Төрийн өмчит “МТЗ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон П.Батсайхантай холбоотой таагүй мэдээллүүд сонсогдох боллоо.
Тэрбээр уг албан тушаалд очихоосоо өмнө Монголын Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн даргаар ажиллаж байжээ.
Тэр үедээ доод тушаалынхаа албан хаагч эмэгтэйг элдвээр дарамталж “ажлын байран дахь бэлгийн дарамт” учруулдаг байсан нэгэн аж.
Дарамтад өртсөн эмэгтэй олон удаагийн үйлдлийг тэсэхээ байгаад эцэст нь дээд удирдлагадууддаа гомдол гаргасан байна.
Гэвч тэдэнд тохиолдсон бузар хэргийг шийдвэрлэж өгөхгүй эсрэгээрээ, улам их ч дарамт шахалтад оруулж зарим эмэгтэй нь арга ядахдаа ажлаасаа өөрсдийн саналаар гарч байжээ.
Ингээд уг эмэгтэй эрхээ хамгаалуулахаар Хүний Эрхийн комисст гомдол гаргасан байдаг. Гомдол гаргагчийн хүсэлтийг тус комисс хүлээж аваад П.Батсайхныг шалгаж, хэд хэдэн ноцтой зүйлүүдийг баримтжуулжээ.
Тухайлбал гомдлын дагуу ХЭҮК-оос хяналт шалгалт хийхэд П.Батсайхан гэгч нь гурван удаагийн үйлдлээрээ эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтад оруулж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.
Тиймээс тус комиссоос өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд 3/09 тоот албан шаардлага гарган Монголын мянганы сорилтын сангийн суурин төлөөлөгч Роберт Рийд, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар нарт хүргүүлжээ. Тэрхүү шаардлагын дагуу гүйцэтгэх захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар өнгөрсөн оны дөрвөдүгээр сарын 12-нд 13/81 тоот тушаал гарган П.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулж үндсэн цалинг гурван сарын хугацаатай 10 хувиар бууруулах арга хэмжээ авчээ. Товчхондоо П.Батсайханыг алдаа дутагдалдаа дүгнэлт хийж ажиллахыг үүрэгдсэн байна.
Ямартай ч ХЭҮК-оос П.Батсайхныг гурван удаагийн үйлдлээрээ уг эмэгтэйд ажлын байран дахь бэлгийн дарамт учруулж байсныг нь тогтоосон тул тийнхүү цалингийн 10 хувиар торгууль ногдуулсан гэсэн үг.
Угтаа бол хохирогч эмэгтэй түүний хийсэн гэм нүглийг илчлэх гэж ХЭҮК-т хандсан. Нөхцөл байдал ийм байхад П.Батсайханыг төрийн өмчит “МТЗ” хэмээх их айлыг удирдах болсонд олон хүн гайхаж байна.
Ер нь бол ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлдэг гэмт хэрэг өмнө нь маш ихээр гарч байсан ч тэгсхийгээд л нам жим болдог байсан.
Хамгийн гол нь эл хэргийг үйлдэгчид ихэнхдээ дээд тушаалын албан хаагчид байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл ажлын байран дахь бэлгийн дарамтад орсон эмэгтэйчүүд өөрсдийгөө тэр болгон хохирогч гэж зарлахаас ичиж, татгалздаг учраас хуулийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хэргийг нууцладаг.
Товчхондоо эл хэргийг илчлэн таслан зогсоох арга нь мухардмал гэсэн үг. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “шүдгүй” шахам хуулиудын нэг гэж тодорхойлсон байдаг юм билээ. Харин хууль цагдаагийнхан болон судлаачдын өгч буй мэдээллээс харахад энэ төрлийн буюу ажлын байран дахь бэлгийн дарамтыг хамгийн ихээр үйлдэгчид нь төрийн албаныхан байдаг тухай харамсалтай дүнтэй судалгаа гарсан байдаг.
Тиймээс “МТЗ”-ын даргаар сонгогдсон П.Батсайханыг өдгөө сурсан зангаа хаяж чадахгүй дээ гэж хэлэх хүн ч олон байна.
Тэрбээр 2006-2008 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа ч энэ төрлийн хэрэгт нэр холбогдож байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан. Ямартай ч ажлын байран дахь бэлгийн дарамт учруулагч гэх нэр зүүгээд буй П.Батсайхан дарга “МТЗ” хэмээх их айлыг яажшуухан удирдах бол гэдэг нь хэн хүний сонирхолыг татаж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд өндөр албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө нь хүнийг эвддэг учраас зохих ёстой газрууд нь төрийн өмчит компаниудын захирлуудыг нарийн судалж тухайн албан тушаалд томилвол зүйд нийцэх болов уу. Ямартай ч бид хохирогч бүсгүйн ярилцлагыг дараагийн дугаартаа нийтлэх болно.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (March 26, 2014 10:00:13 am )
“MTZ” ch olon ******teidee hehehe
-
zochin (March 26, 2014 10:21:19 am )
sejigiin gar ve?
-
Emegtei (March 26, 2014 10:28:08 am )
Kkk, yag unen. Yadaj baihad ajildaa ch muu gej baigaa. Yana daa….
-
-
nowsh ooo (March 26, 2014 10:26:35 am )
ter ***** ardchillaiin ****** bna l daa tiim uchiraas tom alban tu****alaas buuhgui bgaam shuu deee tuund zohih yaliig ni ugeecheee huuliihan ……………………………………..
-
Naraa (March 26, 2014 10:32:10 am )
Ene ardchillnhand ***r semjleegyi yum yadaj olddoggyi yum biah daa.
-
бат (March 26, 2014 10:41:43 am )
яасан их гарын драп вэ
-
анхаа (March 26, 2014 10:42:06 am )
одоогийн хүүхнүүд ч бэлгийн дарамтанд орох уу харин ч эсэргээрээ сээтгэнэж байгаад ганц нэг асуудал ургуулж аваад л дарамталж шантаажилж гардаг юм биш үү учир ургуулахгүй бол уурлаад худал цуурхал тараагадл гүйгээд байдаг байлгүй
-
бат (March 26, 2014 10:44:54 am )
иимэрхүү амьтдыг мэднэ Тэднээс олигтой юм горьдолтгүй ажлын садаанууд Женкогийн л хүн байна
-
irgen (March 26, 2014 10:45:16 am )
tomor zam ch deee bie bienee uruu tataj arhind oruuldag gazar dooooo
-
ЗОЛООанхаа (March 26, 2014 10:45:44 am )
БАЛАЙ ЮМ МУУСАЙН ХҮҮХНҮҮД БЭЛГИЙН ДАРАМТАНД ӨРТӨНӨ ГЭНЭЭ ХУЦВАА ӨӨРСДӨӨ ГАЙГҮЙ ХҮН БАЙВАЛ УРАЛДААД Л ГҮЙЧИХДЭГ ЮМ БИШҮҮ
-
unshigch (March 26, 2014 11:01:55 am )
medehgui yum daa ene horvoo deer yanz buriin humuus ih l bh yum daa
-
Зочин (March 26, 2014 11:50:43 am )
3 гэж байгаа боловч өөр зөндөө байгаа даа
-
kkkk (March 26, 2014 12:22:18 pm )
manaid ajliin bairan dahi belgiin daramtiin buh helber songodog ytgaaraa baidag.gevch ene zuiliig manaihan zugeer baidag l asyydal ali esvel huuhnuud l uursduu boldoggui gedeg. getel uursduu boldoggui gej baigaa humuus ene ugeeree mun l daramt ychryylj baigaagaa meddeggui. uursdiin ohid huuhedtei adil nasnii humuusiig yanz buriin ugeer helj maazrah end tend ni hureh zereg tegeed ariun yavdal yy te! myy ***r semjilsen hugshin chutrguruudee! mash buduuleg bohir zuils alham ty***d gardag ni unen buguud il baidag shuu dee!-yadagiin yamar yhaad avtsan bish yglaad l avsandag! -yadgiin bi er hun yum chin! -bi zugeer maazarsan! -end tend ni sanamsargui hursen! gej bodood l *****teed yavj bgaa. shine ue saihan bolj bna. ene meteer ajliin bairan dahi belgiin daramtiin hereg ts****daa mash iheer nemegdene. yagaad gevel shine ueiin huuhnuud erhee hamgaalj chaddag uzel bodloo chuluutei ilerhiilehiig turuh tsagaasaa medersen humuus. yalanguya 1990 onoos hoish turugsud. iim l bna daa ***r semjilse
-
танил (March 26, 2014 12:44:14 pm )
Батсайхан тэгэж ч олдсон бүгдийг **********лээд байдаг хүн биш шүү. Ажил төрөлтөө болохоор атаархагчид зөндөө гарч ирж байгаа юм. Битгий тоо, Арай дэндэж байгаа юм биш үү. Шинэ ажлаа авч шинэ хамт олонтой болж байгаа эрч хүчтэй ажилах гэж байгаа хүнийг ингэж дарамталж болно гэж үү? Ажлын чавдаргүй ажлаас халагдчихаад эмэгтэй хүнийхээ давуу байдлыг ашиглан янз бүрээр халдаж байсан шүү. Сонин хэвлэлээр зөндөө л захиалгат юм хийлээ шүү дээ. Одоо болиоч чамайг хэн тоодог юм эр хүнд **********лүүлж үзээгүй эм үү.
-
танил (March 26, 2014 12:52:39 pm )
Худлаа мэдээлэл цацагдаад л байвал бүгд үнэн болж хувирна шүү
Батсайхандаа ажлын амжилт хүсье. Үнэн мөнийг олж тогтоо. Эмэгтэй хүн гэхээр л заавал бэлгийн халдлагад өртсөн байх уу эмэгтэй өөрөө хүсчихээд дараа нь Хоролмаа болж жүжиглэж бас болохгүй байхаа.
Хэн ер нь харсан юи хэн ч юу ч гэж хүний нэр төрийг гутааж болдог цаг үед амьдарч байна даа бид. -
sozochin ko (March 26, 2014 1:17:16 pm )
alban tu****liin alaan
-
buya (March 26, 2014 3:01:44 pm )
Ene xohirogch xuuhen barimttaigaar delgej uneniig ni elchilj baij ene balai ichih nuurgui yumnuud xumigdana shdee Yunaas ni aidag yum
-
eee (March 26, 2014 5:51:49 pm )
tarkhi nio nuguu yuniikhaa tolgoin bairladag garuu
-
Delgermaa (March 26, 2014 9:44:02 pm )
Huurhii ehner ni l urubdmuur yum da bainga l iim asuudald oroh yum da
-
unenhuu (March 27, 2014 9:12:53 am )
ajliin bairnii belgiin darmt haa saigui baigaa shuu dee Gobialtaid Tomorhuu gej nej nohor aimgiin zasag dargiin ***giin gazar heltsiin darga hiij baihdaa dood tu****liin alban tu****ltan huuhnee bilgiin darmtad oruulj baigaad abaidaa barigdaj abgai ni ter huuhniig nohroos ni salgaad ter muu nohor ni arhu uj elegnii habdar bolood nas barj buhel buten neg ailiin amidarlaar toglood duussan getel odoo ene Tomorhuu ni hotod auditiin gazar darga bolson gesen arail denduu baigaa biz olon huuhneer bolgiin daramtaa uzuulsen iim neg nohor baidag heed boddoo arai denduu shuu huuhnuudl hohirood ulddeg ym daa
-
Anonymous (March 27, 2014 3:46:26 pm )
hudlaa baih aa ataarkha****diin l yavuulaga bh saihan hani sain aaviig ni medeh hun baina
-
Anonymous (March 27, 2014 5:37:26 pm )
ХАРАХ ЦАРАЙНЫ МАНЯК ТИЙПНИЙ ГАР БАЙНА. ИЙМЭРХҮҮ АДГУУСЫГ СЭМХЭН ЗАСАХ ХЭРЭГТЭЙ
22 Comments