antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2014 4 comments

Мүүн шашин биш мөнгө олох, угаах механизм

нийтлэсэн Admin

sМонголчуудын нэрлэж заншсан Мүүнийн шаш­ныг Хятад, Орос, Латви, Беларусь, Киргиз зэрэг орнуудад хуу­лиар хориг­лодог. Гэхдээ энэ нь ша­шин биш урсгал юм хэ­мээн иргэн Э.Цэрэндолгор өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Үүнийг үндэслэгч нь хойд Солонгосоос дайжин гарсан Сан Мён Мүүн гэгч аж. Гэхдээ үйл ажиллагааг нь анзаарвал яг шашин мэт. Харин бусад шашны сүм хийдээс тэс ондоо, нууц­лагд­мал үйл ажил­лагаатай, тэр ч байтугай сүмийнхээ хаягийг ч ил тавьдаггүй.

Олон ний­­тийн мэдэж байгаа нь “Peace pestival”-ыг зохион байгуул­даг, хүмүүсийг нэг дор ол­ноор гэрлүүлдэг гэхээс хэтрэхгүй.

Мүүн ариун гэр бүлийг эрхэмлэх талаар сургадаг. Гэтэл өөрөө хоёр удаа гэр­лэ­сэн, гэр бүлээсээ гадна дөрвөн эмэгтэйгээс хүү­хэд­­тэй ба олон тооны дагал­дагчтайгаа бэлгийн харь­цаатай байсан гэнэ.

1960 онд 40 насандаа 17 настай Хак Жа Хантай гэрлэсэн ба эхнэр нь Мүү­ний хөдөл­гөөний эмэг­­тэй­чүүдийн бай­гуул­ла­гуудыг удирдаж олон улс дамжин ариун гэр бүлийн тухай лекц уншдаг ажээ.
Тэдний хувьд дэлхий даяар олон улсын 350 гаруй компанитай бөгөөд тэдгээрийнх нь 280 нь АНУ-д байдаг ажээ.

Манай улсад 1994 онд Япон улсаас нэг гэр бүл орж ирснээр Мүүнийг үүс­­гэн байгуулж, түгээн дэлгэрүүлсэн гэж үздэг бө­гөөд одоогийн байдлаар энх тайван, залуу лидер гэх нэ­рийн дор үйл ажиллагаагаа явуулж залуучуудын тар­хийг угаадаг гэнэ.

Мөн Э.Цэрэндолгор мэ­дээл­лийнхээ үеэр “Мүүн бол ямар ч шашин биш. Зү­гээр л гаж урсгал, мөнгө угаах, босгох хэрэгсэл. Түү­нийхээ төлөө төлөвшиж гүй­цээгүй өсвөр насныханыг клуб, сайн санааны ажил нэрээр урхидаж, эл­дэв ба­раа бүтээгдэхүүн заруу­ла­хаар олзолж байна.

Ин­гэж залуу­саар бараа, бүтээг­дэхүүн за­руулсанаар Мүүний сан хөм­рөгт их хэмжээний мөнгө зогсолтгүй ордог ба ямар ч татвар, НӨАТ төлдөггүй. Дэлхийн загас, зэвсэг, чу­лууны томоохон үйлд­вэ­рүүдийг эзэмшихээс гадна хүн орхоодойн үйлдвэрлэл, худалдааны дийлэнхийг өө­рийн мэдэлдээ авсан” гэдгийг онцолж байсан юм.

Мүүнийн санхүүжилтийн бас нэгэн хэлбэр нь ол­ноороо нэг дор гэрлэлтийг адислах юм. Өөрөөр хэлбэл бие биенээ танихгүй, харь орны хүмүүсийг зөвхөн зургаар дамжуулан, та­нилцуулж, гэр бүл болох ёс­лол үйлддэг.

Үүнийгээ адислал гэж нэрлэдэг бөгөөд гэрлэсэн хосууд үлдсэн бүх насаараа Мүүн эцэгтээ татвар төлөх ёстой. Энэ нь сар бүрийн цалингийн 30 хувь байх ёстой” гэж байлаа.

Түүнчлэн Э.Цэрэндол­го­рын ярьж буйгаар Мүү­нийнхэн аливаа улсад нэвт­рэхдээ элит хэсэг рүү чиглэдэг. Тухайлбал улс­төрч­дийг гадаадад хурал, зөв­лөгөөнд явуулах улмаар тухайн арга хэмжээндээ үг хэлүүлэх зэргээр өөрсөддөө татдаг.

Түүгээр ч зогсохгүй Мүү­­­нийхэн улстөрчдийн сон­­гуульд хөдөлгөөний за­луу­­саа ашиглан материал та­раах, мөнгө босгох зэрэг аж­лыг хийж байсан. Мүү­ний­хэнд өөрөө ч мэдэл­гүй ашиг­луулсан улстөрчид бас байдаг тухай тэрбээр хэлж байлаа.

Түүний хэлс­нээр “гаа­лийн” гэгддэг Д.Цэвээн­жав, улстөрч Б.Даш­зэвэг, Дэлхийн энх тайв­ны төлөөх гэр бүлүүдийн Монголын холбооны ерөн­хийлөгч Ша.Батбаяр, Боловс­ролын Яам­ны стратеги бод­лого боловс­­­руулах газ­рын дарга Б.На­сан­баяр болон Монгол Улсын бүх Ерөн­хийлөгч ха­маа­рагддаг болол­той.

Тэд­ний хувьд одоогийн Мүү­ний эхэн үеийн төлөөлөгчид гэнэ. Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд “Өнөөдөр Мүүний гэх тодотголтой нийгэмд тархсан чимээгүй хорт хавдрыг би олон нийтэд таниулснаараа Мүүнд үйлч­лэгч бүлэг хүн болон хэсэг улстөрчийн хараанд орж байна.

Монгол Улсын тө­рийн тэргүүн, эв нэгдлийн билэгд­лийн хувьд, ҮАБЗ-ийн тэргүүн, Ардчиллын билэгдлийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний болон манай гэр бүлийн амь нас, аюулгүй байдалд шууд холбоотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

М.Санчир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • МАРТЫН 08 (February 25, 2014 9:59:58 am )

    БОЛЬЁ ОО

  • ц.а (February 25, 2014 9:01:29 pm )

    Ээ хөөрхий тал харвачихсан өөрсдөөсөө дор доод өвгөний юуг нь шүтдэг юм бол. Үнэхээр тийм мундаг бурханы элч юм бол адаглаад бу******ас дээр эрүүл мэндтэй байх биш үү. Өрөвдмөөр юм.

  • БЖД (February 26, 2014 10:38:40 am )

    ХҮМҮҮСТ СЭРЭМЖЛҮҮЛЖ ҮНЭНИЙГ ХЭЛЖ БАЙГААД НЬ БАЯРЛАЖ БАЙНА.ЭЭЖ ААВУУД АХ ЭГЧ НАР БҮГДЭЭРЭЭ ЭНД ХОЛБОГДСОН НЭГНИЙГЭЭ ТАТАЖ АВААРАЙ.АЮУЛ ДАГУУЛАХ БАЙХ ШҮҮ.

  • зочин (February 27, 2014 9:17:36 am )

    СЭЖГИЙН ТЭНЭГ ЮМНУУДЫГ МИНИЙ МОНГОЛООС ЗАЙЛУУЛЖ ӨГӨӨЧ

antalya rent a car