Бид өдөр бүр генд сөргөөр нөлөөлдөг химийн бодисоор хордсон хүнсний ногоо идэж байна
Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Ховд, Булган, Төв аймгийн зарим суманд тарьж ургуулсан хүнсний ногоонд химийн хорт бодис болох пестицид олон улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт давж иргэдийн эрүүл мэнд, цаашилбал амь насанд заналхийлж эхэллээ.
Тодруулбал монголын хөрсөнд тарьсан хүнсний ногооны 40 хувь, Хятад улсаас импортоор оруулж ирж байгаа жимс, жимсгэнэ болон хүнсний ногооны 80 орчим хувьд дээрх хортой химийн бодис их хэмжээгээр агуулагдаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Одоогоос гурван жилийн өмнө манай улсад тарьж ургуулж байгаа хүнсний ногооны хорт бодисын үзүүлэлт 20 хувьтай байсан бол өдгөө хоёр дахин өсч 40 хувьд хүрчээ.
Пестицид нь генд сөргөөр нөлөөлдөг
Хүнсний ногоо болон жимс, жимсгэнд хлорт пестицидийн хэмжээ олон улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байгаа нь хүн амын дунд хорт хавдар, генетик, чихрийн шижин зэрэг өвчлөл ихсэх үндсэн нөхцөл болж өгдөг аж.
“Пестицид буюу хорт бодис нь хүний мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж улмаар дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлдөг байна.
Түүнчлэн бэлгийн эс хордуулах, ургийн гаж хөгжил, төрөлхийн согогтой хүүхэд төрөх, хүний хромсом, генд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх зэрэг аюултай хорт бодис” юм.
Хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын үзүүлэлт хоёр дахин өсчээ
Энэ талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн жимс жимсгэнэ болоод хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийжээ.
Уг судалгаанд хавар, намрын шинэ ургац болон өнжсөн жимс, жимсгэний дээжийг хамруулсан байна. Харамсалтай нь нийт 275 дээжийн 40 хувьд нь пестицид буюу хорт бодис илэрчээ.
Тухайлбал Сэлэнгэ аймгаас авч ирсэн ногооны 55 хувь, Төв аймгийн зарим сумаас ирсэн ногооны 34, Өмнөговийн улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тарьж ургуулсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувьд нь их хэмжээний хорт бодис агуулагдаж байсан бол Хятад улсаас орж ирж байгаа импортын хүнсний ногооны 49 хувьд нь пестицидийн үлдэгдэл маш их, 31 хувьд нь нэлээд их пестицид буюу хорт бодис агуулагдаж байсан нь тогтоогджээ.
Дээрх судалгаанаас харахад эх орны хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнс гэж сурталчилдаг хүнсний ногоо Хятад улсаас импортоор оруулж ирж байгаа ногооноос ялгагдахгүй болсон байна.
Үүнээс гадна шинэ ургацын болон хуучин хадгалагдаж байсан жимс, жимсгэний 80 гаруй дээжинд шинжилгээ хийхэд алим, усан үзэм, гадил зэрэг жимсэнд пестицидийн үлдэгдэл их, витамин С-гийн хэмжээ эрс багассан нь ч илэрсэн байна.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ойрын 10 жилд хорт хавдрын их цунами болно гэх судалгаа гаргажээ.
Хорт хавдрын цунамид нэрвэгдэх орны тоонд Ази, Африкийн ядуу буурай орнууд төдийгүй Монгол Улс дээгүүрт орж байгааг тэмдэглэсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ талаар даруй арга хэмжээ авахгүй бол манай улс 10 жилийн дараа гэхэд эрүүл хүнсний ногоо хэрэглэж чадахгүйд хүрэх аюул нүүрлээд байгаа аж.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (March 04, 2014 9:33:02 am )
ХЯТАД УЛСЫГ ГАЛАВ ЮҮЛЭЭСЭЙ БИЛЭЭ.ХУЖАА ЖИМС НОГОО ОРУУЛЖ ИРЖ АРД ТҮМЭНЭЭ ХОРДУУЛЖ БАЙГАА НӨХДҮҮДЭД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВ…ЭЛБЭГЭЭ ГУАЙ..
-
зочин (March 04, 2014 10:57:32 am )
улсаас арга хэмжээ авах хэрэгтэй болоод өнгөрсөн зүйл биш одоо хавар тариалалтын цаг хяналт шинжилгээ хийж мэргэжлийн хяналт ажиллах л ёсэүй эрүүл мэндийн сайдаа хотын захирагчаа ажлаа хийгээчээ аюул ойрхон байнааа
-
zozochinchzochinin (March 04, 2014 12:22:02 pm )
ter hunsnii nogoonuudiig ni ih hurliin 76 bolon turiin buh tomchuudad iduulbel taarna.
-
chuka (March 04, 2014 9:36:19 pm )
nogoo ideed l uheh ym bnda mongolchuudaa
-
zochin (March 04, 2014 10:20:44 pm )
harin tiimee mod sunuh yum b.na daa
-
zochinzochin (March 04, 2014 10:23:15 pm )
tor yamar arag hemjee avah yum bol doo
6 Comments