Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаш чулуун саун”-д үйлчлүүлж байсан иргэн нас барсан гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хаш чулуун саун”-д үйлчлүүлж байсан хүний бие муудаж, Эрүүл мэндийн 6 дугаар төвд ирээд нас барлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Уг мэдээллийн дагуу шалгахад 42 настай, иргэн О нь тус сауны газар үйлчлүүлж байхдаа бие нь муудсан бөгөөд яаралтай түргэн тусламж 103-т дуудлага өгч түргэний машинаар Эрүүл мэндийн VI төвд хүргэгдсэн байна. Иргэн О-гийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр цусанд этилийн спирт илрээгүй, элэгний хатуурал өвчний хүндрэлийн улмаас нас барсан нь тогтоогджээ.
Холбоотой мэдээ
-
bat (March 24, 2014 7:25:05 pm )
ter xudlaa dugnelt eleg tiim amarxan ybaxobtson bish
-
Үнэн үү (March 24, 2014 8:07:05 pm )
Массажист бүсгүй дэээр оцогонож л байгаад бурхан болоо байлгүй
-
HUDLAA (March 24, 2014 9:45:59 pm )
MASSAJIST BUSGUI BOOVIIG NI SAASAN GEJ UU
3 Comments