МИАТ компанийн зүгээс БНСУ-ын “Сэй Юү” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нууцлалыг задруулсан хэргээр МИАТ ХК-ийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан болон Ц.Бат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрх эрхмүүдийг ажлаас халах шалтаг болсон тэрхүү гэрээнд монголчуудын сар шинийн баярын битүүний өдөр буюу өнгөрсөн сарын 30-нд яаравчлан гарын үсэг зуржээ. Уг гэрээг нь Өмнөд Солонгосын сайтууд анх нийтэлснээр нийтэд ил болсон билээ. Харин тэрхүү гэрээ нь манай улсад ашигтай, ашиггүй гэх байр сууриа цахим ертөнцөд илэрхийлж, шуугиан тарьсныхаа балгаар дээрх МИАТ-ийн газрын дарга, инженер хоёр өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Цахим ертөнцөд шуугиан тарьж, хоёрын хоёр хүнийг ажлаас нь халах хэмжээнд хүртэл арга хэмжээ авахуулсан тэрхүү нууц гээд байгаа гэрээ нь ямар гэрээ байв аа.
Бас ямар компанитай монголчууд очоод гэрээ хийчихэв ээ гэдэг асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байна. МИАТ компанитай гэрээ бай- гуулсан “Сэй Юү” компани өмнө нь Филиппин улсын “Зэст Айрлайне” компанийн ерөнхий борлуулагч агентаар ажиллаж байгаад тус компанийг дампууруулж өдгөө асуудал нь шүүхийн шатанд яваа аж. Мөн тус компанийн захирал Ким Сан Гүг нь Өмнөд Солонгостоо нэлээд дээгүүрт тооцогдох луйвар- чин гэх мэдээлэл ч байна. Гэтэл ийм компанитай МИАТ компани ямарваа нэгэн ТУЗ-ийн шийдвэргүйгээр, Төрийн өмчийн хороонд танилцуулалгүйгээр таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Өмнөд Солонгос төдийгүй олон улсын нислэгийн авиакомпаниуд МИАТ компанитай хамтран ажиллах эсэхээ эргэж харахад хүргээд байна. Түүнээс гадна МИАТ ХК нь Өмнөд Солонгосын зах зээл дэх шууд борлуулалтаа зогсоож, ерөнхий борлуулагч компаниар “Сэй Юү” компанийг сонгосноор тус улсаас манай улсыг зорьдог жуулчдын хөдөлгөөнд ч хүндрэл учруулж болзошгүй болоод байгаа аж. Аль нэгэн улсад өөрийн Төлөөлөгчийн газаргүй авиакомпаниуд тухайн улсын компанитай гэрээ байгуулан өөрийн төлөөний гэрээт борлуулагч болгох сонголтыг хийдэг бөгөөд манай улсын хувьд Өмнөд Солонгос улсад МИАТ-ийн Төлөөлөгчийн газар байсаар атал яагаад ийнхүү хаяг андуурч гэрээ хийгдэв гэдэгт асуудлын гол зангилаа оршиж байна. Дээрх гэрээг хийсний маргааш нь МИАТ ХК-ийн дансанд “Сэй Юү” компанийн зүгээс яаравчлан таван сая ам.доллар хийсэн бөгөөд “Энэ мөнгөөр нь МИАТ компанийнхан АНУ-аас авсан БОИНГ онгоцныхоо төлбөрийг хийсэн” гэх мэдээлэл байна. Мөн өдгөө МИАТ ХК нь 8.6 тэрбум төгрөгийн асуудалтай тулгараад байгаа гэх бөгөөд энэхүү мөнгийг босгох, мөн өрөндөө авсан онгоцныхоо төлбөрийг төлөх гээд тулгамдсан олон асуудлаа шийдэхийн тулд Өмнөд Солонгосын компанид бараг л МИАТ ХК-аа хувьчилж байгаа гэх шум дэгдэхэд хүргээд байна. Худал л байгаасай билээ. Гэвч худал гэж бодох ямар ч арга үлдсэнгүй. Өмнөд Солонгосын сайтуудын мэдээлэл, цахим ертөн- цийн дуулиан шуугианы улмаас дээрх хоёр дарга огцорсноос гадна Korean Air компанийн зүгээс МИАТ ХК-д дээрх гэрээ нь МИАТ компанийн байр суурь мөн эсэхийг тодруулах, цаашилбал хамтын ажиллагаагаа эргэж харах болно гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийг хүргүүлэх болсон шалтгаан нь Өмнөд Солонгосын www.seyou.com сайт дахь “Монголын иргэний агаарын тээврийн МИАТ ХК нь БНСУ-ын зах зээлд шууд худалдаагаа зогсоон ирэх сарын 1-ний өдрөөс GSA тогтолцоонд шилжих болсноо мэдэгдлээ. МИАТ эрчимтэй шинэчлэн өөрчлөгдөж буй нислэгийн салбарын зах зээлд Өмнөд Солонгосын үйлч- лүүлэгчдийн шаардлагад ний- цүүлэхийн төлөө БНСУ-д урт хугацааны ерөнхий борлуулалтын агент тогтолцоонд шилжихээр болсон бөгөөд агент байгууллагаар сүүлийн үеийн БНСУ-ын нислэгийн зах зээлд хамгийн өндөр амжилт гарган хөгжиж яваа “Сэй Юү” группийн охин компани “Сэй Юү” ХК-ийн ерөнхий захирлыг сонгосон болохоо мэдэгдлээ” гэсэн мэдээлэл аж. Харин одоогоор МИАТ ком- панийн зүгээс Korean Air-т ямар хариу өгсөн нь тодорхойгүй хэвээр байна. МИАТ компанийн зүгээс “Сэй Юү” компанитай гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн гэх бөгөөд энэхүү гэрээнд гарын үсэг зурсан Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайханыг халснаар гал намжаана гэж МИАТ- ийн удирдлагууд, цаашилбал Зам, тээврийн сайд А.Гансүх тооцсон бололтой.
Гэрээт борлуулагч болох компани нь тодорхой хэд, хэдэн шалгуурыг хангасан байх ёстой байдаг ч МИАТ-ийнхний гүйж очоод гэрээ байгуулсан дээрх компани нь олон улсын бүү хэл орон нутгийн гэрээт борлуулагч ч байх шалгуурт тэнцэхгүйгээр барахгүй өмнө нь энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх нэрийн дор өөр улсын авиакомпанийг дампууруулж, асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй бүр шүүхийн шатанд байгаа нь хачирхалтай. БНСУ-ын гэрээг яагаад Зам, тээврийн сайдын зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулалгүй хийв. Төрийн өмчийн хороонд ч энэ талаар танилцуулаагүй нь хардлага дагуулсаар байна. Түүнээс гадна МИАТ хэмээх бүхэл бүтэн байгууллага байсаар атал тус газарт бус ЗТЯ дээр гэрээг үзэглэв. Энэхүү гэрээг байгуулснаар бид юу алдах вэ. Хамгийн түрүүнд МИАТ компанийн зүгээс Өмнөд Солонгос улс руу хийх нислэгээ алдах эрсдэлтэй гэсэн мэдээлэл байна. Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгосын авиа компани “Korean Air” МИАТ компанийн зуны нис- лэгийн хуваарьт өөрчлөлт оруулах гэсний улмаас монголчууд хэрхэн тэмцэж, эсэргүүцэж байсан түүх хуучраагүй байна.
Гэтэл МИАТ компанийг дампуурлын ирмэг рүү чирсэн гэрээг нууцлан задруулахгүй байхын тулд хүч тавиад гэрээ хийсэн хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэмжээнд хүртэл арга хэмжээ авч байгаа нь дээрх гэрээний цаана юу байгаа бол гэх хардлагыг төрүүлээд байна. Уг гэрээнд “Ерөнхий борлуулагч нь суудал захиалагчийн контролыг дангаараа хийнэ” гэж заасан гэх бөгөөд хэрэв энэ нь үнэн бол МИАТ компани нь тус улс руу хийх нислэгийг удирдах эрх мэдэл, өөрийн байр сууриа алдах хэмжээнд очно гэсэн үг юм. Мөн дээрх гэрээнд БНСУ-ын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар МИАТ компанийн талаар хэлэлцээр хийх тохиолдолд заавал ерөнхий борлуулагч болох “Сэй Юү” компанид мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой” гэсэн заалт ч бий гэх. Ингэхэд МИАТ компани хэний мэдлийнх болоод байгаа юм бол. Уг нь Монгол Улсын төрийн өмч, ард түмний өмчлөл бүхий МИАТ компани гэж ойлгодог атал энэхүү гэрээгээр бол биднийх бус БНСУ- ын “Сэй Юү” компанийн өмчлөлд орж, бид тус компаниас зөвшөөрөл авч байж МИАТ компанийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй үлдэж байна. Түүнээс гадна уг гэрээнд МИАТ компани нь олон улсын төдийгүй орон нутагт хийсэн нислэгийнхээ тайлан тооцоо, дансны хуулгыг “Сэй Юү” компанид гаргаж өгч байх үүрэг хүлээсэн гэсэн мэдээлэл ч байна. Хатуухан хэлбэл, МИАТ Монголын мэдлээс гарч, Өмнөд Солонгосын “Сэй Юү” компанийн мэдэлд шилжих боломжийг агуулсан гэрээг сар шинийн битүүний шөнө үзэглэж, гарын үсэг зурсан нь Өмнөд Солонгосын хэвлэл мэдээл лийнхний ачаар нийтэд ил болов. Харин энэхүү гэрээ хэрэгжиж эхэлбэл бид үндэсний агаарын тээвэрлэгч компанитай байх эсэхээ шийдэх л үлдээд байна. МИАТ хэнийх вэ гэдэгт ч хариулт хайх өдрүүд ирэх бололтой. Та бүхэнд МИАТ ХК-ийн гадаад дахь төлөөлөгчийн болон ерөнхий борлуулагч агентууд хаана, ямар улсад байдгийг танилцуулж байна.
Сөүл дэх төлөөлөгчийн газар
/Seoul branch office/
9th Floor, Soonhwa Building 5-2
Soonhwa-Dong, Chung-Gu, Seoul
100-130, KoreaTel: 82-2-756 9761
Fax: 82-2-756 9762
Òокио дахь төлөөлөгчийн газар
/Tokyo branch office/
5F, Tachibana Bldg, 2-19-4 Nishinip
–
pori, Arakawa-ku,
Tokyo 116-0013, Japan
Tel: 81-03-5615 4653
Fax: 81-03-5615 4665
Áээжин дэх төлөөлөгчийн
газар /Beijing branch office/
Room #705, 7th floor, Sunjoy Man
sion Jianguomenwai,
Ritan Lu #6 100020 Beijing, China
Tel: 86-10-650 79297/61231
Fax: 86-10-650 77397
Áåрлин дэх төлөөлөгчийн газар
/Berlin branch office/ Chaussee
Strasse 84, Berlin 10115, Germany Tel:
49-30-284 981 42
Fax: 49-30-284 981 40
Moscow 121099 Spasopeskovskii
Pereulok D7/1
Tel: 7-495-241 0754/1052/3757
Fax: 7-495-241 0752/1052
ХонгКонг дахь төлөөлөгчийн газар
/Hong Kong branch office/
Unit 1503, 15/f China Underwriters
Center,
88 Gloucester Road, W
anchai, Hong Kong
Tel: 852-28777017
Fax: 852-28777027
TAIWAN – Europa Travel Service
5Fl, 62, Sec 2, Nan-King East Road,
Taipei, 10457, Taiwan
Tel: (886-2)2511-8899
Fax: (886-2)2567-7722
E-mail: [email protected]
AUSTRALIA – World Aviation Sys
–
tems
Level M / 403 George Street,
Sydney NSW – 2000
Tel: +61 1300 304 939
Fax: +61 2 8229 4995
Email: [email protected].
au
web: www.worldaviation.com.au
AVIAREPS Germany
AVIAREPS AG, Kaiserstr. 77, 60329
Frankfurt – GERMANY
Tel: +49 (69) 770 673 024
Fax: +49 (69) 770 673 235
Email: [email protected]
Reserv: [email protected]
AVIAREPS Switzerland
Airline & Tourism Center GmbH,
Badenerstrasse 15, 8004 Zurich –
SWITZERLAND
Tel: +41 (44) 286 99 52
Fax: +41 (44) 286 99 53
Email: [email protected]
AVIAREPS Austria
AVIAREPS, ArgentinierstraЯe 2/4,
1040
Vienna – AUSTRIA
Tel: +43 (1) 585 36 30
Fax: +43 (1) 585 36 30-88
Email: [email protected]
AVIAREPS Scandinavia
AVIAREPS AB , Riddargatan 17, 11457
Stockholm, SWEDEN
Tel: +46 (8) 555 691 50
Fax: +46 (8) 241 888
Email: [email protected]
AVIAREPS Netherlands
AVIAREPS BV, Beechavenue 104,
1119
Schiphol – NETHERLANDS
Tel: +31-(0)20-6547927
Fax: +31-(0)20-6230151
Email: [email protected]
AVIAREPS Belgium
AVIAREPS BVBA, Park Hill, J.E.
Mommaertslaan 16 B, 1831 Diegem,
Brussels – BELGIUM
Tel: +32-(0)2-7120491
Fax: +32-(0)2-7258392
Email: [email protected]
AVIAREPS France
AVIAREPS Airline Managment Sarl.
11,
Rue Auber, 75009 Paris – FRANCE
Tel: +33-1-53435340
Fax: +33-1-0153437919
Email: [email protected]
Reserv: [email protected]
AVIAREPS UK
AVIACIRCLE, 28-29 The Quadrant
Business Centre, 135 Salesbury
Road,
London NW6 6RJ – UNITED KING
DOM
Tel: +44-(0)-8707747338
Fax: +44-(0)-8707777172
Email: [email protected]
AVIAREPS Italy
AVIAREPS AG, Via Monte Rosa, 20,
20149 Milan – ITALY
Tel: +39-(02)-43458349
Fax: +39-(02)-43458339
Email: [email protected]
AVIAREPS Spain
AVIATOURISM Espana, Avda. Con
–
cha
Espina 65, 2a Planta, 28016 Madrid
–
SPAIN
Tel: +34-(91)-4585586
Fax: +34-(91)-3441726
Email: [email protected]
Холбоотой мэдээ
-
AN (March 04, 2014 4:47:34 pm )
Za ene nohduud ch Mongoloo hudaldaj medeh nohduud shuu
-
ard (March 04, 2014 5:14:25 pm )
ugui bailgui dee buhel buten yam bnadaa
-
Баттай хүн (March 05, 2014 8:24:04 am )
МИАТ ынхан үүнийг юу гэж хийх вэ дээ Тэгэх тусмаа Жаргалсайхан захирал бол удам дамжсан нисгэгч хүн тэгээд ч бас мужик хүн шүү. Үүний цаана МИАТыг үнэгүйдүүлж авах гэсэн улстөрчдийн санаа байгаа Сайд Гансүх Жаргалсайхан захирлыг нилээд дарамталсан гэсэн Солонгосын компанитай гэрээ байгуул гэж . Гансүхийн цаана хэн байгаа нь тодорхой шүү дээ. Солонгосуудаар үүнийг үүнийг хийлгэх гэсэн тэр хүний шунал энэ намын бүх л асуудалд орох боллоо. Нэг хүн томилоход л түүнээс асуудаг гэсэн арай хэтэрч байна шүү танай хувийн компани биш шүү Ардчилсан нам
3 Comments