antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2014 29 comments

Хувьчлалд гарсан алдаа ба “Ард” кинотеатрыг зориулалтаар нь ашиглая

нийтлэсэн Admin

sШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Циркийн барилгыг үндсэн зориулалтаар нь ашиглах тухай есөн сарын хугацаатай үүрэг өгөв. Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа циркчдээ дэмжих, урлагаар дамжуулан ард иргэдийнхээ оюун ухааныг тэтгэх шийдвэр байсан учраас олон нийт  О.Магнай даргын энэ алхмыг баярлан хүлээж авсан. Ардчилсан хувьсгал ялсны нэг гавьяа нь хувь хүн өмчтэй байхыг зөвшөөрсөн явдал байсан нь үнэн. Дээрээс нь төрийн зүгээс бодлогоор өмчөө хувьчилж эхэлсэн. Энэ нь төрийн ачааг хөнгөлөх, хараа хяналт, төсөв мөнгө хүрэхгүй байгаа зарим салбараа хувийн хэвшлийнхэндээ итгэж өөд татах сайхан зорилго агуулсан байлаа. Гэвч хувьчлалын үйл явц санасан шиг гэрэлтэй байсангүй. 2006 онд циркийг менежментээр хувьчлахад ч энэ салбарыг дэмжиж тэтгэхийг зорьсон. Гэтэл хувьчилж авсан баг нь циркийн урлагийг биш, хэтэвчээ хөгжүүлэхэд түлхүү анхаарчээ. Циркийн барилга худалдааны төв болсон нь үүний баталгаа. Тиймээс ШӨХТГ-аас есөн сарын дотор барилгыг зориулалтаар ашиглахгүй бол  төр эргүүлэн авна хэмээн мэдэгдсэн. Хувьчлалд гарсан алдаануудыг энэ мэтчилэн эхнээс нь засмаар байна. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь гэдэг. Тэгэхээр зориг гаргаж, алдаатай бодлогоо засах ажлыг эхлүүлсэн ШӨХТГ-ын дарга О.Магнайд талархах хэрэгтэй. Харин эхлүүлчихээд мартчихаж болохгүй. Хувьчлаад сайжраагүй, харин ч дордсон барилга, объектуудаа төр эргүүлэн өөрийн  мэдэлд авмаар, зориулалтаар нь ашигламаар байна. ШӨХТГ-ын дараагийн анхаарах барилгуудын нэг нь “Ард” кинотеатр.

Өнөөдөр оюутан, залуус чөлөөт цагаа голдуу шөнийн цэнгээний газарт өнгөрүүлж байгаа. Гэмт хэргийн шалтгааны ихэнх хувь нь архитай холбоотойг сануулаад л байдаг. Харин залуус  “Чөлөөт цагаа өнгөрүүлчих газар хомс байхад баранд орохгүй яах юм” хэмээн биеэ өмөөрнө. Үнэндээ тийм. Олон улсын жишгээр 20 мянган үзэгчид кино театрын нэг дэлгэц ногдох ёстой гэсэн стандарт байдаг аж. Улаанбаатар сая гаруй хүн амтай. Тэдний 70 орчим хувь нь залуус. Гэтэл “Тэнгис”, “Өргөө” I, II,  “Соёмбо” гэсэн дөрөвхөн  кинотеатр бий. Улсын төсөв хэлэлцэхэд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэхэд чиглэсэн барилга, байгууламж барих тухай яриа бараг гардаггүй. Шинээр барих төсөв байдаггүй юм гэхэд зориулалтын барилгыг нь буцаагаад  залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг газар болгоход санаа тавьчихаж болмоор санагдана. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залууст зориулсан үйлчилгээний газрын барилгуудын хуудуутай хувьчлалыг эргэн харах ёстой гэсэн үг. “Ард”, Элдэв-Очирын нэрэмжит Улаанбаатар хотын хүүхдийн кино театраас авахуулаад соёл, урлагийн олон газрыг хуучнаар нь сэргээмээр байгаа юм.

“Ард” бол Монголын ууган кинотеатр. Бидний ээж, аав, эмээ, өвөө, ах эгч нар тэр л театраар үйлчлүүлж, кино урлагаар дамжуулан хүмүүжиж, төлөвшсөн хүмүүс. 1930 онд байгуулсан уг театрын бидний мэдэх байрыг 1965 онд барьсан юм билээ. Харин  1996 онд театрыг менежментээр  хувьчилснаар ирээдүй нь бүрхэг болсон юм. Хувьчлалаар “Ард”-ыг авсан хүн нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай. Урлагийн хүн авсан учраас анхандаа хүмүүс түүнийг кинотеатрыг өөд татна гэдэгт итгэж байв. Гэхдээ яагаад ч юм дээрдүүлэхийн оронд бүр амыг нь барьчихав. Одоо “Ард” гэж кинотеатр байхгүй. Тэнд “Хас” банкны зээлийн болон  тооцооны төв байрладаг. Мөн бусад үйлчилгээний байгууллага түрээсээр ажиллаж байгаа юм. Түүнийг энэ барилгыг  “Анод” банкинд худалдсан, эсвэл эдүгээ “Хас” банкинд сард 100 орчим сая төгрөгөөр түрээслүүлдэг гэх мэт мэдээлэл бий.  Асуудлын гол нь кинотеатрын барилгад кино л үзүүлж байх ёстой гэдэгт байгаа юм. Анх хувьчилж авахдаа тавьсан зорилгоо биелүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож, төр объектоо буцаан авах ёстой. Баранд сууж согтуурахын оронд кино урлагаар дамжуулан оюунаа тэлж, дэлхийгээр аялахыг хүүхэд, залуучууд хүсэж байна.

1948 онд байгуулагдсан Элдэв-Очирын нэрэмжит Улаанбаатар хотын хүүхдийн кино театр ч одоо байхгүй.  Байранд нь Монголын хөрөнгийн бирж нүүж ороод 20 гаруй жил болж буй юм. Хөрөнгийн зах зээлээ дэмжих нь зүй ч, үүний нөгөө талд хүүхэд, залуусын  ирээдүй, урлаг соёлын салбараа мартаж болохгүй. “Од” кинотеатрын байранд христийн сүм ажиллаж байна. Энэ мэтээр хуудуутай хувьчлалуудаа эргэн харж, хүүхэд залуустаа барилгыг нь буцааж өгөхөд төрийн удирдлагууд анхаарах учиртай.

С.УУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • зочин (March 11, 2014 6:26:56 pm )

    Хувьчлалыг анх Бат-Үүл Сосорбарам нар болон бусад ардчилагчид сэдсэн. Өмч хувьчлалаар хувьчлагдсан Монгол улсын өмчийн 70-80 хувийг АН, МоАХ-ны гишүүд авсан байдаг юм. Сосорбарам гуай соёл урлагийг хөгжүүлэхэд анхаардаг хүн Ард кинотеатрыг зориулалтаар нь ашиглах гээд түрээсийн мөнгөө хурааж байгаа байх гэж найацгаах уу

  • Лха (March 11, 2014 7:11:37 pm )

    Шударга юм гэж энэ луйварчдад юу байх юм .Монголын ард түмний нэгэн үед хийж бүтээсэн баялагийг цөмийг нь хуу залгисан шүү дээ .Сосорбарам л ингэж байгаа юм чинь өөр юу ярих вэ дээ .Өмч хувьчлалаар авахадаа тодорхой гэрээ хийсэн байгаа шүү дээ.Гэрээгээ дүгнээч.Тэгээд л зөрчсөн бол хураагаад л аваад дахин хувьчлалд оруулаач .

  • Арвин (March 11, 2014 7:32:18 pm )

    Ард кино театрт кино уздэг больк л доо Со ахаа

  • kkk (March 11, 2014 10:20:18 pm )

    sosorbaram gej shunaliin tuil

  • Сар (March 12, 2014 7:33:46 am )

    Толгойтын бараа бааз буюу беений худалдааны нэгдэлийг хвьчлал нэрээр хайртхааны евлийн амралтын унээр нь энэ том обьетийг авч одоо балгас болгоод байгаа нехдуудтэй харицлага тооох хэрэгтэй одоо газрыг нь наймаалж менге олдог гэсэн

  • зочин (March 12, 2014 10:42:52 am )

    Од кино театрыг авсан эрхэм гишүүн Одонтуяа аваад христын сүмд зарсан. Үүнийг бас шалгаж буцаах хэрэгтэй.

    • Magnai (March 12, 2014 11:01:36 pm )

      Magnai chi chaddag um bol ARD. Od kinoteataruudiig bucaagaad avaadah. ,,,,,..

  • Зочин (March 12, 2014 10:43:59 am )

    шударга царайт СОСОРБАРМААС ардыг авья

  • setgel (March 12, 2014 11:06:02 am )

    sosorbaramgui bair tureeslehees uur umand uhaan ni hurdeggui um bailgui dee

  • dulam (March 12, 2014 11:16:12 am )

    ardchlal gej xutsaldax durtai shunaliin xyydiinyydees sots niigmiin byteesen xurunguu butsaaj abaya aa..ed yu byteesen yum be tegsen xirnee yum byteesen niigmee gazar dor ortol muulna *****nuud iim xyn chanargyi sygnyyd bj bolox uu..icheeh ee ta nar ter muuldag sots niigem chin ta nariig udii zeregtei tejeej udii xyrgelee odoo tsadna gej bdag bol butsaaj ulsad ni ug l duu shunaliin tulamnuudaa ichix nyyrgyi sygnyydee…odontuya,sosorbaram gex ichix nyyree elgendee naasan ****ruud aa

  • zochin (March 12, 2014 11:20:57 am )

    SOSORBARAM GEJ UURIIGUU MUNDAG MONGOLD GANTS GEED BODCHIHSON BI GEER OVCHILSON SOLIOT ER.ART TUMNII ARD TEATRIIG BUTSAAJ OG .

  • Иргэн (March 12, 2014 11:21:25 am )

    Хувьчлалын бүх объектыг буцаах гэж байгаа бол эхлээд АН өөрийхээ гүшүүдээс эхэл. Тэгж байж шударга ёс тогтоно шүү. Өөрсдөөсө эхлэж чадахгүй бол ялгаварлал, гадуурхал, хэлмэгдүүлэлт болно гэсэн үг. Өөрсдөө үлгэрлэвэл жинхэнэ шинэчлэл гэсэн үг.

  • ард (March 12, 2014 11:22:25 am )

    Сосорбарам гэж ******ийн амьтан АРД кино театарыг буцааж ард олонд өгөөч

  • zochin (March 12, 2014 11:23:18 am )

    DANZANRAVJAAGIIN DURD YAGAADCH TOHIROOGUI TER SUUT HUNIOI DURD TIIM SOLIOT ERIIG TOGLUULJ TER IH HUNIIG DOROMJILOH GEJ.

  • chingis (March 12, 2014 11:51:57 am )

    ard. od. hudulmur. sansar. eldeb ochir geed kinoteatruud bailaa gej… odoo AN -aar uvchlogsodiin garaar orj duuclaa

  • Anonymous (March 12, 2014 11:59:07 am )

    САГСУУ СО БООЖ ҮХЭХ БАЙЛГҮЙ

  • boogii (March 12, 2014 12:28:17 pm )

    -Enhbold yu avsaniig medeh uu

  • MGL (March 12, 2014 12:58:44 pm )

    KHAN UUL DUUREGT BAISAN KHUDULMUR KINO TEATR.SANSART BAISAN SANSAR KINO TEATRIIG MUNADIL SERGEEMEER BNA DA.

  • Колоничлол (March 12, 2014 1:26:25 pm )

    Колоничлол ,авилгал, хулгай ,дээрэм, хавтгай шагнал, **********далт,Баабар, хар ******хи , боолчлол…..энэ бол Монголын ардчилал…..Архинд хордох бас л ардчилал. Ер нь манайд барууны ардчилал биш Африкийн колоничлолын ардчилал нь ороод ирснийг их л орой ойлгож байна даа.1990 оны зорилго ч ийм л байсан.

  • ардууд (March 12, 2014 1:39:29 pm )

    ахмад үеийн хөлс хүч шингэсэн үнэт,хөрөнгийг амны бангаар идэж буй СО боль?

  • 1234 (March 12, 2014 2:18:33 pm )

    ХУВЬЧАЛААР ЭРХ МЭДЭЛТЭЙ ЛУЙВАРЧАДЫН ХУВААЖ ИДСЭН ҮҮЛДВЭРҮҮДИЙГ ЗОРИУЛАЛТААР НЬ АШГАЛСАН БОЛ МОНГОЛ ӨНӨӨДӨР ӨӨРИЙН ГЭСЭН ҮҮЛДВЭРҮҮДТЭЙ БАЙХ БАЙЛАА
    ҮҮЛДВЭРИЙГ ХУВЧАЛААР ХУЛГАЙЛСАН НӨХДӨӨС ИРГҮҮЛЭН АВАХ ХЭРЭГТЭЙ

  • Соосгорбарам (March 12, 2014 2:54:36 pm )

    Сососбарамаас Ард кино театрыг авч харагдаач Үнэгүй шахам хувьчлаад өгчихсөн улс Өнөөдөр буцааж авна гэж байхгүй ээ

  • GAGS (March 12, 2014 3:44:08 pm )

    БАРАМ

  • SO (March 12, 2014 4:45:17 pm )

    HUUHDIIN OD KINO TETARIIG SADAGIIN ODONTUYAY ABCH HIRTIIN SUM BOLGOSON ARDCHILSAN NAMIIN NOHDUUD SOTSILAZMIIN UED BIDNII AAB EEJIIN HODOLMOROOR BUTEEN BOSGOSON ZUILIIG ERGUULEN OG

  • SHUDARGA (March 12, 2014 4:49:54 pm )

    HUBCHLAL NEREER HULGAI HIISEN NOHDOOS ARD TUMNII HORONGOOR BUTEEN BOSGOSON ZUILIIG HURAAN ABCH ARD TUMNIIH ENE TOLOO ASHILAH HEREGTEI HUULI SHUUHIIN OMNO BUGD TEGSH ERHTEI HUULI YARIDAG TEMUUJIN HAANA BAINA BE NAMIINHAA NAAD HULGAICH NARAAS TOR ARD TUMNII OMCHIIG ABCH OG TANAI NAMIIN NOHOD LUIBAR HIIJ ARD TUMNII OMCHIIG ABSAN ENE TODORHOI

  • Ч.Отгонбаяр (March 12, 2014 5:16:24 pm )

    Д.Сосорбарам гэдэг хүний тухай ярьж бичээд эхлэхэд 2008,07,01 өдрийн үйл явдал өөрийн эрхгүй сэтгэлд буугаад ирдаг.Тэр үед болсон бүхий л жагсаал цуглаан ,олон нийтийг турхирсан ,өдөөн хатгасан , галдан шатаасан , машин тэрэг эд ******шлыг эвдэн сүйтгэсэн харгис хэрцгий үйл явдлууд , эмгэнэлт явдлуудын эх суурийг Ц.Элбэгдорж , Д.Сосорбарам нар тавьсан.Тэр үеийн телевизийн бичлэгүүдийг ард түмэндээ үе үе үзүүлж байх хэрэгтэй.

  • со (March 12, 2014 5:39:38 pm )

    сосорбалай

  • zochin (March 12, 2014 7:58:48 pm )

    ugaasaa naaduul chn bvgdiig vgvi hiisen doo sotsializmiin ved mongol hvchirheg uls bailaa odoo tovdiin avtonomit mujtai adilhan bolson

  • zochin (March 13, 2014 9:35:33 am )

    сосрбарам болон бат уул нарт худал ярих өдөөн хатахаас өөр юм байдаг юм уу түүхийг дан гуйвуулсан ард түмэнийг тэнэг гэж бодож байгаа байх. удахгүй та нар дээлээ нөмөрөх цаг ирэх байлгүй дэ. мөн хуухэд залуучуудийн тэатрийг хувьчлал нэрээр үгүй хийсэн баигаа шүү дээ

antalya rent a car