Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарласан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид өчигдөр Соёлын төв өргөөнөө шинэ театрынхаа нэээлтийг хийж, анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжгээ толилуулав.
Улаан хивсний ёслолоор эхэлсэн шинэ театр, шинэ жүжгийн нээлт үзэгчдэд нэгэн гайхалтай үдэш бэлэглэсэн. Урлаг, соёл, олны танил эрхмүүд ч цөөнгүй ирсэн харагдсан. Тэдний нэг нь УДЭТ-ын “залуу ээж” Т.Хулан. Нэгэн үе театрын алтан тайзнаа хамтран тоглож байсан найзууддаа баяр хүргэхээр ирсэн жүжигчин бүсгүй жүжиг өндөрлөсний дараа тайзны ард хэсэг саатаж, мэргэжил нэгтнүүд, бас нөхрийнхөө баярыг хуваалцсан юм. Дашрамд дуулгахад, түүний нөхөр, “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяр тус жүжгийн найруулагчаар ажиллажээ.
Т.Хулан шигтгээгээр чимэглэсэн хар даашинзаар гоёсон нь энгийн хэрнээ дур булаам байсан. Тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй “залуу ээж” бага зэрэг жин нэмсэн харагдана лээ.
А.Зул
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 18, 2011 8:36:13 pm )
saihan busgui shv
-
Anonymous (March 03, 2012 10:24:37 pm )
bayar hvrgie.
2 Comments