
Т.НЯМСҮРЭН: ШҮҮХ ХУРАЛД ЯЛСАН Ч “ НҮҮ ” ХЭМЭЭН ШААРДАЖ БАЙГАА
Энэ талаар гэргий Т.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Д .Баярсайхан тэргүүтэй хүмүүс 2010 онд ирэхдээ хамгаалагч үлдээгээд явсан гэж сонссон. Тэд юу манасан юм бэ?
-Манайхыг “Нүү” гэж шахаж шаардаж байгаад явахдаа манай хойд талд нэг гэр бариад хоёр манаач суулгасан . Уг нь тэр хоёрт манах зүйл байхгүй л дээ . Ерөөсөө л манайхаар хэн орж гарч байгааг тагнаж тэмдэглэдэг гэсэн . Тэдэн сарын тэдэнд тийм дугаартай машин ирж цай уугаад явлаа . Өөр онцын зүйлгүй ” ийм рапорттой дэвтэртэй . Хоёр манаач бараг өвөлжсөн. Д.Баярсайхан, Жаргалхүү нар тэдэнд хоол зөөж байгаад хоорондоо муудсан уу яасан , Жаргалхүү нь ирээд гэрээ аваад явчихсан.
Энэ талаар гэргий Т.Нямсүрэнтэй ярилцлаа .-Д .Баярсайхан тэргүүтэй хүмүүс 2010 онд ирэхдээ хамгаалагч үлдээгээд явсан гэж сонссон. Тэд юу манасан юм бэ?
-Манайхыг “Нүү” гэж шахаж шаардаж байгаад явахдаа манай хойд талд нэг гэр бариад хоёр манаач суулгасан . Уг нь тэр хоёрт манах зүйл байхгүй л дээ . Ерөөсөө л манайхаар хэн орж гарч байгааг тагнаж тэмдэглэдэг гэсэн . Тэдэн сарын тэдэнд тийм дугаартай машин ирж цай уугаад явлаа . Өөр онцын зүйлгүй ” ийм рапорттой дэвтэртэй . Хоёр манаач
бараг өвөлжсөн. Д.Баярсайхан, Жаргалхүү нар тэдэнд хоол зөөж байгаад хоорондоо муудсан уу яасан , Жаргалхүү нь ирээд гэрээ аваад явчихсан.
-Дүүргийн анхан шатны шүүх дээр ямар үндэслэлээр ялагдсан бэ?
-Уг нь Дээд шүүх болон нийслэлийн хянан шалгах шүүх тус бүр хоёр удаа манай талд шийдвэр гаргасан . Ингээд байхад Сонгинохайрхан дүүргийн Анхан шатны шүүх дээр ирэхээрээ шууд “Кэрцин” компанийн нэр дээр гаргадаг . Тэр битгий хэл дээд шүүхийн шийдвэр бараг гараагүй байхад “Кэрцин” компанийн нэр дээр шүүхийн шийдвэрийг гаргаж өгөхийн зэрэгцээ хөөх шийдвэрийг нь хамт гаргаж өгсөн. Ингээд сүүлийн гурван долоо хоног манайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Газар чөлөөл” гэсэн албан бичиг “Шүүх газар олгодоггүй .

Эзэмшлийн газартаа татвар төлдөг болов уу. Үүнийг та бүхэн сонирхож байв уу?
-Д.Баярсайхан чинь 22 дугаар хорооны нэр дээр байдаг Найрамдал зуслангийн дэргэдэх Хулстайн ам гэдэг газрыг жижиглэж
зараад бараг дуусч байгаа. Нэг айлын газрыг 3.5-5.0 сая төгрөгөөр зардаг. Одоо тэр ам нь битүү айл болчихсон . 2008-2009 онд дүүргийн татварын газраас Баярсайханыг хайгаад Хулстайн амны татвар авах гэтэл өнөөх нь зугтаагаад байгаа талаар яригддаг байсан. Тэгэхээр нь бид шүүхдэлцэх хугацаандаа Э .Болорчулуунаас “Тэр ам чинь тийм их татварын асуудалтай байсан түүнийг төлсөн юм уу” гэсэн чинь “ Төлсөн” гэж хэлсэн. Ингээд Татвар дээр очоод шалгуулахаар Хулстайн ам болон манай тэнд аялал жуулчлал, фермерийн чиг-лэлээр авсан газрын татвараа огт төлөөгүй байсан.

-Дээрх хоёр компанийн нэр дээр авсан газраа “Кэрцин” компанид шилжүүлсэн гэсэн . Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани юм бол ?
-Энэ компани нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн байдаг. Гэтэл өдгөө хүртэл нэг ширхэг ч мод суулгаагүй . Зөвхөн манайхыг нүүлгэх талаар л хөөцөлдөөд яваад байдаг. Үнэхээр мод үржүүлэх гэж байгаа бол өчнөөн талбай байна . Тэгэхээр хэсэгчилж зарах гэж байгаа нь ойлгомжтой.
-Кадастрын зураг гараагүй байхад газар эзэмших гэрчилгээ олгож болдог юм байх даа …
-” Шүүхээс энэ газар дээр кадастрын зураг хийгээгүйг тогтоосон . Энэ аманд ямар нэгэн кадастрын зураг хийгдсэн байгааг Геодизын газраас тодруулахад “Нийслэл , дүүргийн мэдээллийн сангийн алинд ч байхгүй ” гэдэг.Уг нь Газрын тухай хуульд эхлээд эзэмшихийг хүссэн газартаа кадастрын зураг хийлгэж , дараа нь гэрээ хийсний дараа гэрчилгээг нь олгодог. Хувь хүн ч гэсэн 0.07 га газар эзэмшихэд эхлээд хашааныхаа кадастрын зургийг хийлгээд дараа нь хорооноосоо зөвшөөрөл авсны дараа Газрын албанд ханддаг . Ийм байхад дээрх компаниуд байгуулагдаагүй байхад газрын гэрчилгээ нь гарч газар эзэмшсэн байгаа юм. Тэгэхээр дүүргийн газрын албаныхан хэрхэн “но” -той ажилладаг нь илэрхий . Тэр байтугай газрын наймаачинтай нэгдэж дарга нарын нэрээр нэрлэсэн компани байгуулж газрын наймаа эрхэлж байна . “Мод үржүүлэг, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулна ” хэмээн их хэмжээний газар авч эхнэр , хүүхдийнхээ нэр дээр компани байгуулж шилжүүлэн хэсэгчлэн хуваан зардаг газрын наймаачин гэсэн үг . Д.Баярсайхантай утсаар холбогдож газар сураглахад Гүнт, Найрамдал төдийгүй нийслэлд ч газар байгаа гэх ярианаас нь газрын наймаачин болох нь илэрхий . Түүний яриаг дараагийн нийтлэлдээ бүрэн эхээр нь оруулах болно . Иргэдийн шударга шүүхийн өмгөөлөгч Х .Бат-Ялалт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал дээр уг хэргийг өмгөөлсөн юм билээ . Тэрбээр энэ үедээ хуулийн цоорхой болон тэдний хэрхэн хамтарч ажилладаг болохыг нотолсон байна . Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр гарчихаад байхад Цэнд-Аюушийнхыг “Нүүхгүй бол хүчээр нүүлгэнэ” хэмээн байнгын түгшүүр дарамтад оруулсаар байгаа аж. Малчид мал төллөж байхад хаашаа нүүх билээ . Шүүхийн өмнө хүч мөхөсдсөн хоёр хөгшин Ерөнхийлөгч , хотын дарга гээд хандаагүй хүнгүй гэдгээ дуулгасан . “Дөрвөн жилийн дотор мөнхийн түгшүүртэй амьдарлаа. Сэтгэл зүй үнэхээр хямардаг юм байна .
Уг нь бид энэ амыг амьдарч эхэлсэн үеэсээ эхлэн хайрлаж , хамгаалж, модны хулгай орсон үед цагдаа дуудаж өдий зэрэгтэй авч үлдсэн. Энэ аманд одоо буга гөрөөс, тарвага зурам бүгд өссөн . Хааяа уулнаас буугаад л ирдэг юм. Харамсалтай нь ийм сайхан болчихоор хэн хөрөнгө мөнгөтэй нь гар сарвайдаг юм байна . Тэр байтугай хаяг дээрээ байгаа хүмүүсийн газрыг дээрэмдэж байна гэв . Энэ ярианаас “Монголчууд 45 сая малтай атлаа махгүй хоол идэж, газар нутгийн хэмжээгээрээ гайхуулдаг атлаа гишгэх газаргүй болж байгаа юм байна даа ” гэх нууцхан харуусал төрөв .
Холбоотой мэдээ
-
Авто Тээврийн Төвлөрсөн Лавлах (March 26, 2014 1:44:30 pm )
Та унаа болон зорчигч хайж Драгон,Баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх ********длагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
1 Comment