Би маш энгийн амьдралтай байсан, магадгүй амны хишигтэй төрсөн гэж зарим хүн хэлэх байх. Би Герман улсын Лейпциг хотод төрсөн бөгөөд хорь хүрэхгүй мянган хүн амтай Хоен Нойендорф гэдэг тайван хотод өсөх насныхаа ихэнхийг өнгөрөөсөн билээ.
Миний аав, ээж хоёр хөдөлмөрч улс бөгөөд аав минь ажил гэсээр гэрийн бараа харахгүй, ээж минь чадлынхаа хирээр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхээр мэрийж ирсэн. Мэдээж айл гэрийн амьдрал болсон хойно өөрийн гэсэн баяр, гунигтай явж ирсэн. Би өөрсдийгөө аз жаргалтай гэр бүлд тооцдог. Аав, ээж хоёр маань үнэхээр их ажилладаг байсан. Аав минь өөрийн компанийн суурийг тавьснаасаа хойш цаг наргүй ажиллахдаа гэр бүлээсээ хол олон хоногоор явж ажилладаг нэгэн. Биднийг юм юмаар дутаахгүй, сэтгэл амар амьдралтай байлгах гэж ийм мэрийж явсныг нь би ойлгож байгаа ч тэр үед аавыгаа гэрийн бараа харахгүйд нь дургүй байдаг байсан.
Би Германд төрж өсөөд, тэр орчинд дасчихсан бас үргэлжлүүлж амьдарсан бол сэтгэл хангалуун байх байсан. Гэвч миний аав, ээж хоёр маань чин сэтгэлээсээ төрсөн нутаг болох Монгол улсынхаа нөөц бололцоог ашиглан, эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засаг, хүмүүсийн аж амьдралд нь өөрсдийн хувь нэмрийг чадлаараа оруулан нэмэр болохсон гэсэн хүсэл мөрөөдөлтэй, эх нутагтаа хайртай эх орончид юм. Иймээс ч бид Монголд нүүж ирсэн, миний хувьд шинэ эхлэл.
Мэдээжээр би хөндлөнгийн байр суурьнаас санал бодлоо илэрхийлж чадахгүй. Би аавыгаа үргэлж сайн хүн гэж харж ирсэн харсаар ч байх болно. Тэрээр асар их хөдөлмөрлөдөг хууль дүрмийг сахидаг, эх орныхоо төлөө сайн сайхныг хүсэж явдаг хүн. Бид гэр бүлээрээ оройн хоол идэж суух болгондоо Монголын нөөц бололцоо, Монголын баялаг, түүхийн талаар хоорондоо ярилцдаг байсан. Үнэхээр Монголд асар их ирээдүй байгаа юм. Хөрсөн доороо дэлхийн хэрэгцээтэй эрдэс баялаг, газрын тос, байгалийн хий зэргээр дүүрэн аж. Бид үнэндээ “алтан дээр суудалтай” бөгөөд хүмүүс нь энэ баялагаа хэрхэн ашиглахав гэдэгт л асуудал буй мэт. Аав минь улсынхаа эдийн засагт хэрхэн хувь нэмэр болох уу гэсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн байж. Бид өрнөдийн ертөнцийн тайван орчинд үлдэж болох байсан ч аав минь эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй нэгэн билээ.
Тэр санаа нь ч үр дүнгээ өгч эхэлсэн. Үүсгэн байгуулсан компани нь өргөжин тэлж цэцэглэсэн. Энэ нь эерэг нөлөө дагуулсан гэдэгт би итгэлтэй байна.
Таныг ч гэсэн ийнхүү харж байгаа хэмээн найдаж байна. Учир нь та олон удаа “энэ улсын ажил хэрэгт улс эх нутгийнхаа хөгжилд хувь нэмрийг авч явах хүмүүс нь бизнесменүүд” гэж хэлсэн. Аавын маань компани олон улсын харилцаагаа хөгжүүлэн гадаадын хамтрагч нарыг үйл ажиллагаандаа оролцуулан ажил нь сайн явж байсан. Энэ бүгд 8 сарын өмнө ийм байв. Тэр энгийн нэгэн тайван сайхан өдөр аав танихгүй хүмүүстэй иртэл миний дүү бид хоёр хоёулахнаа гэртээ байсан юм. Би эхэндээ ийм чухал юм болж байна гэж ойлгоогүй, гэхдээ тэр хүмүүс миний хувийн зөөврийн компютерт үзлэг хийж шалгах гэхэд нь санаа зовж эхэлсэн. Тэдгээр хүмүүс манайхыг орвонгоор нь эргүүлж байлаа. Айдсаас өөр би юу ч мэдэрч байгаагүйгээ илэрхийлэхэд хэцүү юм. Айсандаа би яахыгаа мэдэхгүй байсан.
Миний аавыг шударга бусаар баривчилсан. Би өөр үгээр тайлбарлаж чадахгүй нь. Учир нь дөнгөж 15 настай охин надад эхний хэдэн сар ямарч мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ одоо олон сар өнгөрсний дараа энэ баривчилгааны учир шалтгааныг тайлбарлуулахад нь өөрөөр тайлбарлаж чадахгүй л болов уу.
АТГ-с миний аавыг компанийнхаа үйл ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн, мөнгө угаасан гэсэн сэжгээр хорьсон. Би өөрийгөө юмыг наанатай цаанатай харж байж бодлоо илэрхийлдэг гэж боддог хүний хувьд тэдний гаргасан шалтгааныг хангалттай нотлох баримттай байсан бол ойлгох л байсан. Баривчилснаас хойш одоо болтол 8 сар өнгөрөөд байхад ийм юм огт алга. Та үүнийг түр саатуулсан, шүүхийн өмнөх цагдан хорио гэж нэрлэж болно гэвч энэ нь миний хувьд шорон гэж ойлгогдож байна.
Би аавтайгаа уулзахаар очиход шилэн цонхны цаана наанаас чанар муутай утсаар ярьж байна. Тэд аавд минь байгаа бүгдийг шалгасан, түүний данснууд, санхүү, компьютерууд гэвч аавыг минь буруутгах ямар ч нотлох баримт байхгүй.
Ямарч буруугүй хүн 8 сар хоригдож байгаагийн шалтгааныг би яаж ч хичээгээд ойлгохгүй байна. Би үргэлж Монгол улсыг иргэдийнхээ төлөө АРДЧИЛСАН орон гэж итгэж ирсэн. Мөн таны хэлсэн үг, таны тавьсан илтгэлүүдийг хараад миний сэтгэл улам бэхжсэн. Хэдий тийм ч сүүлийн 8 сарын турш би аавыгаа шоронд хараад, түүний хөлс хүчээ шингээн байж байгуулсан компани таран бутраад, аавыг минь эзгүйд дарамт манай гэрийг нөмрөх нь сэтгэл санаа үймүүлсэн цаг хугацаа байлаа. Таны хэлсэн үгнүүдээс ишлэл авахыг зөвшөөрнө үү.
“Авилгал бол эрх чөлөө, ардчилалын жинхэнэ дайсан гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг…”, “Хүмүүсийн энгийн эрх, эрх чөлөөг эвдэх авилгал нь хамгийн аймшигт хулгай…”, “Авилгалтай тэмцэх нь өнөөдөр Монголын төрийн өмнө тулгараад байгаа хамгийн чухал үүрэг гэдэгт би бат итгэлтэй байна…”
Энэ улсын авилгалтай тэмцэх ёстой газар нь миний аавыг баривчлаад байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна. Миний аав одоо болтол хоригдож байгаа нь аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
Түүний бусадтай ярих, түүний эрх чөлөө, түүний энгийн эрхийг нь хулгайлаад байна. Энэ шударга бус явдал үргэлжилж болохгүй. Хүний эрх, ардчилсан нийгмийн төлөө гэсэн эрмэлзэлтэй энэ нийгэмд тэр тусмаа.
Хэдий аав минь компанийнхаа захирал ч тэрээр өөрийн гэр бүл, ойр дотныхныхоо анхаарал халамж үгүйлэх, хүний энгийн эрх, хэрэгцээ нь дутагдаж буй нэгэн билээ. Өөрийн ойр дотныхон, эхнэр хүүхдүүдээсээ олон сараар тусгаарлагдсан нь аавд минь хүндээр тусаж байгаа нь асар хурдан муудаж байгаа эрүүл мэнд нь харуулж байна. Аав минь Монгол улсын иргэн бөгөөд түүний эрх, эрх чөлөө хамгийн хэрцгийгээр булаагдаад байна.
Таны Германы Парламентын өмнө хэлсэн “ Би хувь хүн болгоны эрх чөлөөтэй байх эрхтэйд чин сэтгэлээсээ итгэдэг” гэсэн үг тань хамгийн чухал хэлсэн үг тань хэмээн бодож байна. Би миний аав “хувь хүн” гэдэгт бат итгэлтэйгээр хэлэх байна.
Би мөн яг одоо миний аав үг хэлэх эрх чөлөөгүй байгааг хэлмээр байна. Миний аав гэмт хэрэгтэн биш, муу хүн ч биш. Хөгжүүлэхсэн гэж эрмэлзэн явсан эх орон нь түүнд ийм шан өгөх учиргүй. Тэрээр ханьдаа халамжтай үр хүүхдүүддээ хайртай, Монголын хууль, эрх зүй ийм нүүр царайтай байх ёстой гэж үү? Иргэд нь энэ “шударга бус явдал биднийг нөмрөх вий” гэж айж эмээж явах ёстой гэж үү? Эдгээр асуултууд миний толгойд байнга эргэдэх тул таныг хариулах байх гэж найдаж байна.
Хүндэтгэсэн,
Анхбаярын Ундрам, 15 настай
Холбоотой мэдээ
-
Jack (March 06, 2014 9:58:40 am )
Mongold amidrax 1 iimerxuu. Unencheer ajillax gesen xumuusiig nuxchin dardag, Turiin undurlug gej nerleed bgaa xeded yamarch xuuli durem uilchildeggui, aimshigtai.
-
Anonymous (March 06, 2014 10:32:25 am )
Bi ch *** gadaadad baij bgaad irsen …vneheer turiin alband ajillah hetsuu bugded ter luivart ni oroltsohgvi bok bugded gaduurhagdaj toirgiin gadna uldene….getel bi gedeg hun chine gadaadad undur mergejil ezemshsen ….mongoliin hugjild sursan medsenee gar***a gej bodson…gevch ene bol hooson muruudul baij….odoo bi busad shig suljeend oroh uu ajilaasaa garah uu….mongold bgaa vnen iim l bna
-
эр хүн (March 06, 2014 10:46:02 am )
хэн ч аавыгаа буруугүй гэж л бодно доо Гэвч
-
зочинзочин (March 06, 2014 10:53:54 am )
Арай ч дээ,үгүй байлгүйдээ,
-
Аймшиг (March 06, 2014 11:02:09 am )
Барууны орны төр засагт дандаа тэнэг хүмүүс байдаг гэж боддог боллоо.Яагаад манай ерөнхийлөгчийн худал үгэнд хуурдагдаж хөөрөгдөж байхыг хараад ингэж бодох юм.Эсвэл ерөөсөө энэ ардчилал гэх цаас малгай өмсгөж улс орны баялагийг цөлмөн ард түмнийг шинэ цагийн боолчлолд оруулах байсан юм уу. Хэрвээ хүний эрх гэдэг үнэн бол бидний энэ зовлонг барууны орнууд ойлгох ёстой. Барууны ардчилал гэдэг ядуу орнуудын ард түмний зовлон шаналал, авилгалчдынх нь харгислал дээр тогтдог юм уу.
-
gadaad (March 06, 2014 11:20:06 am )
baruunii ornuudad er n bol hudlaa heleh hulgai hiih ed narchin ***or mash ***or shuu harin manaid esergeeree sweded minii medheer neg parlamentiin gishuun zasgiin munguur shoklad awaad l yal awch bsan yum dag
-
Soohii (March 08, 2014 12:13:56 pm )
Mongold bol “ardchilal” gedeg ugiig deer doorgui oilgodoggui. erohniilogch ch oilgoj baigaa gedegt ergelzej baina. Huchtei, erh yambatai ni busdiigaa daranguildag iim l niigem togtoj biana. Suuliin uyed ene burangui huuli yos bur gaarlaa.
-
-
АВИЛГАЛЖСАН КОММУНИСТ ОРОН (March 06, 2014 11:26:18 am )
МОНГОЛ БОЛ АРДЧИЛСАН ОРОН БИШ. ХЭН НЭГНИЙГ ТАХИН ШҮТСЭН ДИКТАТУРТАЙ КОММУНИСТ УЛС. БИДНИЙ МУУЛААД БАЙДАГ ХЯТАД, ХОЙД СОЛОНГОС, КУБА ЧИНЬ МОНГОЛЫН ХАЖУУД БАРАГ АРДЧИЛСАН ОРОН Ш ДЭЭ.
-
bj (March 06, 2014 11:53:07 am )
huulia deedeleechee.bid chini sain saihnii tuluu niigemd amidarch baigaa biz dee.huuliig guivuulj turiin ner barij ,luivar hiidegee bolimoor yum.hylh huuhdiin zahidliig un****d …araich dee.iim olon sar ***lgasiin bol hurlaar oruulaad shiideech ee.ichij amirar ARDACHLAGCHIDAA.
-
зочин (March 06, 2014 11:56:42 am )
юмыг нэг талаас харж болохгүй ээ. хүүхдийгээ өөрийн болчимгүй ажилдаа бүү олролцуулаач. хэн нэгэн буруу хийсэн бол хүүхдүүдээ зөв буруу нь шийдэгдэнээ гэж хэлж сургах хэрэгтэй байх л даа. тэгээд авилга хөгжвөл бүр аймаар шүү дээ. би одоо ажилгүй . өмнө нь ажил хи йхэд гарыг нь хүндрүүлэхгүй л бол юу ч бүтдэггүй байсан. ингээд надад өгөх мөнгө нь байгаагүй өгөхийг чхүсээгүй учраас миний бизнес нуран унасан. яг үнэн бол энэ шүү.
-
Mongol hun (March 07, 2014 4:21:22 am )
Uunees chini uzehed ch Mongolin avilgalin jisheeg batalj bga bus uu? Aavig ni bariad hiih yu ch bish gedeg ni todorhoi bas haramsaltai.
Chono boroonoor gegcheer, ideh l yum unertvel eh oron, huuli eos hamaagui zagnagch heseg etgeeduuded huuli uilchlehgui bolgodog hen ba? Ted hezee ch ard tumnii haraanaas multrahgui, tsag ni ireheer shiitgelee hed nugalj edleh l bo!!!
Ohind handaj helehed: Altan narig Algaaraa hen ch haaj chadddaggui yumaa.
Aav ni udahgui gertee irnee.
15 nastai ch ugee helj, uzel bodloo zuv ilerhiilj bgaag chini demjij ba.
Ene delhiid Muugaasaa Sain ni olon bg yumaa.
-
-
hhhhhhhhh (March 06, 2014 12:04:44 pm )
Aav ni hen gegch yamar hergeer suuj baigaa yum bol. Huuhed yugaa medehve.Ene talaar ni tailbar gargaach
-
зочин (March 06, 2014 12:22:34 pm )
gadaadad tur j ussun huuhed mongold turj ussun huuhdees uur yum bolj bn uu? naad huuhddee helj bichuulehdee uchirtai helj uguuch humuusee. mongold tursun ni amny hishiggui bolj taarch bn uu?
-
Зочин (March 06, 2014 12:23:23 pm )
Монгол Улсын ерөнхийлөгч бол улс төрийн намаас сонгогдсон улс төрч шүү дээ…. Улстөрч болон төрийн албан хаагч нар дандаа худлаа ярьдаг, хариуц**********с айдаг, ажил цалгардуулдаг хөгжил дэвшилд садаа бологчид….
Миний хувьд үнэхээр хэлэх үг олддоггүй бухимдал төрөөд байдаг юм. Нотлох баримт байхгүй байсан учраас бүхэл бүтэн 8 сар хорьчихоод нотолж чадахгүй болохоороо ичсэн нүүрэндээ нэг жижигхэн алдаан дээр нь дөрөөлөөд нэг ял өгөх нь гарцаагүй… Миний мэдэхээр олон олон бизмесменүүд дээрхи муйхар арга барилаар ажиллаж байгаа төрийн машины золиос болдог.
Энэ байдлаас Хүчтэй дөрөвдөгч засаглал аврах ёстой. Гэвч хаана байнаа… -
Anonymous (March 06, 2014 1:00:44 pm )
Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ? Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?Ц.Оюунбаатар гишүүнээ,өршөөлийн хууль яасан бэ?
-
Зочин (March 06, 2014 2:59:32 pm )
Ямарч байсан Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн энэ барилга бол төсвийн хуулийнхаа дагуу, улсын төсвөөр эмнэлгийн зориулалтаараа 80хувь хүртлээ баригдсан болохоор ард түмний эмнэлгээр л үлдэх ёстой. Хууль зүйн сайд өөрөө төсвийн хууль зоригтой зөрчөөд байгааг л ард түмэн үнэхээр гайхаад байна. Угаасаа 3-р эмнэлэг ард түмний эмнэлэг байсан шүү дээ. 3-р эмнэлэг орохоос өмнө НАХЯ-ны төв эмнэлэг байгаад ул******а өгч оронд нь Цэрэг-НАХЯ байхад цэргийн гиспиталь байгуулагдсан гэж сонссон. Тэгээд ЦНАХЯ нь НАХЯ, БХЯ болж с********аараа одоогийг ТЕГ-н баруун жигүүрээс БХЯ нүүж Госпиталь, Ансамбаль, Цэргийн амралтаа авч яваад дараа нь НАХЯ өөрийн эмнэлэг, амралт, ХЦ-ийн чуулгатай болсон. 1990 оны арлчилагчид хамгийн түрүүнд НАХЯ-ыг тарааж суурин дээр нь зөвхөн ТЕГ шалдан хоцорсондоо.
-
ЗАЯИЙН ШАВИЙН МӨНГӨН ЦООЛТУУР (March 06, 2014 3:49:49 pm )
ЭНЭ ОХИН ЗӨВ БИЧСЭН БАЙНА . ХУУЛИЙН ӨМНӨ БУРУУТАЙ Ч ГЭСЭН ТЭР ХУВЬ ХҮНИЙ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГООЧ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
-
Bold (March 06, 2014 6:05:05 pm )
Yuch gehevdee erunhiilugch Elbegee Mongol huni eruul uhaand itgedeg gej ireed l hut***d yum bna lee sudlan uzej buruugui bol sullana biz estoi helj medehgui bna deerhi ohin uneheer unen zuil bichsen bol aav ni helmegdej bgaa yum bna er ni odoo chini 1937 oni uil yavdal davtagdaj ehelj bgaa yum bishuu yum l bol ATG -t duudlaa l geh bolj
-
Batsaikhan (March 06, 2014 7:44:17 pm )
Mongoliin huuli hedhen hunii l gart bn.Ted hussenee l hj bn.Mongoliin erh medeltenuud bugdeeree hariinhanii gar hol boltsgooson gedeg n ug uildel bur deeree ilt baidag.Ene yvj yvj ih tsus asgaruulna shuu eronhiilogchoo…
-
Dram teatr (March 06, 2014 10:16:27 pm )
15 nastai hvvhed ingej bichij bgaa bol mongoliin uls turchid dotor ingej yrij chadah hvn ***or shv de baabar uom bish vv
-
bodol (March 06, 2014 10:59:18 pm )
manaihan arai dendvv archaagvi bna ene ohinii aaw sain hvn ch bai muu hvn ch bai alban tu****ltai hvntei muudaltswal hen negendee heleed l ingedeg harin zow baiwal uuchilaarai geed geed gargah uu bvhel bvten 8 n sar horiod hohiroliig ni hen gargah we 1 tsag suusan ch hen haritsah uu 5 odor hiigeed 1dehed gargadag er ni suulgasan bol hohiroliig yah we gedeg l gol ened chini bas ner hvnd ner tor gej bga sh dee…..
-
zochin (March 07, 2014 4:24:58 am )
ymar ni heden terbumaar ni ideed sullagdaad solongost emchluuleed torin mongoor, ymar ni ingeed uls torchidiin zolios bolj ulddeg bainaa. Ter candy toglood bga, EBS n surguulin uranzohiolialiin hicheelin orond solongosin mooni ursgaliig reclamdaad baigaa erhem hatagtai naraa ydaj emegtei hun yum bol eniig un****sai ter alban tu****l ni hamaa algoo
-
ХҮН (March 07, 2014 8:12:07 am )
АВИЛГАД ИДЭГДСЭН НИЙГЭМ АВИЛГАЧ ТҮШМЭДҮҮД ХҮНИЙГ
ЮУ ЮУ Ч ХИЙЛГЭЖ ХИЙХЭД ХҮРГЭДЭГ ЮМ МОНГОЛД АВИЛАГГҮЙ БҮТЭХ ЗҮҮЛЬ БАЙХГҮЙ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТЭН ТҮШМЭД НАР АВИЛАГ
НЭХНЭ АВИЛГЫН ШҮЛЖЭЭТЭЙ ШҮҮ ДЭЭ ТӨРИЙН ӨНӨӨГИЙН ЭНЭ НАМ ТӨВТЭЙ ТОГТОЛЦОО МОНГОЛ ТӨРИЙН ИЙМ БОЛГОЖ БАЙНА
НАМ ГЭДЭГ БОЛ ЛУЙВАРЧАДЫН АВИЛГАЧ НАРЫН ҮҮР БОЛСОН ГАЗАР -
баагий (March 07, 2014 8:40:17 am )
Манай улс ардчилсан биш ,,,ардчилсан нэр зүүсэн дарангуйлалд амьдарч байгаа орон
-
ИРГЭНnjuty (March 07, 2014 9:49:20 am )
ЭНЭ ЭЛБЭГДОРЖИЙН ЯРИЖ БАЙГАА, ХИЙЖ БАЙГАА ХОЁР НЬ ӨДӨР ШӨНӨ ШИГ ЯЛГААТАЙ. ӨӨРИЙНХ НЬ ХЭЛДГЭЭР МОНГОЛЧУУД ГОШГОРУУЛААД БАЙХАД ТЭД ГОШГОРООД БАЙЖ Л БАЙНА ГЭДЭГ АМЬТАН.
ЭСВЭЛ ЭНЭ БАЛАЙ УЛС ОРОНД ЮУ БОЛООД БАЙГААД ДҮГНЭЛТ ХИЙХ,
ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ ЧАДВАРГҮЙ БАЙХ. -
Zochin (March 07, 2014 10:43:31 am )
taniig erunhiilugch bolsonoos hoish olon ger bul zovj baigaa. Nugel nudeeree garna.
-
Unen (March 07, 2014 12:31:01 pm )
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
ene l chin unen. Bas mongoliin tsagdaa nar uneheer ajlaaa hiidegguin nbal ee ************ *****nuud.Hudal heregt gutgegdeed ************ todorhoi bus hergiig
ter tsagdaa nar ni bish bi uuruu zutgej bj uchriin olj ugsun tsagdaa nar ni zugeer l oir havid garj oson hun oldvol hereg tohoh gej orolddog ****oos unen munu iiig oloh gej hicheedgui archaagui *****nuud bna leee. -
Unen (March 07, 2014 12:40:22 pm )
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа.
аав минь авилгалчин бус, харин энэ төр нь авилгалд идэгдсэнд байгаа. -
123 (March 07, 2014 1:22:18 pm )
Энэ охины зөв шүү, Монголд нэг л бишээ…………………………..
-
Зочин (March 07, 2014 1:35:19 pm )
Одоо төрд байгаа бичиг үсгийн боловсролгүй нөхдөөс хол илүү охин байна.Бүх зүйлийг өөрийнхөө харж байгаагаар зөв цэгцтэй илэрхийлжээ.
-
zochin (March 07, 2014 8:46:25 pm )
hodoo oron nutagt emneleg barij hodoonoos hotod irj sursan emch guai nar nutagtaa ajillah heregtei tegeed ovdoj uhehguin tuld nutagtaa amidartsgaa. odoo hodoo hen ch baihgui hotoor duuren hodoonii ovchtonguud end tendgui mori harj hus tseree cholootoi hayj zavaaraad uneheer zalhaj baina shuu.
-
БАЯРАА (March 09, 2014 12:22:17 pm )
ИЙМ ХИЙГЭМИЙГ БИД БУЙ БОЛГОХЫГ 90 онд бид зүрьцгоосон юм уу гадны улсаас ичихэд яанаа ардчилалыг хөгжүүлэх бус сөнөөх бодлого энэ улсад нүүрлээд 20 гаруй жил болж байна сайн сайхан юм харагдахгүй байгаа нь улс орноо ядуурал гуйланчлалд оруулсан урвагч нартай тооцоо бодохгүй улам давруулж хуйвалдан идэж луйвардагсадын хэзээ ч үл өршөөм үйлдэлтэй холбож байна.
-
БАЯРАА (March 09, 2014 1:11:34 pm )
ерөөсөө манай улсыг ядууруулж хөгжлийг гацаанд оруулж байгаа гол асуудал миний бодлоор аливаа асуудалд хүн гэдэг байр суурьнаас хандахгүй авдаг цалин хөлс нь хүрсэн ч ********** ********** са******н явдалд зарцуулах зугаа цэнгэлд нь мөнгө хэрэгтэй болцгоосон тийм хүнэнцэр *************хромсомтой юмнуудын үйлдэлтэй холбон ойлговол зохино.ганцхан олдох энэ нас мөнх биш тэгээд одоо цагийн хүн хувалзхууд үр хойчдоо өв хөрөнгө өвлүүлнэ гэж ирээд л тан нарын хулгай луйвраар олж авсан тэр бузар мөнгө чинь та нарт биш үр хүүхэд хойч ирээдүүйд гай болно гэдгийг сэхээрч ойлгох амьтан үгүй нь дэндүү гачлантай асуудал болж байна.монгол оронд нийгэмээрээ мөнгөний өвчин хэмээх хар ******хинаас дор аюултай хорт хавдраар өвчилцгөөснийг хүлээн зөвшөөрөх эрүүл саруул монголчууд бас ч дуусчихаагүй гэдэгт өчүүхэн хүн би итгэнэм.хэдий болтол ийм хэвээрээ байхыг ухаахт монгол хүн та мэдэх бүхнийг эхнээс нь эхлэх үү яах вэ…
-
sak (March 09, 2014 10:23:32 pm )
uurin uzel bodoloo zorigtoi helj bgad bayarlaj bna. sain sanaani uzuurt tos gedeg. buruug bu***as bitgii hai
34 Comments