antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2014 16 comments

С.Баяр, Сү.Батболдыг нарыг намын хорооны гишүүнээс хасчээ

нийтлэсэн Admin

527-1341801995gurvan-gahaiАрдын намын дотоод зөрчил савнаасаа халиад эхлэв бололтой. Сүүлийн хэд хоногт Нийслэлийн намын хорооны даргын суудлын төлөөх тэмиэл ил, далд үргэлжилж байгаа. Д.Сумъяабазар, Ц.Сандуй нарын хооронд болж буй энэ өрсөлдөөнд хэн ялах вэ гэдэг МАН-ын дотоодод нэн чухал асуудал болоод байна гэсэн дүгнэлтийг зарим хүн хийж байна.

Учир нь нийслэлийн дүүрэг, хороодын Намын хорооны хурлууд уржигдраас эхэлсэн байна. Уржигдар эхэлсэн хороодын Намын хорооны хурлууд хуйвалдааны байдалтай боллоо гэсэн гомдол, саналд Тусгаар тогтнолын ордон дарагдаад байгаа гэнэ.

Тэгвэл өчигдөр дүүргүүдийн Намын хорооны хурлууд бүр ч халуухан болж өнгөрчээ. Баянгол дүүргийн Намын хорооныхон хоорондоо зодолдож, нармайгаа нээлцэх шахсан гэх мэдээлэл байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Намын хорооны хурал хэрүүлтэй уруултай болж, эцэст нь тэнд харьяалагддаг байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооны гишүүнээс хассанаар өндөрлөжээ.

Дүүргийн Намын хороо нь 76 гишүүнтэй байна хэмээн МАН-ын дүрэмд байдаг аж. Тэндээс 10 гаруй хүн Нийслэлийн намын хорооны Бага хурлын гишүүн болж, өөрөөр хэлбэл Д.Сумъяабазар, Ц.Сандуй хоёрын аль нэгийг даргаар сонгох эрхтэй болдог юм байна.

С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооны гишүүнээс зайлуулсан нь өнгөн харахад Нийслэлийн намын хорооны дарга хэн болох вэ гэсэн ил сөргөлдөөний нэг хэсэг мэт боловч ачир дээрээ өөр зорилготой болохыг учир мэдэх хүмүүс, улс төрийн ажиглагчид хэлж байна. Тодруулбал,цагтаа энэ намын жолоог ээлж дараалан атгаж явсан хоёр эрхмийг хамтад нь Дүүргийн намын хорооны хурлын гишүүнээс хассан нь МАН-аас хөөсөнтэй агаар нэг гэнэ. Энэ нь МАН-ын өнөөгийн удирдлагууд хийгээд өмнөх дарга нарын хооронд үүсээд байсан ан цав нь нэгэнт хагарал болж хувирсны илрэл гэцгээж байна.

МАН-ын XXVII Их хурлаас хойш ^Хагарлаа, бутарлаа…” хэмээн ил, далд яригдсаар ирсэн шинэ, хуучин дарга нарын үл ойлголцол, эв түнжингийн асуудал бус энэ намын цаашдын хувь заяанд нөлөөлөх томоохон сөргөлдөөний “албан ёсны”эхлэл болж буй нь нэгэнт тодорхой болов бололтой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • jkl (March 05, 2014 10:45:28 am )

    naad garchigaa yadaj zuw bicheech iim setguulchideer yadgiin er n

  • GG (March 05, 2014 11:44:45 am )

    UGAASAA UNDESNII URVAGCHID BIZDEE!!! S BAYAR NI AMERICAD IRGEN BOLOOD ZUGTAATSAN SU BATBOLD HYATDIIN GAR HUL NI MAH ER NI TAVICHIHSAN NAMAA!!!

  • иргэн (March 05, 2014 12:25:23 pm )

    бултах нь гэж ойлголоо

  • zochin (March 05, 2014 2:11:15 pm )

    Um maani ***mi hun. MAN er n uhchihsen shde zodoldood ch nemergui.

  • hehe (March 05, 2014 2:18:07 pm )

    NAADUULAA HOOGOOD YAHAV DEE!ALI HEDIIN ZUGTSAN SDEE!

  • zochin (March 05, 2014 3:05:48 pm )

    Zovj yavaa yum bol tend baigaad yu hiihev ijiidee iree. MAHN.

  • БАТБАЯР (March 05, 2014 3:22:49 pm )

    Намынхаа аль эрүүл эд эс болох Сү.Батболд, С. Баяр нарыгаа хөөж эхлэх шив дээ. МАН- гар нам эрүүл саруулаар өөрчлөгдөж чадахгүй.

  • ҮНЭНХҮҮ (March 05, 2014 6:50:47 pm )

    МАНГАР ТЭНЭГ НЬ ХАРИН ХУУЧНЫ,ХОР НАЙРУУЛАГЧ ӨГӨР ТОЛГОЙНУУД ЯАХЫН АРГАГҮЙ МӨН ШҮҮ.ТЭДНИЙ НАЙРУУЛСАН ХОР ЭРГЭЭД ӨӨРСДӨД НЬ,МӨН ШИНЭ ХҮЧИНДЭЭ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮМ ДАА.ОДОО БОЛИМООР ЮМ.ХЭДИЙ БОЛТОЛ ШИНЭ ЗАЛУУЧУУДАА ГЭХДЭЭ ХУУЧНЫ ХОРЧИНГУУДЫН БУУНЫ НОХОД БИШ ЖИНХЭНЭ ЦЭВЭР НӨЛӨӨНД ОРООГҮЙ ЭНГИЙН ГИШҮҮДЭЭСЭЭ СОНГОХ ЦАГ НЬ БОЛСОН.ТҮҮНЭЭС БИШ НАМД БУГ БОЛСОН НӨЛӨӨ БҮХИЙ ГИШҮҮДИЙН ГАР ХӨЛ БУУНЫ НОХОЙНУУД ХЭРЭГГҮЙ.ЖИНХЭН АРДЫН ХҮҮХДҮҮДЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.ОЛИГАРХИУДЫН ЗАЛГАМЖ ХОГ ШААРУУД МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ БАЙСАН Ч ДЭЭШ НЬ БҮҮ ГАРГА.БАЙРАА СОЛИХ ЦАГ НЬ БОЛСОН.БҮХ ГИШҮҮДИЙН САНАЛ ХАМГЫН ЧУХАЛ БОЛООД БАЙНА.ОЛИГАРХИУД ХОР НАЙРУУЛААД ӨӨРСДӨӨ БОЛООД ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН БУУНЫ НОХОЙНУУДАА ДЭВШҮҮЛЭЭД БАЙНА.

  • ҮНЭНХҮҮ (March 05, 2014 7:03:20 pm )

    ОЛОН ЖИЛ ШЭНЭ СЭРГЭГ БҮХНИЙГ ДАРЖ ДООШ НЬ ХИЙЖ ДУУГИЙ НЬ ХОРЬЖ АМЫ НЬ ТАГЛАЖ БАЙСАН Ч ИНГЭЖ НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРЭХ БАЙСАН ЮМ ДАА.БУЗАР,МУУ, МУУХАЙ БҮХНИЙ ҮҮР УУРХАЙ УДАХ ТУСМАА ИДЭЭ БЭЭРЭНДЭЭ ИДЭГДЭЭД ХОРТ ХАВДАР БОЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ.ХОРТ ХАВДРЫГ ҮНДСЭЭР НЬ ТАСЛАХГҮЙ БОЛ МАН НАМ ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ.ХОРТ ХАВДАР ЦАГ ӨНГӨРӨХ ТУСАМ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР МАН-ЫН АМИЙГ ТАСЛАХ БОЛНО.ЭНЭ ҮНЭН ШҮҮ.

  • ҮНЭНХҮҮ (March 05, 2014 7:03:20 pm )

    ОЛОН ЖИЛ ШЭНЭ СЭРГЭГ БҮХНИЙГ ДАРЖ ДООШ НЬ ХИЙЖ ДУУГИЙ НЬ ХОРЬЖ АМЫ НЬ ТАГЛАЖ БАЙСАН Ч ИНГЭЖ НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРЭХ БАЙСАН ЮМ ДАА.БУЗАР,МУУ, МУУХАЙ БҮХНИЙ ҮҮР УУРХАЙ УДАХ ТУСМАА ИДЭЭ БЭЭРЭНДЭЭ ИДЭГДЭЭД ХОРТ ХАВДАР БОЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ.ХОРТ ХАВДРЫГ ҮНДСЭЭР НЬ ТАСЛАХГҮЙ БОЛ МАН НАМ ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ.ХОРТ ХАВДАР ЦАГ ӨНГӨРӨХ ТУСАМ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР МАН-ЫН АМИЙГ ТАСЛАХ БОЛНО.ЭНЭ ҮНЭН ШҮҮ.

  • Ажиглагч (March 06, 2014 7:38:58 am )

    МАН энэ намынхаа хамгийн оюунлаг хүмүүсээсээ салж,мэдлэг мааруухан,харанхуй хоосон толгойтой,улс төрийн хэнхэг нөхдүүдээр эгнээгээ шинэчлээд дампуурлынхаа замыг сонгожээ.1920 иод оны сүүлчээс эхлэн тухайн үеийн хамгийн боловсролтой,сэхээтэн,чадвартай хүмүүсээ баривчлан хэлмэгдэдлийг эхлүүлж байсан түүхийн хар хуудас, цаг үеийг санагдуулж байна.Энэ тэнэг Баламжунай,М.Энхболд,”Өглөө” киноны сэлэм Тогмид шиг нөхөр Ж.Мөнхбат мэтийн хүмүүс намынхаа толгойд гарч ирж байгаа хэрэг.МАН сэхээтнүүдээсээ зай барьж эхэлж байгаа юм байна….

  • Ажиглагч (March 06, 2014 8:13:59 am )

    МАН энэ намынхаа хамгийн оюунлаг хүмүүсээсээ салж,мэдлэг мааруухан,харанхуй хоосон толгойтой,улс төрийн хэнхэг нөхдүүдээр эгнээгээ шинэчлээд дампуурлынхаа замыг сонгожээ.1920 иод оны сүүлчээс эхлэн тухайн үеийн хамгийн боловсролтой,сэхээтэн,чадвартай хүмүүсээ баривчлан хэлмэгдлийг эхлүүлж байсан түүхийн хар хуудас, цаг үеийг санагдуулж байна.Энэ тэнэг Ба;амжунай,М.Энхболд,”Өглөө” киноны сэлэм Тогмид шиг нөхөр Ж.Мөнхбат мэтийн хүмүүс намынхаа толгойд гарч ирж байгаа хэрэг.МАН сэхээтнүүдээсээ зай барьж эхэлж байгаа юм байна…

  • Ажиглагч (March 06, 2014 8:34:53 am )

    МАН энэ намынхаа хамгийн оюунлаг хүмүүсээсээ салж,мэдлэг мааруухан,харанхуй хоосон толгойтой,хөрөнгө мөнгөөр дулдуйдаж,албан ту******л,эрх мэдэл,нэр төр горилсон нөхдүүдээр эгнээгээ шинэчлээд дампуурлынхаа замыг сонгожээ.1920 иод оны сүүлчээс эхлэн тухайн үеийн хамгийн боловсролтой,сэхээтэн,чадвартай хүмүүсээ баривчлан хэлмэгдлийг эхлүүлж байсан түүхийн хар хуудас, цаг үеийг санагдуулж байна.Тэнэг Бадамжунай,М.Энхболд,”Өглөө” киноны сэлэм Тогмид шиг нөхөр Ж.Мөнхбат мэтийн хэнхэг хүмүүс намынхаа толгойд гарч ирж байгаа нь ц******ид энэ нам дэмжигчдээ алдах,ер нь сүйрлийнхээ замыг сонгочихлоо доо.МАН сэхээтнүүдээсээ зай барьж эхэлж байгаа юм байна…Ардын хүүхдийг дэвшүүлнэ гээд л 1930 аад онд сэхээтэн, эрдэм боловсролтой хүмүүсээ баруунтнууд хэмээн ангийн үзлээр хяхан хавчиж хэлмэгдэл эхэлсэн шүү дээ.Одоо яг иймэрхүү үйл явц МАН-д ажиглагдаж эхэллээ.Ялангуяа тэр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын амнаас тиймэрхүү өнгө аяс дуулдах болсон.Өнгөрсөн түүх ахиад л шинэ маягаар давтагдаж эхэллээ.Энэ бол их ****** ёрын дохио шүү…

  • Ажиглагч (March 06, 2014 8:36:28 am )

    “Ардын хүүхдийг дэвшүүлнэ” гээд л 1930 аад онд сэхээтэн, эрдэм боловсролтой хүмүүсээ баруунтнууд хэмээн ангийн үзлээр хяхан хавчиж хэлмэгдэл эхэлсэн шүү дээ.Одоо яг иймэрхүү үйл явц МАН-д ажиглагдаж эхэллээ.Ялангуяа тэр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын амнаас тиймэрхүү өнгө аяс дуулдах болсон.Өнгөрсөн түүх ахиад л шинэ маягаар давтагдаж эхэллээ.Энэ бол их ****** ёрын дохио шүү…

  • ХҮН (March 06, 2014 9:46:20 am )

    НААД С БАЯР С БАТБОЛД ХОЁР ЧИНЬ ЛУЙВАРДАЖ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ АВААД ЗҮГТАНА ШҮҮ С БАЯР ЗҮГТАЖ БУУНИЙ НОХОЙ НЬ БОЛОЖ БАЙСАН ГАЗРАА ОЧОЖ ҮҮРЭЛСЭН НААД ЛУЙВАРЧАН ХАХУУЛЧ НАРАА ШҮҮХ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ИХ ЗҮҮЛЬ ГАРНА ДАА
    МАН БАДАМЖУНАЙ М ЭНХБОЛД БӨХӨС ДОЛООГЧ МӨНХБАТ ЗЭРЭГИЙН ХҮМҮҮС МАН ИЙГ УДИРДАЖ БАЙГАА ЦАГТ МАН ЗАСРАХГҮЙ

  • Зочин (March 06, 2014 11:26:43 pm )

    Ард түмэн минээ бид юу ч яриад юу ч бичээд хэрэггүй бид л сонгоо биз дээ.Харин дахиж л хошгорохгүй л байвал болно доо.Ер нь нэг шил архиар сонгуулиа өгсөний гай одоо л гарч байна.

antalya rent a car