Малайз улсын Цагдаагийн газар алга болсон “Boeing 777-200” онгоцны нисэгчдийн гэрийг шалгаж эхэлсэн тухай ВВС мэдээлэв.
Түүнчлэн 53 настай нисэгч Захарие Ахмад Шан болон 27 настай туслах нисэгч Фарик Абдул Хамид нарын гэр бүлийн амьдрал, сэтгэл зүйн байдлыг шалгаж байгаа аж. Учир нь онгоцыг хулгайлахын тулд холбооны системийг зориуд салгасан байж магадгүй талаар албаныхан хэлсэн. Бээжин рүү хөөрсөн онгоц чиглэлээ өөрчлөн ниссэн бөгөөд хиймэл дагуулын мэдээгээр хяналтын радарт харагдахаа больсноос хойш долоон цаг нислэг хийсэн байж болох гэнэ.
Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак онгоцыг Энэтхэгийн далайгаас Казахстан улс хүртэл газар нутгийн хаа нэгтээ байх магадлалтайг хэлжээ.
Онгоц алга болоод найман хоног өнгөрч байгаа ч ямар нэгэн ул мөр олдоогүй байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
алтаа (March 18, 2014 1:30:22 pm )
сонин л юм болоод байна даа ямар зүү тэвнэ биш маш том онгоц алга болоод олдохгүй байгаа нь
1 Comment