antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 4 comments

MCS-ийн зуух ахиад л дэлбэрлээ

нийтлэсэн Admin

н.Ганцогт байшингаа барьж дуусаад пийшингээ өрөхдөө төсдийн гэх зуух борлуулж байсан гэр цэгт очиж, мэргэжилтнүүдээс пийшингээ өрөх зөвлөгөө авсан гэнэ. Гэр цэгт ажиллаж байсан хүмүүс гэрт нь ирж байшингийнх нь хэлбэрийг ажиглаж, ханан пийшинг хэрхэн өрөхийг зааж өгсөн байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр пийшингээ өрүүлж, байшингийнхаа зохион байгуулалтыг хийсэн аж. Гэтэл төд удалгүй пийшин нь дэлбэрч, тоосгоор өрсөн ханан пийшин нь хоёр хуваагдсан тухай хуучлав. Тэрээр, тухайн үед пийшин дэлбэрсэн нь “Хас” зуухтай холбоотой ч гэж бодоогүй гэнэ. Пийшингээ буруу өрж гэсэн дүгнэлтэд хүрч, өөрийгөө зүхэн 100 мянган төгрөгөөр дахин пийшин өрүүлжээ. Гэвч шинээр барьсан пийшин нь тэр чигтээ өмхий үнэртэй, хар өнгийн шингэн зүйл гоожиж байгаа нь одоо болтол сэтгэлийг нь зовоох болсныг ярилаа.

“Улаанбаатарт арав гаруй жил ажиллахдаа ийм юм үзсэнгүй. Энэ муу новшийг гаргаж хаяна аа. Ямар ч нэмэргүй юм. Хуучнаасаа долоон дор. Аягүй бол алж мэдэх нь” хэмээн нэгэн танил маань уцаарлав. Туүний энэ учир битүүлэг яриаг сайн ойлгоогүй болохоор “Та юун тухай яриад байгаа юм бэ” гэж лавлавал, “Өө, нөгөө муу зуух. Утаагүй энэ тэр гээд телевизээр рекламдаад л байсан чинь нүүрсэнд хэмнэлттэй гэдэг нь шал худлаа юм. Дэлбэрсэн тухай мэдээ телевизээр гараад л байна. Хэзээ дэлбэрнэ гэж хүлээх вэ. Хуучин зуухаа тавина аа. Хуучин зуухаа тавилаа гээд хотоос хөөвөл хөөнө л биз” хэмээн бухимдах нь тэр. Түүний уцаарлаад байгаа шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төслийн хүрээнд “Сэлэнгэ констракшн” компанийнхны гэр  хорооллынхонд зориулсан “Хас”, “Өлзий” зуух  түүний сэтгэлд хүрсэнгүй бололтой. Ойр хавийнх нь айлуудын зуух, ханан пийшин нь дэлбэрч байгаа нь түүний сэтгэлийг зовоож эхэлжээ.

“MCS” группийн охин компани болох “Сэлэнгэ констракшн” компанийн хувьд энэ жил 70 мянган зуух тараах учиртай. Үүнээс Чингэлтэй дүүргийн арван нэгэн хороонд “Хас”, “Өлзий” зуухыг шахаж байна. Өнөөдрийн байдлаар албан бус мэдээллээр 600 гаруй зуух дэлбэрсэн тухай яриа иргэдийн дунд байна билээ. Дээрх асуудалтай холбоотойгоор  Чингэлтэй дүүргийн 13, 16 дугаар хорооны зарим айл өрхөөр орлоо. Өдрийн цаг болоод ч тэр үү ихэнх айл эзгүй байсан ч том хүнгүй байв. Тиймээс аль болох хариуцлагатай байх үүднээс том хүнтэй айлд орж уулзсан юм. Эхний орсон айл Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 24- 340 тоотод амьдрах н.Ганцогтийнх байв. Энэ айлын хувьд өнгөрсөн намар шинэ байшин барьж оржээ. Байшингаа барьж дуусаад пийшингээ өрөхдөө төслийн гэх зуух борлуулж байсан гэр цэгт очиж, мэргэжилтнүүдээс пийшингээ өрөх зөвлөгөө авсан гэнэ. Гэр цэгт ажиллаж байсан хүмүүс гэрт нь ирж байшингийнх нь хэлбэрийг ажиглаж, ханан пийшинг хэрхэн өрөхийг зааж өгсөн байна. Мэргэжлийн хүмүүсийн  хэлснээр пийшингээ өрүүлж, байшингийнхаа зохион байгуулалтыг хийсэн аж. Гэтэл төд удалгүй пийшин нь дэлбэрч, тоосгоор өрсөн ханан пийшин нь хоёр хуваагдсан байна.

Тэрээр, тухайн үед пийшин дэлбэрсэн нь “Хас” зуухтай холбоотой ч гэж бодоогүй гэнэ. Пийшингээ буруу өрж гэсэн дүгнэлтэд хүрч, 100 мянган төгрөгөөр дахин пийшин өрүүлжээ. Гэвч шинээр барьсан пийшин нь тэр чигтээ өмхий үнэртэй, хар өнгийн шингэн зүйл гоожиж байгаа нь одоо болтол сэтгэлийг нь зовоох болсныг ярилаа. Тэрээр “Энэ зуухыг авахад зургаан кг нүүрс, 300 грамм модоор асаадаг гэж хэлж өгсөн. Гэтэл зургаан кг нүүрс бус бүхэл бүтэн шуудай нүүрс, гурван кг модоор галлаж байна. Тэгэхээр  хэмнэлтгүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Хуучин зуухаа тавих гэхээр ширэм, тагийг нь хураагаад аваад явчихсан.

Шинээр зуух авах хүндрэлтэй байна” хэмээн гомдоллов.

Өдөр л дэлбэрээсэй

Бид цааш гарч нэгэн айлын хаалга тогшиход Г.Алтанцэцэг хэмээх эмэгтэй угтлаа. Нэлээд том шавар байшингийн хоёр талд эгч дүүсийнх нь амьдардаг аж. Г.Алтанцэцэгийнх байшингийнхаа  талбайн хэмжээнээс хамаараад “Өлзий” зуухыг өнгөрсөн есдүгээр сард авчээ. Cap гаруй хугацаанд ашигласны дараа бас л ханан пийшин нь дэлбэрч, хамаг эд зүйл нь эвдэрчээ. Тухайлбал, пийшингийн ард байсан ширээ эвдэрч, түүн дээр байсан халуун сав, аяга, таваг нь хагарчээ. Түүнчлэн хойморт байсан зурагт нь хүртэл “тэнэсэн суманд” оногджээ. Г.Алтанцэцэг гэх эмэгтэй зээ хүүгээ оногдоогүйд баярлаж байна. Хэрэв үсэрсэн тоосго миний энэ муухай амьтанг/зээ хүүгээ хэлэв/ оносон бол өнгөрөх байсан биз. Би дэлбэрснийх нь дараа “Сэлэнгэ констракшн” компанид  дуудлага өгсөн. Гэтэл хэдэн хүн ирээд пийшинг маань нурааж хаячихаад, оронд нь хуучин пийшингийн нэгээхэн хэсгээр нь яндан хийж өгчихөөд явсан. Ядаж байхад замаска татаж өгнө гэсэн байдаггүй. Зүгээр л гарын хээтэй шавар хаа хамаагүй шавж хаячихаад явчих юм” гэв. Харин Г.Алтанцэцэгийн эсрэг талд амьдрах айлын эзэгтэй “Манай нөхөр Солонгост амьдардаг. Би хоёр хүүхэдтэйгээ байгаа. Ямар сайндаа л ээжийгээ байхгүй үед битгий гал түлээрэй гэж хоёр хүүхэддээ захих вэ дээ. Хэрэв намайг байхгүй хойгуур хоёр хүүхэд маань үхчихвэл яах юм бэ. Хэзээ дэлбэрэх бол гэсэн айдастай л байна. Дэлбэрлээ гэхэд өдөр л дэлбэрээсэй. Шөнө дэлбэрвэл тэгээд л үхнэ гэсэн үг биз дээ” гэж хоёр айлын эзэгтэй ам уралдан ярих. Ийн тус айлаас хөдөлж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 18 дугаар гудамжинд амьдрах н.Баярсайхан гэдэг айлд оров. Тус айлын эзэгтэй Д.Баяржаргалаас зуухны талаар асуухад “Манайх  жижигхээн гэртэй. Тэгсэн  хэрнээ олигтой халахгүй юм.

Гал түлснээс хойш хоёр цагийн дараа гэр бүлээсч байна. Утаагүй гээд л  сурталчлаад байсан, худлаа юм. Ер нь, зуух л юм болсон  хойно утаа гарна биз дээ. Тэгэхэд утаагүй гэж хэлж ч байх гэж. Ойрын үед дулаахан байгаа ч өглөө оройдоо утаанаас л их юм алга. Дээрээс нь яндангаас муухай үнэртэй зүйл гоожиж, гэр орон тэр чигтээ өмхий  үнэртэй болох юм. Та нарын хувцсанд хүртэл шингэж байгаа” гэв. Үнэхээр ч муухай үнэр хувцсанд шингэсэн байлаа.

Энэ мэтчилэн орсон айл болгон л “Хас”, “Өлзий” зуухны талаар таагүй үг унагаж байна. Утаагүй гэх энэ зуухны бизнес дан ганц Чингэлтэй дүүрэг бус Баянзүрх,  Сонгинохайрханд “шахаагаар” цэцэглэж байгаа.

Тэр болгонд улаанбаатарчуудыг  минажуулаад байх шиг. Хэзээ мөдгүй дэлбэрэхийг нь  хүлээж байгаа иргэд хуучин зуухаа тавиад ч болов, нутаг заагдах тухай ярьж сууна.

Тэднийг хүлээгээд хөлдөж үхэлтэй биш, дулаацах арга бодохоос

Бид Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга С.Нямжавтай уулзаж тус хороонд хэчнээн айл эл зуухыг авсан, гомдол санал хэр ирж байгааг тодруулахад “Манай хорооны 60 гаруй хувь нь энэ зуухыг авсан. Гомдол санал ирдэг л юм. Саяхан л гэхэд зуух дэлбэрсэн тухай . мэдээлэл хэсгийн ахлагчаар дамжиж ирсэн. Юунаас болоод дэлбэрээд байгааг мэдэхгүй юм. Бодвол иргэд , горимын алдаа гаргадаг байлгүй” гэв. Засаг даргатай уулзчихаад гараад явж байтал, дунд эргэм насны нэгэн эмэгтэй “Манай зуух  дэлбэрчихлээ. Ирж янзалж өгөөч” гэж нэлээд бухимдангуй байдалтай ярьж байхтай таарав. Түүнтэй уулзаж гэрт нь очиж үзэхээр тохиров.

“Сургуулийн 42” гэх гудамжинд хүрч очин С.Дэлгэрмаатай уулзлаа.

С.Дэлгэрмааг эмнэлэгт хэвтэж байх хойгуур нь пийшин нь дэлбэрчээ. Азаар хүүхэд нь гэмтэж бэртээгүй гэнэ. Биднийг очиход С.Дэлгэрмаагийнх пийшингээ тэр чигт нь нурааж байв. Түүнээс цөөн асуултад хариу авлаа.

-Танайх энэ зуухыг хэзээ авсан бэ?

-Зун авсан.

-Өмнө нь ямар нэгэн юм мэдэгдээгуй юу?

-Өмнө нь гал түлж байхад пийшинд зураас гараад хагарчихсан л байсан. Ингэж дэлбэрнэ гэж бодоогүй.

-Хүүхэд чинь гайгүй

биз дээ?

-Охин маань гайгүй ээ. Гадагшаа гарчихаад орж ирэхэд пийшин нь буудсан гэсэн.

-Тавилга чинь эвдрээгүй юү. Зарим айлын тавилга хүртэл эвдэрсэн байна?

-Гайгүй ээ. Хэдийгээр эвдэрч, гэмтээгүй ч үнэхээр аймшигтай байна. Хэрэв шөнө дэлбэрсэн бол яах юм бэ. Тоосгонд нам цохиулаад л үхэх нь.

-Холбогдох байгууллагад нь хэлэв үү?

-Сая дуудлага өглөө. Өнөөдөртөө амжвал очъё. Гадуур ажилтай байна гэж хэлсэн. Дээрээс нь хүнд сурталтай юм. Дэлбэрч, буудчихаад байхад ирээд янзлаад өгөх сэтгэлгүй л байна шүү дээ. Тэднийг иртэл хөдөлж үхэлтэй нь биш, ямар ч байсан дулаацах арга бодохоос.

Үргэлжпэл бий.

Эх сурвалж: “Ардчилал” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 18, 2011 8:48:51 pm )

    ene zuuh ni shal hudla yum bna lee
    barag shuudai nuurseer 2 honono geed hoshgoruulad bsan. zuuhiig ni avaad nuursee hiiged tulsen chini 2 tsagiin daraa shataad duustsan

  • Anonymous (November 18, 2011 10:18:10 pm )

    Zov tuleechee internetteig ni harahad gaigyi yum shig zuuhaa zob tylj chadahgyig ni bodohoor archaagyi yum shig

  • Anonymous (November 19, 2011 12:39:29 am )

    Nasaaraa gal tulsen ulsuud buruu tulne gej yu bdagiin. Deeree yum bolgohgui yamar ch amidrald nemergui yum hiij bgaa yu. MCS bolivol taarna. Dandaa l hun alah yum hiij baihiin. Nugel ni nudeeree garna daa

  • Anonymous (April 24, 2013 4:45:53 pm )

    зуух биш пийшэн нь дэлбэрсэн бна ш дээ

antalya rent a car