antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2014 1 comment

В.Путин Украйныг өөр нэг Ирак болгохгүй

нийтлэсэн Admin

111-600x399ОХУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зөв­лөх асан, улстөрийн тоймч Александр Некрассов Ук­райн улсын талаар өөрийн байр суурийг CNN.com сай­тад илэрхийлсэн байна.

Барууны олон улстөрч, улстөрийн шинжээчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украйнд хийж байгаа тэмц­лээ хэрхэн дуусгах бол гэд­­гийг сонирхож байгаа. Ба­рууны орнууд Оросын цэр­гүүд Крымд очсоныг орос хэл­тэй оршин суугчид бүхий Украйны зүүн нутгийг эз­лэн авах гэж байна хэмээн анхааруулж эхэлсэн. Тий­мээс дэлхий нийтийн хам­тын ажиллагааны зарим бай­гуул­лага ОХУ-ыг эдийн засгийн болон дипломат ха­­рил­цаагаар буруутгаж бай­на.

Харин барууны ор­нууд Орост эдийн засгийн дарамт хэрхэн үзүүлэх гэж байгаа нь тодорхойгүй. Учир нь эдийн засаг нь хямралаас гарч эхэлж буй эдгээр орон эргээд өөрсдөө эдийн засагтаа их хэмжээний алдагдал хү­­лээх магадлалтай. Тэд бэлгэ тэмдгийн чанартай за­рим нэг бизнес уулзалтыг цуцалж, нэг юм уу хоёр гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахгүй байж болно. Үү­нээс өөр юу хийх вэ.

Жишээ нь, Их Британийн Засгийн газар наанаа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах талаар бодож байгаа гэж хэлсэн ч үнэн хэрэгтээ нэгэн албан хаагч цэргийн болон худалдааны хориг арга хэмжээ авахгүй гэсэн бичиг баримтыг Даунин стрит рүү барьж явсныг нэгэн зурагчин авч, ил болгосон.

Кремльд зөвлөхөөр ажил­лаж байсны хувьд иймэрхүү арга хэмжээг тохиолдлоор авдаггүй, харин санаа өгөөд байгаа хүмүүсийн хэрхэн хөдөлж байгааг анхааралтай ажигласны дараа шийдвэр гаргадаг гэдгийг би хэлж чадна.

Их Британиас өөр ул­сууд ч ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй гэсэн санаагаа илэрхийлсэн. Ха­рин АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри нар хэрвээ ОХУ Севастополь хо­тод байдаг Хар тэнгисийн цэр­гийн баазаас дайчдаа татахгүй бол дарамт шахалт үзүүлэхийг анхааруулж бай­гаа.

Цагаан ордон Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, батлан хам­гаалахын салбарын хө­­төлбөрүүдээ зогсоохоо хэл­сэн.

Түүнчлэн зарим улс ирэх зургаадугаар сард ОХУ-ын Сочи хотноо болох “Их найм”-ын дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл аж­лыг зогсоосон. Гэхдээ Орос улс өнгөрсөн хугацаанд уг чуулга уулзалтад ач хол­богдол өгч байсныг үгүйсгэх гэж үү. Хамгийн гол нь аж үйлдвэр өндөр хөгжсөн Хя­тад, Энэтхэг зэрэг орон ороогүй энэ бүлгийн шийд­вэрт хэн сэтгэл хангалуун байх вэ.

Барууны орнууд Украй­ны хямрал, Киевт байгуу­лагдсан түр Засгийн га­зар улсынхаа дорно, өрнө нутгийн удирдлагыг то­милж чадахгүй байгаа энэ үед ОХУ хөрш оронд нь засаг захиргаагүй, эмх цэгцгүй байдал газар авч бол­зош­гүй байгааг хариуцах гэ­сэн шийдвэрийг дутуу үнэлж байна.

Ерөнхийлөгч В.Януко­вич 2004 онд Ук­райнд бол­­сон “Улбар шар” хувьсгалд оролцож бай­сан “хүүхдүүд”-ийг нүдэнд нь нулимстай буулган ав­сан. Тэр хувьсгалаар 98 хүн амиа алдсаны 16 нь цагдаа байжээ. Гэтэл одоо ту­хайн үед бүтэлгүйтсэн хэт даврагсад сүрдүүлэг, хүчир­хийллээр далайлгаж байгаа нь иргэний дайн гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Харин АНУ 2003 онд Ирак руу цөмрөн орохын өмнө Иракт дээрхтэй адил нөхцөл байдал бий болсон байсныг бид мартах ёсгүй.

В.Путин Севастополь хо­тод 25 мянган цэрэг байр­луулснаас гадна Крымд 16 мянган цэрэг оруулж, ор­шин суугчдын 60 хувь нь оросууд байдаг Кры­мын тогт­вортой байдлыг хам­гаалах шийдвэр гаргасан. Тэнд Оросын цэргүүд Ук­райны цэргийн баазуудыг хамгаалж байгаа нь зэвсэг хэрэглэхээс сэргийлж байгаа явдал юм. Бүх салбартаа нягт холбоотой Украйн руу Орос хэрвээ цөмрөн орох юм бол Оросын байдал аюултай болно. Харин барууны орнууд Оросыг хардаж байгаа нь ойлгомжгүй байна.

Н.Тунгалаг

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Гэмт хэрэг (March 06, 2014 10:52:36 am )

    Украинчууд өөрсдөө улс орноо галдан шатааж байхад унтраахаар очсоныг буруутгаж болохгүй. Хрушёвийн 1954 онд гаргасан алдаа ийм их уршиг тарьж байна.Манайд Ж.Батмөнх гэгч ноомой нь дэндсэн нөхөр төрийн алтан жолоог гудамжны ****** ********уудад тавьж өгснөөс болж траншейнд,өвгөнтөд, хар ******хи, архианд хордсноос болж хэдэн арван мянган амь насаа алдлаа. 2,0 сая хүн ядуугийн зовлонг эдлэж амьдын ******д шаналж байна. Ардчилал ярьж колоничлодогийг одоо л мэдэж байна. Колоничлогчид Баабар мэтийн хүнийг гэр бүлээр нь хөлсөлж эх орон ард түмнийх нь эсрэг ажил**********нд оруулж удирдан залж байдаг юмбайна.

antalya rent a car