Сүүлийн үед “Батаар” яамны сайд Ц.Оюунгэрэл хэрүүлч дүүгээсээ болж сэтгэл санаа нь тавгүйхэн яваа бололтой.
Хэдхэн хоногийн өмнө МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билигсайхан, Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ц.Бат хоёр твиттерээр хэрэлдэж, хоёр биенийхээ уусан, идсэнийг баахан дуудалцсан билээ. Тухайн үед С.Билигсайханыг “Охинтойгоо хамтарч 50 мянган ам.доллар идсэн, 425 кг ачаа үнэгүй зөөсөн” хэмээн зад матсан хүн нь Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат байсан.
Тэрбээр хор шарандаа твиттерийн баатар болсон биш, хариуцлагатай алба хашиж яваа эгчийнхээ чихийг багагүй халууцуулаад авсан. Тэгвэл хөнжилдөө хөлөө жийлцсэн хоёр “компанийн нууц задруулсан” хэргээр ажлаасаа халагджээ.
С.Билигсайханы хувьд төрийн ордонд болсон нэгэн хурлын үеэр Зам тээврийн яамны томоохон албан тушаалтанг “Замын тендерт хоёр сая ам.долларын хахууль авч байна” хэмээн цөстэйхөн дуугарч байсан удаатай.
Ер нь Ц.Оюунгэрэл сайдын дүү буруу хүнтэйгээ твиттерээр үзэлцсэн бололтой. Шагналд нь сайд эгчийнхээ сэтгэлийг зовоосноос өөр гавьяагүй хоцров.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
unen (March 06, 2014 10:28:07 am )
iimerkhuu hugiin yumnuudiig AN archij hayj bhgui bol gai bolno uu gehees tus bolohgui dee
-
Хуухэд нохой наадам (March 06, 2014 11:08:32 am )
Иймэрхуу хүн манай ерөнхийлөгчийг тойрон хүрээлдэг бодоход улсад төр гэж байхгүй.Хэдэн тоглоомын роботууд байдаг нь тодорхой байна даа.
2 Comments