Урлаг гэдэг хэзээд хөгширч амралтаа авдаггүй гэдгийн тод жишээ нь Гонгорын Хайдав гуай билээ. Тэрээр сонгодог урлагийн тайзнаа нэгэн жарныг элээхдээ дэлхий дахины хүн ардын аугаа их соёлыг цангинан эгшиглэх хоолойн түрлэгээр чимэж Монгол гэсэн нэрээ өндөрт дуудуулж явсан цагийг эзэлсэн дуучин билээ. 90 наслахдаа 700 гаруй дууг амьлуулж , гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ. Түүний хийж бүтээсэн бүхэн өнгөрсөн зуунаас өнөөг дамжин өртөөлж ирээдүй хойч үедээ асар их үнэ цэнэтэй бүтээлүүд болсоныг Монголын төр өндрөөр үнэлж хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин цолоор энгэрийг нь мялаасан түүхтэй. Гэвч хүний орчлон цаг цагаараа байдаггүйн жамаар нийгэм төр өөрчлөгдөж зах зээлийн ороо бусгаа үед урлаг уран сайхан хаягдаж олон арван алдартнууд хийх ажилгүй болж хийсэн бүхэн нь үнэгүйдэж байсан гашуун он жилүүд саяхан. Тэр үед ч урлагаа гэх сэтгэл нь бөхөөгүйн дээр улам дүрэлзэж итгэл найдварын галаар олон шавь нартаа өмөг түшиг эцэг нь болж явсан үе түүнд бий. Хайдав гуай болон түүний үр хүүхдүүд урлагийн төлөө гэж явсанаас өнгө мөнгө хөөж яваагүй нь өнөөдрийн түүний амьдралаас харагдана. Төр засгаас үнэлж өгсөн гурван өрөө байраа үр хүүхдүүддээ өгчихөөд өнөөдөр Монголын орчин цагийн сонгодог урлагийн үүсгэн санаачлагч даруухан гэхэд дэндүү даруухан амьдарч сэтгэл зүрхээ урлагтаа өргөсөөр явааг бид мэддэггүй. Мэдэхгүй байгаа нь ч аргагүй биз. Тэр болгон амьдралаа ярьж хүнд хэцүү байна хэмээн тоочдоггүй нь урлагийн хүний хатуу чанга тэвчээр, сэтгэл хөдлөлөө нуудагтай нь холбоотой байх. Түүний эх орондоо хөдөлмөрлөсөн гавъяа, түүхэн замнал нь ирээдүй хойч үеийнхэнд үнэлж барашгүй соёлын өв болон үлдсэн билээ.
Тиймээс үндэсний манлай үйлдвэр “Агь” ХХК-ний шилдэг бүтээгдэхүүн “Лапша” брэндийн зүгээс “Тэсо” констракшны улсдаа томоохонд тооцогдох бүтээн байгуулалтын нэг “Содон” стандарт цогцолбор хороололд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдав хэмээх буянтай бууралд шинэ байрны эрхийн бичгээ гардуулан өглөө. Тэрээр энэхүү гэнэтийн бэлэгт итгэж ядан буйгаа бидэнтэй ярих үедээ нулимс зангируулан хэлж байсан нь нүдээ олсон ажил болсоныг харуулсан юм.
“Монголчууд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэл нь эх орноо дэмжье” уриатайгаар хэрэгжиж буй уг төсөл энэ удаагийн арга хэмжээгээр дуусахгүй бөгөөд “Лапша” брэндийн нэрэн дор нэг жилийн турш хэрэгжиж дараагийн байрны эзнийг 2015 оны 3 сарын 15ны өдөр тодруулах тухайгаа энэ үеэр мэдэгдлээ. Энэхүү сонголтонд иргэдийн оролцоо маш чухал бөгөөд олны хүч оломгүй далай гэдгийн адилаар эх орныхоо төлөө нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, төр түмэндээ алдар гавъяагаараа тодорч, ирээдүй хойч үедээ өвлөгдөх үнэт баялагийг бүтээсэн тэдгээр эрхмүүдийг өөрийн олон нийтийн хуудсаар дамжуулан санал асуулга явуулж шалгаруулах юм байна. Тиймээс та бүхэн ч гэсэн энэхүү уриалгыг дэмжиж улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө харь орныг гэх сэтгэлгээнээс татгалзаж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж байна! Дэмжих тусам тань тэдний улс орондоо оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэж, нийгмийн сайн сайхны төлөөх олон арван ажлуудыг өрнүүлнэ гэдгээ компаний удирдлагууд хэлж байсныг энд онцлон дурьдах нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд Хайдав гуайн “-Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ” гэсэн үгийг Тэсочууд бодитойгоор харуулж түүнд сэтгэлийн бэлэг, итгэлийн гал хайрласан гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай…
Холбоотой мэдээ
-
zochin (March 17, 2014 11:53:49 am )
huurch hulhidalgui uguuruu
-
oyunaa (March 17, 2014 12:42:25 pm )
zaaval uguurei
-
дулмаа (March 17, 2014 12:48:22 pm )
ЯМАР САЙХАН МЭДЭЭ ВЭ ИЙМ САЙХАН ӨНДӨР НАСТАН ГАВЬЯАТ ХҮНД ӨГӨХ НЬ ЗӨВ ӨГЛӨГ БАЙНА БАЯР ХҮРГЭЕ
-
zochin (March 17, 2014 12:53:42 pm )
za ashgui dee mundag hun shuu mash daruuhan zaluchuus min bitgii l setgel sanaan der ni toglolt shou hiichiheerei dee hun gomdoovol hurst delhiin ezen ta nart gomdodno shuu geh dee tegehgui biz dee haidav gaui d urt naslahiig eruue
-
batmunkh (March 17, 2014 1:03:05 pm )
saikhan mede baina
-
otgoo (March 17, 2014 2:17:12 pm )
Tesod bayarlalaa
-
яяя (March 17, 2014 2:43:45 pm )
Яасан сайхан мэдээ вэ. компанийн хамт олонд маш их баярлаж байна
-
mongol (March 17, 2014 3:09:01 pm )
bairnuudaa yasiin be.tor zasag uhuuruu neg bolson doo
-
Зочин (March 17, 2014 6:19:59 pm )
Хүний ******д дуртай ****** ******** бэ
-
-
Anonymous (March 17, 2014 3:15:28 pm )
Ysotoi buyan boloh bhdaa
-
Тесо (March 17, 2014 4:22:33 pm )
Тесо маш сайн байна.
-
zochih (March 17, 2014 4:52:58 pm )
nevtuulegiig ni uzeed uneheer saihan buyantai uils hiij bgaad ni bayajlar bahdaj suulaa
-
Hid (March 17, 2014 7:22:49 pm )
Tsoodol suuj bgaa haragdana butehgui er de
-
zochin (March 17, 2014 7:41:11 pm )
Bolj bn sh tee bolomjiin medee bn
-
zochin (March 18, 2014 5:11:10 pm )
iim saihan hamt olnii ts****diin ajil yils n oodrog bna daa amjilt hysie hyyhdyyddee
-
хариуцлагаээ (March 18, 2014 10:56:56 pm )
bayarlalaaa buyn ni delgereh boltugai
-
зочин (March 19, 2014 10:59:32 am )
настай хүнд тусалж явхад та бүхний ажил үйлс маш бүтэмжтэй явна.энэ бол маш том буян үйлдэж байна гэсэн үг дээ .та нарт ажлын амжилт хүсье.
-
ЗочинЗочин (March 19, 2014 1:36:49 pm )
Энэ маш сайн жишиг баяр хүргее Барилгын компаниуд өндөр ашигтай нэг өрөө байр өгөхөд болно гар татахгүй төгвөл дараагийн ажил үйлс нь бүтэнэ
18 Comments