныхаа багажаас буугаа аваад 8-10 удаа буудаж хөнөөжээ. Аллага үйлдчихээд тэрээр найз Ж.Батчулуун дээрээ очин “Тайваньд танилцсан багш маань ирээд цэвэр агаарт цохиулаад нас барчихлаа, чихрийн шижинтэй хүн байж” хэмээн хэлж дагуулан иржээ. Тэгээд хохирогчийг ороолтоор нь уян чирэхэд даалгүй тасарсан гэнэ. Талийгаач 190 см өндөртэй жин ихтэй хн байж. Ингээд Ч.Баттуул машиныхаа аюулгүйн бүсийг огтлон тооно түшин уяж чирэн явсаар дараа нь хоёр дахин шатаан ул мөрөө балласан гэнэ. Анх тэрээр америк иргэнийг хууран мэхлэх замаар Монголд урин авчирчээ. “Би Тэлмэн Монтаж гэдэг компанитай, дөрвөн давхар барилгатай, ах маань уул уурхайн комапнитай тул манайд менежерээр ажилла, сард 3500 долларын цалин бас долоон өрөө байр, “Тоёота Самри” машин өгнө, эхлээд чи 20 мянган доллар шилжүүл” гэснээр гэнэн америк эр ээжээрээ дамжуулан талыг нь өгчээ. Хүү нь Монголд очоод сураг тасарсанд ээж нь Ч.Баттуултай холбоо барих гэж оролдож. Тэрээр аль хэдийн үгүй болгосн хүний тухай амьд юм ярин ээж рүү нь ”Жон Монголд ирээд ажилдаа орсон энд сайхан байгаа, монгол хүүхэнтэй болсон, ээж рүүгээ ярь гэхэд үгэнд орохгүй байна” гэсэн майл бичин настай эмэгтэйг хуурдаг байж. Сүүлдээ ээж нь шахаж шаардаад бүр болохгүй болохоор нь Жоны нэрээр шинэ майл хаяг нээн өмнөөс ньзахиа бичиж байжээ. Бүр “би Монголд сайхан байна, таны мөнгийг удахгүй өгнө, Цагаан сар гэдэг баяраар нь монгол дээл өмсөж үзсэн “ хэмээн фотошоп аргаар монгол дээл өмссөний хүний зурганд талийгаачийн толгойг залган баяраар авхуулсан зураг хэмээн ээжид нь явуулжээ. Тэр зураг эвлүүлэг болохыг талийгаачийн ээж дор нь мэдэж тэгээд сэжиг авсан байж. Өдгөө америк эмэгтэй санхүүгийн хохирол хэмээн анх шилжүүлсэн 10 мянган доллараас гадна талийгаач хүүдээ замын зардал гэж өгсөн онгоцны тийзний болон халаасны мөнгө, дулаан хувцас илгээсний хөлс, хүүгийнхээ цогцосыг чандарлахад төлсөн 7000, тээврийн мөнгө гээд нийт 19 мянган долларыг Ч.Баттуулаас нэхэмжилсэн гэнэ. Ч.Баттуул гэмт хэрэг үйлдснийхээ дараа “гранд марк-2” машинаа вьетнам автозасвараар янзлуулан сумны нүх гарсан зүүн урд хаалгаа солиулан хамгаалатын бүсийг нь хүртэл шинээр худалдан авч хийлгэжээ. Бууны тухайд хэрэг гарахаас нэлээд хэд хоногийн өмнө Их дэлгүүрээс 1.450 мянган төгрөгөөр Ч.Батжаргал гэдэг эрэгтэй найзынхаа нэр дээр худалдан авчээ. Харин хэрэг хийсний дараа уг хүнд буцаан өгсөнийг нь цаашаа 1.5 саяар зарсан байж. Оросд үйлдвэрлэсэн хар өнгийн “Сайга-3” гэдэг олон үсэрдэг буу байжээ. Энэ хэргийн явцад нэг гэр бүл салж сарних дээрээ тулжээ. Ч.Баттуул нь Ж гэдэг гэр бүлтэй залуутай бэлгийн харьцаатай байсан нь илэрч нөхөр нь гэрчээр дуудагдаж. Эхнэр нь ч мөн ирсэн тул энэ явдал тодорхой болжээ. Ч.Батуул нь Эрхүүгийн саунаар байнга үйлчлүүлдэг, тэндхийн оросуудтай танил найз нөхдийн холбоотой байж. Мөн Сергей Аргунов гэдэг орос иргэн Эрхүүгээс хар тамхи оруулж ирэн саундаа нууцаар борлуулдаг байсан нь давхар илэрчээ.
NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
биби (April 02, 2014 12:10:42 pm )
ёстой заваан м у у м у у хай бүхэнтэй холбогдсон зэвүүн хүүхэн байна шд. ямар айж ичих ч юмгүй, машины олсоор хүн чирээд явж байдаг байнаа. бүр цайрчихсан а луу рчин байна. ядаж байхад нөгөө америк хөгшин нь хүүдийнхаа зардлыг л нэхээд байх юм. мөнгө бодоод хүүгээ бодож байгаа шинж алгаа.
-
226 (April 02, 2014 12:44:15 pm )
энэ жаахан охиноос тийм их зориг чадал үнэхээр гарсан болов уу цаана нь өөр хүмүүс байгаа юм биш л байгаа даа
-
njuty (April 02, 2014 1:19:36 pm )
Ёстой нэг тэнгэрт ниргүүлэж байвал таарах ********** байнадаа,хүнийг үхэхэд хүн уйлдаг бол энэ ****************ыг үхэхэд олон хүн баярланадаа,ийм адгийн ********ыг төрүүлэж өсгөсөн эцэг эх гэж ямар янзын ********нууд байдаг бол
-
njutyмонгол (April 02, 2014 1:23:35 pm )
Зөвю бичих анхны мэдлэггүй улсуудын бичсэн юмыг хардаа,уг нь Ч.Баттуул гээд таслалтай бичих ёстой,тэгээгүйгээс болоод талийгаач Баттуулын ээжид зураг явуулсан мэт ойлгогдож байгаа биздээ,юм бичих санаатай бол наад захын мэдлэг олж авалдаа,хүнээс ичмээр юмдаа.
-
зочин (April 02, 2014 3:01:41 pm )
одооны бүсгүйчүүд бүр айхтар болчихжээ.
-
zz (April 05, 2014 3:01:37 pm )
mongol hyyhnyyd archaagyi dee
6 Comments