“Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” уулзалт өчигдөр болсон. Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнөөдрийн /өчигдрийн/ уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь юу вэ?
-Энд цугласан хүмүүс манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцооны төлөв байдал, шинэчлэх шаардлага үндэслэл, цаашдын зорилтуудын тухай, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, төсөвт ирэх ачаалал, нийгэм эдийн засгийн үр дагавруудын хэтийн төсөөллийн тухай ярилцаж, санал солилцож байна.
Мөн Дэлхийн банкны удирдлагууд оролцож байгаа. Тиймээс бусад улс орны тэтгэврийн даатгалын тогтолцооны тухай, хагас хуримтлалын тогтолцоо гэж юу болох, түүний суурь нөхцөл болон энэхүү тогтолцоогд шилжсэн бас буцсан улс орнуудын туршлагуудын талаар харилцан ярилцаж, илтгэлүүд тавих юм. Нэгэнт гадаад орнуудын туршлагын талаар хөндөж байгаа учраас хувийн тэтгэврийн даатгалын сангийн ач холбогдол, сул болон давуу талуудын тухай хэлэлцэн, нэгдсэн ойлголтод хүрч, цаашлаад хуваарилалтын тогтолцоог халах эсэх, хуримтлалын тогтолцоонд шилжих эсэх асуудлуудыг хөндөх юм.
-Гадны байгууллагууд манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо болон шимтгэлийг хэрхэн дүгнэдэг бол?
-Уг нь манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо эв нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоотой. Гэтэл гадаадын байгууллагын төлөөлөгчид энэ тогтолцоогоо хэвээр хадгалан, цаашид явсаар байвал тэтгэврийн сангийн алдагдал өсч, ДНБ-д эзлэх хувийн жин 2030 он гэхэд 7 хувь, 2040 он гэхэд 10 хувьд хүрнэ гэсэн судалгааны дүн гаргасан байна лээ. Эсвэл энэхүү сангийн алдагдлыг тогтворжуулахын тулд тэтгэвэрт гарах хувь хэмжээг бууруулах, шимтгэлийн хувь хэмжээг өсгөх, тэтгэвэрт гарах насыг өсгөх шаарлагатай гэдэг зөвлөмж өгөөд байгаа. Гэхдээ зөвлөснийх нь дагуу шууд өөрчлөлт хийнэ гэсэн үг биш шүү.
-Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ чамлангуй байгаа. Тантай уулзсаных маш тодорхой байдлаар нэмэгдлийн хувийг тайлбарлаж өгөөч. Чухам ямар учиртайгаар тэтгэвэр 15-30 хувь нэмэгдсэн юм бэ?
-Энэ талаар уг нь маш тодорхой олон удаа ярьсан. Улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 318 мянган иргэн байдаг. Тэдний 63 орчим хувь нь 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Сая 27 мянган төгрөг буюу 13-15 хувиар нэмэгдэж байгаа юм. Харин Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 490 гаруй мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн. Тэдний 64 мянга нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бөгөөд ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаандаа ногдох тэтгэврийн нэмэгдлээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцуулан авч байгаа.
Ингэснээр ажилласан жилээ нөхөн тооцуулсантай холбоотой тэтгэврийн нэмэгдэл болон Засгийн газрын тогтоолын дагуу олгох тэтгэврийн нэмэгдэл нь нийлээд 30 хувь хүрэх тохиолдол бий.
-Тэгвэл зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан иргэдийн тэтгэвэр л 30 хувиар нэмэгдсэн гэж ойлгох ёстой байна?
-Тийм ээ. Эдгээрийг ялгаж, салгаж ойлгоогүйгээс нэмэгдлийн хэмжээгээ буруу тооцож, бухимдах асуудал гарсан. Бүр тодорхой жишээгээр тайлбарлавал сарын 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан иргэн хуулийн дагуу 10 жилээ ажилласнаар нөхөн тооцуулсан бол тэтгэврийн хэмжээ нь хамгийн багадаа 15.4 хувиар нэмэгдэнэ. Дээр нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын тогтоолын дагуу 22 мянган төгрөгөөр нэмэгдэн, нийтдээ 231 мянган төгрөг болж, 28.2 хувиар нэмэгдэж байгаа юм.
-Ажилласан хугацаагаа 10 жилээр л нэмэгдүүлсэн байна уу?
-Уг нь иргэд 1990-2000 оны хоорондох 11 жилээ ажилласнаар нөхөн тооцуулах боломжтой байсан. Нөхөн тооцуулсан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийнхаа 1.5 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл авна. Хамгийн өндөр буюу 11 жилийг нөхөн тооцуулсан бол үүнийгээ 1.5 хувиар үржээд 16.5 хувь гарна. Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин нь 400 мянган төгрөг байсан гэвэл үүний 16.5 хувь нь 66 мянган төгрөг болж байгаа юм. Гэхдээ ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан 64 мянган иргэн дунджаар 6.9 жилийг л ажилласнаар нөхөн тооцуулсан гэсэн дүн гарсан.
-Тэтгэврийн нэмэгдлийн хувь хэмжээний талаар ойлголттой болсон ч дахиад хэзээ нэмэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд байнга байдаг. Энэ жил тэтгэвэр дахин нэмэгдэх үү?
-Сая Засгийн газрын тогтоолоор бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг багадаа л 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мэдээж өндөр тэтгэвэртэй иргэдийн хувьд тэтгэврийн нэмэгдэл нь авч байгаатай нь харьцуулахад бага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт тэтгэвэр авагчдад олгож буй тэтгэврийн нэмэгдлийн абсолют дүн нь 22-27 мянган төгрөг буюу төдийлөн ялгаагүй гэдгийг иргэд ойлгох байх.
Эдийн засгийн нөхцөл байдал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого бүрдэлттэй холбоотойгоор төсөвлөгдсөн хөрөнгөндөө багтаан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ учраас тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхүүгийн боломж бага байна.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
БЖД (February 26, 2014 9:10:19 am )
МЭДЭЭЛЛЭЭ БУРУУ ХИЙСНЭЭС ИЙМ БАЙДАЛД ОРСОН.ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭД МЭДЭЭЛЭХДЭЭ 20-27-ААР НЭМСЭН ШҮҮ ГЭЭД ХЭЛЧИХСЭН БОЛ ӨДИЙД ИЙМ БАЙДАЛД ОРЖ АН-ЫН НЭР ХҮНД ДООШОО БИШ ДЭЭШЭЭ ХЭЛЭГДЭХ БАЙСАН ГЭДГИЙГ ХАТУУ ОЙЛГООРОЙ.ТОГЛООМ БИШ ШҮҮ.ИЙМЭРХҮҮ УВАЙГҮЙ,УХААНГҮЙ АЛХАМУУД АН-ЫН НЭРИЙГ ДООШ НЬ Л ТАТНА ШҮҮ.ОДОО ХАРИН ХАМТЫН ТЭТГЭВЭРЭЭ БОДОЛТОЙ ХИЙГЭЭРЭЙ.АМЖИЛТ ХҮСЭЕ
-
zochin (February 26, 2014 9:14:11 am )
amjilt bolno doo
-
зочин (February 26, 2014 9:30:18 am )
хүсснээрээ тэтгэвэр нэмэх гээгүй. бодлогоо зөв тавихийг хүсч байна.улсад ажилласан жил нь цөөн,бага цалин авч,бага шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэвэрийг зөрүү арилгах нэрийн дор нэмэгдүүлж байгаа нь буруу. үнэ, ханшний өөрчлөлтийг тооцож хөдөлмөрийн хуулийн заалтын дагуу ижил хэмжээгээр тэтгэвэрийг нэмэглүүлж, тэтгэвэр тогтоосон суурь зарчмийг алдагдуулахгүй байхыг хүсч байна.үнэ ханшний өөрчлөлтийг тооцож тэтгэвэрийг өөрчлөхгүй болохоор ижил нөхцөлд хоёр өөр тэтгэвэр авч байна.100 төгрөг 10000 төгрөг болчихоод байхад 100 төгрөг байх үед тэтгэвэр тогтоолгосон,10000 төгрөг байхад тэтгэвэр тогтоолгосон хоёр чинь дэндүү их зөрүүтэй болоод байгаа юм.үүнийг л бодож тэтгэвэр өөрчлөхийг үнэ, ханш, импляци тооцож тэтгэвэр нэмэхийг хөдөлмөрийн хуулийн заалтын дагуу ********даж байгаа юм.үүнийг шийдэж чадахгүй байж хүсэлтээрээ хэдэн жилийн өмнө тэтгэвэрт гарсан,ажилсан жилийг тодорхой оноор зааг тогтоож нөхөн тооцно ч гэх шиг утгагүй арга хэмжээг чинь шүүмжилж байгаа юм шүү.ажилласан жилийг нөхөн тооцно гэвэл тэтгэвэрт гарсан хүн болгон дээр байна.
-
unen (February 27, 2014 9:07:31 am )
Erdene gishuun sain saihan ajiliin ehiig tabij ehluulj bna sh deee zutegseer baigaad baga geltgui l nemlee sh dee MAN uyed nemeed yabj baisan bol yu gej odoo iim yaria baihab dee humuus mini. Tegeed er ni abch baisan tsalin alban tu****laasaa hamaaraad uur uur baih ni zub sh dee tegeed asragch hiij baisan emnelgiin darga hiij baisan hun adilhan ugukh yostoi yum uu tus tu***a haruitslaga uureg ni uur l baimaar yum /hamtiin tetgebriin asuudal yu bolson bee/
-
зочин (February 27, 2014 10:19:25 am )
бушуу туулай борвиндоо ********тай гэдэг энэ дээ
-
zozin (February 27, 2014 11:03:52 am )
ajil xiisen xun ajil xiigeegui tatwar toloogui xun 2 adilxan tetgewree nemuulej boloxgui baixa erxem said min.
-
зочин (February 28, 2014 10:53:19 pm )
юу гэж ард түмэн рүүгээ дайраад байгаа юм. ажиллаж чадахгүй бол огцор гэдэг сайхан үг байдаг юм Эрдэнэ сайд аа
-
Anonymous (March 01, 2014 3:51:05 pm )
30% nemeh, 30 hurehgui myangan tugrug nemeh 2 ch uur duu. Shinechleliin ZG-han matematik meddeggui yum baih daa. Baga angiinhan ch uuniig yalgaj chadna. Esvel ene neriin dor bas neg luivar hiigdsen yum bish biz dee. Uilchlegch injener 2-n tetgever ijil bolood yavchlaa. Shudarga yum alga bolloo. Argagui l zalhuuchuudaa uud tatah gej ajillaj baigaa yum shig. Hogiin tsegiinhen tegeed tsuurchihdug bol saihan l baina.
-
njut; (March 02, 2014 3:44:55 pm )
Анхнаасаа ингэж тодорхой ярих байсан юм,манайханы нэг сүр сар хийсэн овилгогүй зан байдагдаа,нэг сагсуу нь анх тэтгэвэрийг 15-30% нэмлээ,цагаан сард ингэж бэлэг барьлаа гээд сагсуурсан байхгүй юу?тэхлээр нь тэтгэвэр авдаг хүн бүр өөрийнхөө тэтгэвэрийн 15%-ийг бодож гаргаад за ийм мөнгө нэмэгдэнэ гээд хүлээж байтал өнөөх нь ирээгүй,сайд Эрдэнийн хэлдэг хэдхэн хүний тэтгэвэр 28,2% нэмэгдсэнээс болж ахмадууд гомдоллоод бахйгаа юм,ер нь хэвлэлийнхэн бодлогогүй сургаар элдвийн юм мэдээлэж гай тарьдгын хор уршиг энэ шүүдээ.
-
njut;иргэд (March 02, 2014 3:52:58 pm )
Тэтгэвэр тогтоох хэдхэн үндэс байдаг,ажилласан жил,илүү ажилласан жил,авдаг байфсан цалин,төлсөн шимтгэл энэ хэдээс хамаар ч тэтгэвэр тогтоогддог,гэтэл сүүлийн үед хүмүүст тоогдох,дараа сонгуулиар санал авах гэж горьдсон нэр бүхий амьсгаанууд тэтгэвэрийн зөрөөг арилгуулана,өндөр тэтгэвэртэйд нь биш бага тэтгэвэр авдагт нь илүү нэмэнэ гэж ************ой юм ярих болж,ингэх юм бол тэтгэвэр тогтоох,сайн ****** ажиллах,шимтгэл их бага төлөх ямар хэрэг байна,хөгширсөн үхэх нь дөхсөн хэдэн хүндээ байгаа мөнгөө тэнцүү хуваагаад л олголдоо,ийм нэг эрүүл биш юм ярьсан зарим нэг улсын амыг барих хэрэгтэйг эрхэм сайд ЭРДЭНЭ танд хүсэж байна.
10 Comments