Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө манай улсад гэр бүлийн хүчирхийлэл гэгч аймшиг дээд цэгтээ хүрэх нь. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг ар араасаа эрчимжиж, цуврал аллагын шинжтэй үргэлжлэх боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй 18 жил тууштай тэмцэж ирсэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөнд төрөөс ямар ч тусламж дэмжлэг байдаггүй нь нууц биш.
Хамгийн гол нь энэ хэргийн хохирогчид ердөө л хүчин мөхөс, дорой буурай охид эмэгтэйчүүд байгаа нь нийгмийг тэр чигт нь айдас, хүйдэст автуулаад байна. Хамгийн ойрын нэг жишээ дурдахад найз залуудаа 48 цаг зодуулж амиа алдсан талийгаач Б.Цэдэн-Ишийн үхлийн шалтгааныг тодруулах зорилготой дахин шинжилгээний хариу өнгөрсөн даваа гараг буюу 24-нд гарсан.
Гэтэл түүний үхлийн шалтгааныг “Их хэмжээний дотуур цус алдалтгүй, элэг нь няцарч бяцарсан зүйл байхгүй” гэсэн анхны дүгнэлттэй ижилхэн гарсан нь маш олон хүний эгдүүцлийг төрүүлээд байгаа юм. Товчхондоо шүүх эмнэлгийн эхний шатны шинжээчийн дүгнэлтийг хоёр дахь шатны шинжээчид дахин баталлаа гэж ард түмэн хардаж эхэлжээ гэсэн үг.
Тодруулбал шүүх эмнэлгээс “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн сэтгэлээр хандаж, хөөрхий цэл залуугаараа бурхны оронд очсон бүсгүйн шарилыг хоёр ч удаа хөндчихөөд эцэст нь мэргэжлийн үүднээс тохуурхсан мэт хачирхалтай дүгнэлт гаргаж болох уу гэж асуух хүн ч олон байгаа юм.
Уг нь Г.Алтанхүү гэгч нь ардаа татаас ихтэй нөхөр бүсгүйг хоёр өдрийн турш зодож амь насыг нь хохироосон нь энгийн нүдээр харахад л илт байсан гэдэг. Талийгаачийн бие нь бүхэлдээ бяцартлаа зодуулж, шоконд орсон байдалтайгаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очсон байдаг. Энэ хэргийн анхны мэдээллийг тус эмнэлгийн эмч нар цагдаад мэдэгдсэнээр олон нийтэд ил болсон. Уг нь талийгаачид анх хагалгаа хийсэн гэмтлийн эмч Цэнд-Очир үхлийн шалтгааныг “гадны нөлөөтэй” гэж шууд хэлсэн байдаг юм билээ.
Товчхондоо эмч нар талийгаачийн ар нуруу, хонгонд үүссэн цус хуралтуудад “Аймшигтай” гэсэн товчхон тодорхойлолт хийсэн нь одоо ч хадгалаастай байгаа гэсэн.
Г.Алтанхүүгийн гэр бүлийнхэн шүүх эмнэлэгт нөлөөлсөн үү
Гэтэл шүүх эмнэлгийнхэн дотуур цус алдалтын шалтгааныг нь тодруулалгүйгээр элэг задарснаас цус алдсан гэж үзээд байгаа аж. Тэгээд ч энэ бүхнийг хагалгаа хийсэн эмч нар нь хэвлийн хөндийн битүү гэмтэл гэж оношилсон гэдэг.
Тиймээс гэрчүүдийн анхны мэдүүлэг дээр үндэслэн “зандалчин” Г.Алтанхүүг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж эхлэсэн. Түүнийг хоригдсоны дараа ар гэрийнхэн нь хохирогчийн гэрийнхнийг удаа дараа дарамталж, эрх мэдэл, танил талаа ашиглан энэ аймшигтай хэргийг замхруулахаар хууль бус олон үйлдэл хийсний нэг нотолгоо нь сая гарсан шүүхийн шинжилгээний хоёр дахь хариуд талийгаачийн өмгөөлөгчид болон ар гэрийхэн ихээхэн эргэлзэж эхлээд байгаа юм.
Тухайлбал сэжигтний ар тал талийгаачийн шүүх эмнэлгийн шинжилгээний хариуг элэг цөсний үрэвсэл гэсэн дүгнэлт болгуулж дөнгөсөн аж. Угтаа бол эрүүл саруул биетэй залуу хүн элэг цөсний үрэвслийн улмаас 2-3 хоногийн дотор амь насаа алдана гэдэг байж боломгүй дүгнэлт гэдгийг хүн болгон хэлээд өгнө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нягтлах үүргийг өгсөн
Гэтэл яагаад хэмхэртлээ зодуулж энэ ертөнцөөс цаг бусаар буцсан талийгаач бүсгүйн үхэл гэнэтхэн л “гадны нөлөөгүй” гэсэн шинжилгээний хариутай болоод байдаг хэрэг вэ. Үнэн чанартаа бол эхний задлан шинжилгээний хариу гарсны дараа олон нийт болон талийгаачийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу үнэн мөнийг олохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нягтлах үүргийг холбогдох албаныханд өгснөөр энэ хэрэг зөв шийдэгдэх замдаа орлоо гэж нийт хүлээсэн. Гэтэл улсынхаа Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож, илтэд мушгисан ийм дүгнэлт гаргасан шүүх эмнэлгийн шинжээч нарыг дахин шалгуулах нь зүйн хэрэг гэдгийг олон хүн биднээр дайн уламжлуулж байна.
Уг нь холбогдох албаны зарим хүн шүүхийн шинжилгээний хариу 14 хоногт гардаг гэж хэлж байсан. Гэтэл бүтэн хоёр сар шахам болж байж хүн итгэхийн аргагүй дүгнэлт гаргасанд Монголын ард түмэн цахим хуудсуудаар өөрсдийн бухимдсан санаа бодлоо илэрхийлэх боллоо.
Сүүлийн үед шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй гэж гардаг болсон
Ер нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан тохиолдолд ихэвчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй гэж гардгийг илчилсэн хэд хэдэн ноцтой баримт илэрч эхэлснийг хүний эрхийн хуульч М.Ичинноров баримттайгаар гаргаж тавьсан. Тодруулбал нэгэн баримт дурьдахад энэ сарын эхээр 50 настай дөрвөн хүүхдийн эх О.Уранчимэг гэх эмэгтэй мөн л хамтран амьдрагч Ч.Нацагдорж гэгчийн гарт амь насаа алдсан. Түүний үхлийн шалтгаан нь бас л зодуураас үүдэлтэй.
Ч.Нацагдорж талийгаачийн зүүн хацрыг хутгаар зүссэний улмаас маш их цус алдаж эмнэлэгт ухаангүй ес хоног байсаар амьсгал хураажээ. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт бас л хүн итгэхэд ч бэрх зүйл гаргажээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн эмч Г.Цэцэгмаагийн гарын үсэгтэй дүгнэлтээр “Хөнгөн гэмтэл, хөдөлмөрийн чадвараа ямар хэмжээгээр алдах нь , ухаан алдалт бол түр зуурынх” гэж тун зоригтой дүгнэсэн байгаа юм.
Хэргийн газарт байсан их хэмжээний цус алдалтыг талийгаачийн үр хүүхдүүд баталгаажуулж авсан боловч үүнийг нь мөрдөн байцаалтын явцад авч хэлэлцээгүй төдийгүй хэргийн газарт үзлэг шинжилгээ хийгээгүй зэрэг нотолгоо, баримт ч байгаа юм.
Чухам яагаад талийгаач нар зэрлэгүүдийн гарт амиа алдсан нь тодорхой байхад хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид хэт нэг талыг барьж, гэмт хэрэгтний талд шийдвэр гарган тэднийг хаацайлаад байгаа нь үнэхээр сонирхолтой. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард 21 настай бүсгүй Ж.Мөнхчимэг мөн л хамтран амьдрагч Ж.Мягмардорж гэгч этгээдийн гарт амиа алдсан гэдгийг бүсгүйн ар гэрийнхэн баримт нотолгоотойгоор дэлгэн тавьсаар байгаа. Гэтэл Дархан-Уул аймгийн цагдаагийнхан бас л хэргийг сайн шалгалгүй хэрэгтнийг өмгөөлж, цагдан хорих арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүрсэн.Товчхондоо энэ бүхний ард хохирогч нь эмэгтэйчүүд төдийгүй хүүхдүүд, гэр бүлийн гишүүд байдаг нь нууц биш.
Тэгэхээр монголын хуулийн байгууллагынхан хэний талд үйлчлээд байгаа нь дээр болсон хэргүүдээс тодорхой харагдаж байгаа юм.
Шүүхийн Үндэсний хүрээлэн хэний талд ажиллаад байна вэ
Товчхондоо гэр бүлийн хүчирхийллээс болж амиа алдсан хохирогчдод хийсэн задлан шинжилгээний дүгнэлт бүгд өвчний улмаас гэж гарах боллоо. Тэгэхээр Шүүхийн Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийнхэн хэний талд ажиллаж яагаад ийм хачирхалтай хариу удаа дараа гаргах болов гэдэгтээ тодорхой хариулт өгөх цаг нь болжээ.
Төр зандалчдад төмөр нударгаа харуулах ёстой
Тэгээд ч тэдний зүгээс ШШҮХ-гээс хэрэг мөрдөн байцаах шатандаа явагдаж байгаа учраас шүүх шинжилгээний хариуг үзүүлэх боломжгүй гэж бидэнд байнга хэлдэг.
Тиймээс олон айл өрхийг хагацалд унагааж байгаа дээрх зандалчдад төр төмөр нударгаа харуулахгүй бол магадгүй өнөөдөр миний ойр дотны хүмүүс ч энэ төрлийн гэмт хэргийн золиос болохыг үгүйсгэхгүй юм.
Эцэст нь хэлэхэд талийгаач Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргасан ШШҮХ-гийн дэд даргаар ахлуулсан багийг дахин шалгах ёстой гэж олон нийт үзэж байна. Ерөнхийлөгч өө зовж шаналсан олон мянган охид бүсгүйчүүддээ эцэг хүний ёсоор тулхтайхан шиг туслах цаг нь ирсэн бололтой.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 26, 2014 9:09:58 am )
shuukh emneleg gej yostoi hudlaa gazar bdg yum shig bna. Zarim ni arkhi uuchihsan ajilaa hiigeed l baij bdg gej hunees duulj bsan yum bna. Shuuh emnelgiin morgoos orshuulga hiih gej bgaa humuus tsag ni boloh geed ariin haalga geh uu dee mungu avilga ogch hunee avdag ni huuts bish bolson shde.Ard tumen bid urgelj uneniig yaridag daanch huleej avah tur bhgui ni haramsaltai. Yun smart tur ve uhaangui tur bolson bna. 2 jil dotor agentlaguudaa yadaad zambaraatai bolgoh hugatsaa bailaa. Daanch chadahgui yum daa. Nogoo shudarga yos gej ih yaridag humuus haachchihvaa.
-
зочин (February 26, 2014 9:26:59 am )
монгол улсын ерөнхийлөгч танаа олны нүдэн дээр тодорхой байгаа зүйлийг ардчилсан шударга ерөнхийлөгч л бол дахин комисс гаргаад ажиллуулбал яасан юм бэ ард түмэн нийгэмд болж байгаа зүйл дээр танийг харж хүлээж байгаа шүү авилга хээл хауул хэрээс хэтэрч архидалт хэрэг төвөг их гарч гадуур явахаасаа ч айж байна барилгын компаниуд ч чанар аюулгүй байдал ………….
-
зочин2 (February 26, 2014 9:27:25 am )
монгол улсын ерөнхийлөгч танаа олны нүдэн дээр тодорхой байгаа зүйлийг ардчилсан шударга ерөнхийлөгч л бол дахин комисс гаргаад ажиллуулбал яасан юм бэ ард түмэн нийгэмд болж байгаа зүйл дээр танийг харж хүлээж байгаа шүү авилга хээл хауул хэрээс хэтэрч архидалт хэрэг төвөг их гарч гадуур явахаасаа ч айж байна барилгын компаниуд ч чанар аюулгүй байдал ………….
-
ww (February 26, 2014 9:56:25 am )
Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж энэ дээ. Монгол улсад шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа хэрээс хэтэрсэн нь одоо гэр бүлд нөлөөлж байгаа юм.
-
Пөөх (February 26, 2014 10:19:51 am )
ерөнхийлөгчөө шудрага байцгаая даа. цагдаа, шүүх, шүүх эмнэлгийн луйварчдаа шийтгэж чадахгүй бол наад суудлаасаа зайлаачээ
-
zochin (February 26, 2014 10:34:56 am )
ankhnii gargasan dugneltee uurchilvul SHUUH EMNELEG uuruu asuudald unah uchiraas 2 dahi dugneltiig albaar buruu gargaj bgaa bh. shuuh emnelgiig ajilchidiig solivol taarna doo. tegeed ene hereg deer gadnii ornii shinjeech avch ajilval taarna doo.
-
dadaa (February 26, 2014 10:41:31 am )
cetgvvlchid odoo boliochee. Alaagvi hvniig zaaval alcan bolgoh geed bga yum be. Tegeed ch huuliin baiguul*****c gemt heregten gej togtoogoogvi baihad ingej zandalchin ene ter gej bac bolohgvi. heden ***** cetgvvlchiin medeegeer medeelel avahaa boliochee. Caruul geed cetgvvlch chi uuruu ochij nvdeeree harcan yumuu? chi harcan yumuu ? chi harcan yumuu ?
-
zochin (February 26, 2014 10:53:52 am )
Naad shinjilgeenii xariu chin xezee ch unen
Zovoor garaxgui bizee.exnii garsan xariugaa ter chigeer ny gargasan odoo oorchlogdoxgui shuux emnelgiixen negniixee xiisen aljiig xezee ch nogoo ny nuraaxgui uchir ny oor emneleg bxgui.gadaadiin xondlongiin shinjeechid xandval yadiin gexees -
Saraa (February 26, 2014 11:20:46 am )
Emegteichuudiig zodoj zovoodog ***** har umnuudiig bugdiig ni shorond hataaval taarna ERUNHIILUGCH UU
-
Хачин загвар (February 26, 2014 11:53:56 am )
Манай ерөнхийлөгч үнэний дуу хоолой болдог ардчлалын анхны алтан хараацайнуудын НЭГ учир мөн бидний хүндлэн дээдэлдэг төрийн тэргүүн улсын ерөнхийлөгч болохоор үнэн мөнийг олж өгөх байхаа.Харин тэр МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН өгсөн үүрэг даалгаврыг үл тоомсролж хөлийн уландаа гишгэж байгаа дунд шатны хурган дарга нар болон шүүх эмнэлэгийн эмчийнхээ тангарагыг зөрчиж, эмчийнхээ нэр төрийг гутаасан эмч нэртэй худалчуудыг сайтар шалгаж өгнө гэдэг найдан , энэ муухай хэргүүдийг зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна. Шүүхийн эмч нар өөрсдөө эмэгтэй хүнээс гарсан, эмэгтэй дүүтэй, охинтой, эхнэртэй, тэгээд магадлагч эмч нь өөрөө эмэгтэй байж арай ч дээ. Та бүхнийг энэ хэргийг зөвөөр шинжлэхгүй байх аваас үр удамд чинь олон түмний ………… хүрч гай болох бий дээ. Та бүхнээр шинжээч хийлгээд байсан талийгаач нар чинь бүгд эмэгтэй чүүд эх хүн буруу ч зөв бай эмэгтэй л хүн шүүдээ. Тэнд таарсан гай та нарт таарахгүй гэх нөхцөл байхгүй шүү дээ одоогийн энэ нийгэмд…………?
-
САНАЛ (February 26, 2014 11:59:49 am )
хҮМҮҮСЭЭ ГАДААДААС ШИНЖЭЭЧ АВЧИРВАЛ БАС Л АВЛИГДАХ УУ
ХҮНИЙ АМЬ ХОХИРЧООД БАЙХАД ШУДАРГА БАЙХ НЬ ХЭРЭГТЭЙ БИ ТЭР ОХИНЫГ ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЖ БАЙНА ХҮНД ЗОДУУЛЖ ҮХНЭ ГЭДЭГ ҮНЭХЭЭР АЙМШИГ БИД ШУДРАГА ШҮҮХИЙГ ХҮСЭЖ БАЙНА -
shudrsgyg husegch (February 26, 2014 12:39:36 pm )
Mash ih sanaa zovnij bn dugneltend itgehgui bn durgui hurch bn
-
hariu barigh (February 26, 2014 2:10:13 pm )
yugaa hiij zvgeer suugaad bgaa yum be.budliantai dvgnelt gargaad bgaa mun ter shvvgh nartai hubiin toocoo hiigeehted nariig huuli hamgaalaad bidniig vl tooj bgaa bol huviaraa **** heregtei.bid heterhii noomoi bna shvv
-
zochin (February 26, 2014 2:44:16 pm )
yooy yaj zovson boldoo ger buliinhen ni bugd l hairtai humuus ni nudend ni haragdaj avral erj ***nalsan baih da *****nuudiig **** ymsan……
-
ajiglagch (February 26, 2014 3:21:45 pm )
xvmvvciin canliig demjii
-
Зочин Төв (February 26, 2014 5:07:18 pm )
Тодорхой хэргийг ингэж эсрэгээр нь өөрчилж чадаж байгаа юм чинь бусдыг нь яах бол…Хуулиас илүү эрх мэдэлтэй, мөнгөөр өөрийгөө хэмждэг албан ту******лтангууд та нар бас адилхан махан биетэй хүн биш үү….Үйлийн үр гэж заавал байдаг гэдэг.
-
Anonymous (February 26, 2014 5:47:01 pm )
ХӨӨЕ НӨХДӨӨ!!! ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ГАДНЫ ШИНЖЭЭЧДИЙГ ХӨЛСӨЛЖ АВЧ ИРЬЕ. ЭНЭ НЬ БИДНИЙ НИЙГМЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ӨРГӨСӨН ХАНДИВ БОЛОГ. ИЧИННОРОВОО ЭНЭ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛААЧ
-
зочин (February 26, 2014 6:30:07 pm )
Арай хэтэрч байнаа наад дүгнэлт чинь шүүх шинжилгээний албаныхаан та нар чинь шудрага нийгэмд ажиллаж амьдарч байгаа амвд хүн мөн үү ард түмэн итгэхээ больж байна гадны шинжээч авчирна гэвэл дэмжиж байна. Нүдэнд нь мөнгөнөөс өөр юм харагдадгүй наадуул чинь арай…………….
-
Зочин (February 26, 2014 7:00:12 pm )
ШШҮХ-ийнхэнийг тэр чигээр нь өөрчилж шинээр шүүх эмч нарыг томилох хэрэгтэй болжээ. Энэ байдлаараа Монгол хүний амь нас үнэгүйдсээр байх болно. Үүнийг ардчилсан төр засаг анхааралдаа авах цаг ирсэн гэж бодож байна. Цөөхөн ард түмэн маань хээл хахуулийн бай болж хорвоог орихсоор л үнэхээ аймар чимнээгүй дайн гэж энэ байхдаа……
-
Болд (February 26, 2014 7:45:54 pm )
Алтанхүүгийн дүү гэл үү эгч гэл үү яасан эрх мэдэлтэй алтай юм бэ хэний нууц амраг болоод энгэж даварч байгаа болоо ард түмэн минь олооч
-
zochin (February 26, 2014 8:31:09 pm )
ohin urtei bolon duutei tegeed teriig chin hen negen zodood alchihwal ta nar yah we? sain bodooch ee!!!
-
зочин (February 26, 2014 10:30:54 pm )
Хахуулийн мунгунд хахаж ухэх шахсан шуух эмнэлгийнхэн ямар олон хуний зовлонгоор хоол хийсэн бол?
-
zochin (February 27, 2014 3:27:48 pm )
gadaadaas shihjeech avchirch ***lguul.
23 Comments