antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

АТГ-ын шинэ дарга нар ХЭН БЭ?

нийтлэсэн admin

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар томилогдсон эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг уншигчдадаа хүргэж байна.

Н.Ганболд нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, нийслэлийн 20 дугаар дунд сургуулийг төгсч, Төмөр замын техникумд суралцан төгссөн байна. Улмаар ОХУ-д Дотоод явдлын яамны дээд сургуульд суралцаж, эрх зүйч, хуульч мэргэжил эзэмшсэн. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсны зэрэгцээ нийслэлийн Цагдаагийн газрын дарга, ОХУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдын зөвлөх албыг хашжээ.

Б.Хурц нь 1969 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, мөн Эрхүү хотын барилгын техникумыг төгссөн. 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг статистик мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж төгссөн эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын алба хашиж байсан билээ.

Үүнээс гадна хэвлэл мэдээллээр гарсан түүх намтар бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зориг нас барахад НЦГ-ын дарга Н.Ганболдын нэр хамгийн их сонсогдож билээ. Үүний дараагаар их хэмжээний спиртийн асуудалтай нэр холбогдож явсан. Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн гэх нь ч бий. Ямар ч асуудалд буурь суурьтай ханддаг нэгэн. Дэд даргаар сонгогдсон Б.Хурцын тухайд ажил мэргэжилтэй нь холбодог. Шадар сайд М.Энхболд болон УИХ-ын гишүүн асан У.Барсболд нарыг тагнаж чагнасан, Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлсан, Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн гэх мэт асуудалд холбогдож байсан.

Ямартай ч нэг нь Элчин сайдаар ажиллаж, нөгөө нь хоёр улсын шоронд сууж “туршлага” судалсан эрхмүүд АТГ-ын удирдлагаар томилогдлоо. Дарга хүлээцтэй, орлогч нь шуурхай дайчин байх магадлалтай. Тиймээс Монгол Улсад цэцэглэн хөгжиж буй авлигын гэмт хэргийг дээрх хоёр эрхэм үндсээр нь устгана гэдэгт найднам.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car