antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2014 4 comments

Яаж ч нуугаад хөлдүү вакцин авсныг нууц протокол нотолж байна

нийтлэсэн Admin

1394498176_21380_610_350 (1)Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар БНХАУ-аас оруулж ирсэн шүлхийн эсрэг вакциныг тойрсон асуудал олны анхаарлын төвд байна. Энэхүү 1.6 сая тун шүлхийн эсрэг вакциныг оруулж ирсэн компани тээвэрлэх, хадгалах явцдаа хөлдөөж чанарыг нь алдуулж улсын төсвийн 2.5 тэрбум орчим төгрөгийг үнэгүйдүүлсэн байж болзошгүй байгаа юм.  Гол асуудал гэвэл, БНХАУ-аас шүлхийн вакциныг галт тэргээр тээвэрлэж ирээд “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 1-нд буулгахад хүлээлцэж авсан хүмүүс нь протокол хөтөлжээ. Энэхүү протоколын эх хувийг олж авсан бид “Баасан гаригийн шөнө өрнөсөн шүлхийн вакцины хэрүүл” хэмээх нийтлэлийг бичсэн билээ. Сэтгүүлчийн ажил баримтад тулгуурлаж явдаг. Иймээс вакцин хүлээж авсан хүмүүсийн хөтөлж, гарын үсгээрээ баталгаажуулсан протоколыг бүрэн эхээр нь дэлгэж байна.

Протокол

Вакцин хүлээж авсан ажлын хэсгийн хурлын тэм­дэглэлд, “Шүлхийн А, О, Ази-1 хэвшлийн гурван цэнт вакциныг нийлүүлэх “МЭГХӨ 2014/03 дугаартай малын гоц халдварт шүлхий өвчний вакцин нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд БНХАУ-ын Хөх хотоос зориулалтын чингэлгээр тээвэрлэн 2014 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 01.00 цагт тө­мөр замын “АБТЭМА” дахь гаалийн хяналтын талбайд хүлээн авахаар ажиллалаа.

Вакциныг хүлээн авах явцад вакцины цув­ралд хийсэн эрх бүхий лабо­ра­торийн дүгнэлт байх­гүй байс­наас ажлын хэсгийн шийдвэрээр уг бичиг ба­римтыг бүрэн болготол түр хойшлуулахаар шийдвэрлэж гаалийн талбайн харуул, МХЕГ-ын албан ёсны лацаар 2014 оны гуравдугаар сарын 1-ний өглөөний 03.00 цагт 0000209 дугаарын лацаар лацдан протокол үйлдсэн. Чингэлгийг лацдахдаа “МЭЭСБУЛ”-ын температур хэмжигчийг хоёр ширхэгийг байрлуулсан.

Ажлын хэсэг 2014 оны гуравдугаар сарын 1-ний өглөө 10.00 цагт “СВС” ком­панийн бичиг баримтыг шал­гаж, ажлын хэсгийн бү­рэл­­дэхүүнтэй лацыг шал­гаж 0000014 дугаарт тэм­дэглэлээр чингэлгээ нээлээ.

Чингэлгийг нээж хянал­тын зорилгоор тавьсан темпе­ратур хэмжигчээ шал­га­хад вакцины дотор тавь­сан температурын заалт цель­сийн 0.7 градус, чингэлэг до­тор тавьсан термометрийн заалт цельсийн 2.9 градус байсан.

Ажлын хэсэг чингэлэг дэх вакцины дөрвөн цэгээс түүвэрлэн нийт 12 ширхэг 4235001 цувралын дугаартай гурван цэнт шүлхийн вакциныг МЭЭСБУЛ, МЭҮГ-т дээжинд авлаа” гэсэн байна. Ингээд хурлын тэмдэглэл дотор хүлээн авахад илэрсэн зөрчлүүдийг бичжээ.

Үүнд,

1. Мал эмнэлэг, үржлийн газраас 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Мал эмнэлгийн зориулалттай эм эмнэлгийн хэрэгсэл импортлох 0666 дугаартай лиценз олгохдоо тээврийн хэрэгслийн зориулалтыг нарийн зааж өгөөгүй.

2. Шүлхийн вакцины цувралын дугаарыг тэмдэглээгүй, экспортлогч орны мал эмнэлэг, гарал үүсэл, анализын гэрчилгээ эх хувиараа байхгүй, Монгол Улсын “СВС” компани, БНХАУ-ын “Жиню Баолин” амьд бодисын үйлдвэрийн хийсэн худалдааны гэрээ байхгүй.

3. Тээврийн хэрэгслийн хяналт шалгалтаар тухайн тээврийн хэрэгсэл Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэрлэхдээ 2014 оны хоёрдугаар сарын 27-ны 19.11 цагаас 2014 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 01.00 цагийн хоорондох температурын заалтгүй, вакцины индикатор байхгүй байгаа нь тээвэрлэлтийн горим алдагдсан эсэхийг нотлох боломжгүй байлаа.

4. Вакцины хаяг, шошго нь хятад хэл дээр байсан боловч хэрэглэх зааврыг монгол хэл дээр хөрвүүлсэн байна.” гэжээ.

Ажлын хэсэг дээрх үүссэн зөрчлүүдээс шалтгаалж вакциныг хүлээн авах хугацаа 12 цаг буюу 2014 оны энэ сарын 1-ний өдрийн 13.00 цагт хүлээн авч аймгуудад ачуулсан талаараа хурлын тэмдэглэлд бичжээ. Ингээд цаашид анхаарч ажиллах зөвлөмжүүдийг жагсаасан байна.

1. Вакцины дээжийг Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораторид явуулж шалгуулах

2. Вакцин таригдах газруудад дархлааны хүчдэл тогтоох тандалт судалгаа хийх

3. Гэрээний зүйл заалтыг тодорхой нарийн болгож заах. Үүнд, хариуцлага, технологийн горим алдагдвал яаж ёстойг тодорхой тусгах, гэрээ дүгнэхдээ талуудын хариуцлага тооцохыг зөвлөсөн байна.

Энэхүү хурлын протокол үнэн бодитой болохыг баталж, тухайн үед хүлээлцэж авсан Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга П.Болортуяа, тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга П.Баясгалан, мэргэжилтэн Д.Батцэнгэл, Б.Батсүх, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ч.Саруултуяа, НМХГ-ын улсын байцаагч Т.Балжинням, МЭЭСБУЛ-ын улсын экспеот Д.Ууганбаяр, “СВС” компанийн захирал А.Билгүүн, дэд захирал Б.Мөнхбаатар нарын есөн хүн бүгд гарын үсгээ зуржээ.

Зүүн гурван аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс эрүүл малыг урьдчилан сэргийлэх вакцин ийм л байдалтай иржээ. Гэтэл Мал эмнэлэг, үржлийн газрынхан үнэнээс зөрж, бодит байдлыг нуун дарагдуулахыг оролдож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхны протоколоос тэс хөндлөн зүйлийг ярьж, хэлэх үгээ ч нийлүүлэх болжээ. Газар дээр нь ажилласан эх сурвалж, вакцин замдаа хөлдсөн болохыг, хөлдөөсөн вакциныг гэсгээхийн тулд халаах сэнс залгаж орхиод дахин лацадсан болохыг, гэссэн хойно нь хүлээж авсан болохыг хэлдэг. Протоколоос үзэхэд вакцин хүйтэн чингэлэгт Монголд ирэх хүртлээ зургаа хоног явжээ. Гадаахь цаг агаар хэдэн градусын хүйтэн байсан бол. Ийм байхад албаны хүмүүс хариуцлага алдсан компанийн бурууг бас өөрсдийн бурууг хаацайлсаар байна. Өчигдөр л гэхэд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга П.Болортуяа нарын албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэднээс авсан тодруулгыг хүргэе.

Бичиг баримт бүрдүүлсэн хойно орон нутагт хүргүүлсэн

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаас тодрууллаа.

-БНХАУ-аас авчирсан вакциныг хэдэн малд тарих вэ?

-Вакцины чанарт эргэлзэх зүйл байхгүй. Мал эмнэлэг, үржлийн газрын даргын тушаалаар бүх вакциныг зориулалтын машинаар орон нутагт хүргүүлсэн. Голомтын болон сэжигтэй бүсэд байгаа нийт малын 10 хувь буюу 190 мянга гаруй малыг сая БНХАУ-аас авчирсан вакцинаар тариад байна.

-Вакциныг гарал үүслийн гэрчилгээгүй байсан гэдэг?

-Гэрчилгээ нь байсан. Тухайн үед вакцин ирэхэд шөнө байсан. Ийм учраас гаалийнхантай хамтарч лацдаад өглөө бичиг баримтыг бүрдүүлсэн хойно нь нээж орон нутагт хүргүүлсэн байгаа.

-Вакциныг онгоцоор тээвэрлэх ёстой байсан юм биш үү?

-Бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж болно. Тээврийн хэрэгсэл тухайн вакцины тээвэрлэх горимыг хангаж байвал юугаар ч болно.

-“CВС” компани Хятадын компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манай яам болон агентлаг компанитай л гэрээ байгуулсан. Тэр бол компани вакцинаа оруулаад ирвэл вакциныг шаардлага хангаж байгаа эсэхийг нь шалгаад малдаа аль болох богино хугацаанд хүргэж вакцинжуулах зорилготой.

-Гэхдээ энэ компанийг сонгож л байгаа юм чинь гэрээ нь заавал шалгасан байх гэж ойлгож байгаа?

-Мэдээж шалгалгүй яахав. Бүх бичиг баримтыг ном журмын дагуу төрийн албаны байгууллагууд хянаж үзээд вакциныг хүлээж авсан.

-Вакцин ирснээс шүлхийн өвчний тархалтыг хяналтдаа авж чадсан уу?

-Гурван аймаг 12 сумын нутагт шүлхийн тархалтыг хяналтдаа авч чадсан гэж эхний дүгнэлтээ гаргалаа. Өвчнийг дарсны дараа дахин шинээр үүсэхээс нь яаж сэргийлэх вэ гэсэн тактикаа гаргаж байгаа. Шүлхий нь байгалийн голомтот өвчин учраас дахин гарахгүй гэж хэлж чадахгүй.

Хурлын протокол нууц учир үзэж болохгүй

Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга П.Болортуяагаас тодрууллаа.

-Шүлхийн вакциныг малд хэдэн удаа тарьснаар дархлаа үүсгэдэг вэ?

-Одоо бол хоёр удаа тарьж байгаа. Яагаад гэвэл, хоёр дахь удаагийнхыг хийвэл хамгаалалтыг найдвартай үүсгэнэ. Дараагийн удаа зургаан сар тутамд нэг удаа тариад явна. Зарим вакциныг жилд нэг удаа тарьдаг.

-Хятадаас авчирсан 1.6 сая тун вакциныг малд хэдэн удаа тарих вэ?

-Хамгаалалтын бүсэд байгаа үхэр, хонь, ямаанд хоёр удаа тарина.

-Нэг удаа тарих таны гаргасан журам бий. Түүнтэй зөрчилдөж байгаа юм биш үү?

-Тийм юм байхгүй. Бид хамгаалалтын бүсэд байгаа эрүүл малаа хамгаалахын тулд хоёр удаа тарьж байгаа. Ер нь бол дархлаатай малыг нэг удаа л тарьдаг.

-Вакцин авчирсан чингэлэг дотор индикатор байсан уу?

-Байгаагүй. Гэхдээ цаанаасаа мониторингтой чингэлэг байсан.

-Чингэлэг доторх темпера­тур нь хэд байсан бэ?

-3.6 градус дулаан байсан.

-Анх задлаад үзэхэд хөлдсөн байсан учраас халаах сэнс тавьж лацадсан гэсэн. Тэгээд таван цагийн дараа ирж нээгээд температурыг нь хэмжсэн юм биш үү?

-Ерөөсөө тийм зүйл байхгүй. Халаагуур тавиагүй шүү.

-Ажлын хэсэг хүлээж авсан протоколын эх хувийг үзэж болох уу?

-Болохгүй. Энэ бол нууц.

Г.УЛСБОЛД

 

Яаж ч нуугаад хөлдүү вакцин авсныг нууц протокол нотолж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Zochin (March 11, 2014 7:50:08 pm )

    Малын вакцин ч дүүрчээ, нядх хүүхдэд хийдэг тавт вакциных нь чанар ****** байж магад, учир нь хугацаа нь хэзээ мөдгүй дуусах вакциныг хүүхдүүдэд маань тарьж байна. Ядуу буурай орны ардууд мөн ч зовлонтой юмдаа

  • зочин (March 12, 2014 5:10:46 pm )

    мах идэх өнгөрчээ,

  • зочин (March 12, 2014 5:14:00 pm )

    бодит байдал ийм л байгаа, үүгээр чинь дамжиж монголчуудыг хорт хавдараар өвчлүүлж,эрүүл мэндийг нь залгиж байна. үүнийг чинь малчид тэгээд л дур зоргоороо малаа тарьж байна. тэгээд бид мах сүүгээрээ дамжин хордож байна, монглчуудын эрүүл мэнд мөнгөтэй хүн, мунхаг төрийн дор үхэх сэхэхийн заагт байна

  • зочин (March 12, 2014 5:15:56 pm )

    ****************** бодлогоор монголчуудыг малаар нь дамжуулан хор уулгаж идүүлж байна.

antalya rent a car