antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2014 28 comments

Ц.САНСАРБАЯР:Чоно нохой байхгүй цэлгэр талаас хуруун чинээ хоёр үрээ олсонгүй. Юу ч гэхэв дээ

нийтлэсэн Admin

711de5e8eef04f8ba3077bb3ef11ecaaУвс аймгийн цагаанхайрхан суманд цасан шуурганд охиноо алдсан аав Ц.Сансарбаяр­тай ярилцлаа. Үе үе хоолой нь зангирсан ч нулимсаа барьж байгаа нь илт байсан. Түүнтэй ярилцаж суухад “Үйл л юм байх даа, өөр юу гэхэв” гэдэг өгүүл­бэрийг хэдэнтээ давтсан юм.

-Танд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлье.

-Ийм л юм боллоо. Хэлэх ч үг алга.

-Тэр өдөр охидоо дагуулаад явсан бол гэх харамсал төрөөд байх юм.

-(Хэсэг дуугүй сууж байснаа уртаар санаа алдаад яриагаа эхэллээ). Уг нь ч муу охид минь өглөөнөөс хойш явъя гэж шалсан юм. Эрэгтэй дүүг нь явч явсан болохоор ээждээ ханьтай үлдэг гэж бодохгүй юу. Бас бууз хийхээр айл руу явж байж олон хүүхэд дагуу­лаад юу хийхэв гэж тээршаасан юм болов уу даа. “Миний хоёр охин гэрийнхээ ажлыг хийгээд, дулаан байж бай” гэчихээд хүүгээ аваад явчихсан хэрэг.

-Эрэгтэй дүүг нь аваад явсан болохоор битүүхэндээ атаарх­сан л байх даа.

-Манай охид дуулгавартай. За гээд л үлдсэн. Дурамжхан л байсан байх. Гэхдээ ээж нь үлдэж байгаа болохоор нэг их санаа зовоогүй. Ер нь ийм гай тохионо гэж яаж төсөө­лөх билээ дээ.

-Бууз чимхэж байсан саахал­тын чинь айл танайх руу хөтөл­гөө морьтой хүн явуулж эхнэ­рийг тань авахуулсан байна лээ. Охи­доо сундалдаад явах боломж байгаагүй юу?

-Үйл нь ирэхээр цаанаасаа бүх тохироо нь бүрдчихдэг юм байна. Тэр айлын мах таталцаад, бууз чимхсээр оройтох гээд байхаар гэрийн хүнээ дуудуулчихсан юм. Манай хүн галдаа хөр нэмж хийчи­хээд гарсан байна лээ.

-Охидыг хоёулхнаа үлдэхэд шуурга шуурч эхлээгүй байсан уу?

-Эхлээгүй байсан. Үдээс хойш шуурч эхэлсэн. Шуураад эхлэхээр нь манай хүн санаа зовоод гэр рүүгээ түрүүлээд явсан юм. Очиход л гэр нь эзгүй байсан гэсэн. Гал нь цогтой гэр дулаахан байсан байна лээ.

-Танай хүүхдүүд урьд нь саа­хал­­тынхаа айлд алхаад оччих­дог, ойр зуур малаа эргүүл­чихдэг байсан уу. Өмнө нь талий­гаачийн хоёр дүү бууз хийсэн айлд очсон гэсэн. Замаа мэдэж байсан юм болов уу?

-Хүүхдүүдээ малд тэр бүр явуул­даггүй. Тэр хавийн айлууд явганаар нэгнийдээ ирж, очоод л байдаг. Гэхдээ манай хүүхдүүд нэг их айл хэсээд байдаггүй. Талийгаачийг амралтаараа ирэхээс өмнө хоёр дүү нь тэр айлд очоод ирсэн. Тэгээд л Хонгорзул тэднийх рүү явж чадна гэсэн байх.

-Танайхтай ойр өвөлжиж бай­сан айлын томчууд шөнөжин хайсан байна лээ. Их л ойр зөрөөд байж дээ.

-Үйл л байх даа. Охиддоо үүдэн хоймрын зайд ойртсон байна лээ. Манай нутаг тал газар. Чоно нохой байхгүй. Тийм цэлгэр талаас хуруун чинээ хоёр үрээ олсонгүй. Юу ч гэхэв дээ.

-Талийгаачаас дүүгийнхээ төлөө агуу сэтгэл, тэвчээр, эр зориг гарчээ. Дүүгээ дааруулах­гүйн тулд чадлаараа тэмцсэн байна.

-Биднээс л ухаантай байж, миний охин (хэсэг дуугүй суув). Хөөрхий, хамаг хувцсаа тайлаад дүүдээ өмсгөсөн байна лээ. Тэгс­ний хүчинд дүүгээ авраад өөрөө тэнгэрт одлоо. Юу ч гэх вэ дээ, бидний үйлийн үр ийм байж.

Эрлийнхэн охидыг олоход би өөр газар хайж явсан. Яг ямар байдалтай байсныг нэг бүрчилэн ярьж өгөөгүй. Харахад нүд халтир­маар л байсан байх даа (Дахиад дуугаа хураачихлаа).

-Бага охин тань ухаан ороод болсон явдлын талаар санаж байгаа болов уу?

-Охиныг эгч маань аваад сум явсан. Эхнэр, бид хоёр талийгаа­чийнхаа буяны ажлыг хийчихээд гурав хоногийн дараа араас нь очсон. Ухаан ороод юу ч яриагүй гэнэ лээ.

-Мэдээж их айж, цочирдсон байх. Эгчийнхээ талаар асууж байна уу?

-Ерөөсөө дуугарахаа больсон. Айж байна, аймаар байна гэхээс өөр үг хэлэхгүй байгаа. Сэтгэл санаа нь тийм хүнд байхад эгчийнх нь талаар дуулгаж зүрхлэхгүй юм. Зөнгөөрөө мэдрээд байгаа юм болов уу даа. Их л гунигтай, ууртай байх юм.

-Бас хөл, гар нь өвдөөд хүнд­хэн байгаа байх.

-Хэцүү, хэцүү. Хөл гар нь битүү боолттой. Хуруунууд нь харлаад хүн харахад өрөвдмөөр. Мэс засал хийж хөл, гарыг нь тайрах юм гэнэ. Охин хүүхэд хөл, гарнаасаа салах нь гэж бодохоор өрөвдөхөөс өөрийг хийж чадахгүй юм даа. Тэр үеэс хойш эмнэлэгт л байгаа.

-Ямар мэс засал хийх бол. Хөл, гарыг нь тайрахгүй байх арга байхгүй гэнэ үү?

-Байхгүй гэсэн. Насаараа хөдөө мал маллаж амьдарсан болохоор хотод таних хүн ховор. Сураглаад, арга чарга хайя гэхээр газар мэдэх­гүй юм. Дээр нь охин байнгын сахиуртай. Хотод байдаг ах, дүү нарынхаа дэмээр л болгож байна даа. Бас сумынхан маань багагүй туслаж, дэмжиж байгаа. Амьд үлдсэн охиноо эрхтэн бүрэн үлдээ­чих юмсан гэж хүсч, залбирахаас өөр чадах юм алга.

-Зарим хүн талийгаачид зориулж суврага босгох санаа­чилга гаргасан байна лээ. Сонсов уу?

-Тийм үү. Хүн танихгүй боло­хоор мэдэх юм алга. Тэр өдөр охидоо аваад явсан бол, тэр айлд очоогүй бол гээд элдэв юм бодог­дох юм. Үйл нь ирэхээр болдоггүй л юм байна. Ийм их гай зовлон тохиохоор өөрсдийгөө буруут­гахаас өөр чадах юм олдохгүй юм.

Талийгаач минь сурлага сай­тай, сэргэлэн охин байлаа. Дүү нартаа их халамжтай, ажилсаг. Сумын төвд манай ахынд байж, хичээлдээ явна. Амралтаараа ирэ­хээр дүү нар нь хөөрөөд сүйд. Амиа алдтал дүүгийнхээ төлөө зүтгэсэн тэр жаахан амьтан хич­нээн их зовоо бол. Ингэж бодохоор л голоос юм зураад тасарчих гээд байх юм. Араас нь үхэж болдоггүй хорвоо хойно яалтай билээ.

-Эхнэр тань гэртээ хүүтэйгээ байгаа юу?

-Нэг нь гэртээ үлдэж амьдралаа залгуулахгүй бол болохгүй юм. Манай хүн гэртээ хэдэн малтайгаа үлдсэн. Дүү нь туслаж байгаа сурагтай. Охин маань эдгэж байвал мал хуй яах вэ. Эмнэлэгт хэдэн сар хэвтсэн ч хамаа алга.

Эх сурвалж: Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • natsag (February 24, 2014 12:32:53 pm )

    hoorhii doo ter ohid. ta 2 hariutslagagui etseg ehchuud baina shuu,

  • zochin (February 24, 2014 12:42:23 pm )

    Evii dee. hagatsal zovlon gedeg hezee ch helj irehgui shuu dee. NATSAG chi uuruu l hariutslagatai etseg eh ****oo bod. chamd zovlon uzeed yadarch yavaa huniig shuuh erh bhgui shuu.

  • haramsaj bn (February 24, 2014 1:02:29 pm )

    mash ih haramsaj bn…hairan huuhed..ohinoo aldsan eej aavd ni bas ih hetsuu bgaa bh.huuhduudee haraa hyanaltgui bitgii orhioroi..ted chn bidnii utga uchir yum shuu dee…ene yavdal hun buhend surgamj boloosoi.dahij bitgii iim zuils davtagdaasai…hmm

  • boroo (February 24, 2014 1:11:53 pm )

    uvchtei ohinii chin tuluu zalbirnaa mash sain ohin toruulsen mundag aav eej bainaa. Setgeliin tevcheertei baigaara amidral urgeljij bain shuu

  • ganbaa (February 24, 2014 1:39:22 pm )

    huurhii duu aaviin buruu gj yu baihavd dee chaavaas

  • Anonymous (February 24, 2014 1:43:37 pm )

    E****inhee achaar amid vldsen ene joonoh ohiniig yaj iigeed buren buten eruul saruul bol****or baina teghiin tuld mongolchuud bid bugd chadah chineegeeree tuslah yumsan

  • moogii (February 24, 2014 2:43:07 pm )

    hoorhii doo vamar zorigtoi vum be tiim saihan ohinoo aldsan tand emgenel elerhiilie araas ni sain buyn hiigeerei ah mini

  • eej (February 24, 2014 2:50:36 pm )

    evii dee heleh ug oldohgyun

  • Puujee (February 24, 2014 2:55:00 pm )

    Aguu zorigtoi aguu setgeltei uneheer l hunii deed ohin yumdaa.

  • huyg (February 24, 2014 3:01:34 pm )

    ih uhaantai ohin shvv? iim saihan hvvhed horwoog orhih gej. haramsaltai ymaa.

  • зочин (February 24, 2014 4:55:50 pm )

    суврага босгохын оронд охиныг нь хотод авчраад эмчлүүлж туслах юмсан хүмүүсээ

  • burhnii oron (February 24, 2014 5:11:02 pm )

    uneheer orowdmoor hairlamar yum un****d eh hunii huwid gol zuragdaj nulims unah ni…. denduu dawchuu ymdaa ene horwoo

  • irgen (February 24, 2014 5:29:38 pm )

    Etseg ehiin 100% hariutslagaguinh!!! Enenees uur heleh ug algadaa ㅠ,ㅠ

  • Haramsaltai ! (February 24, 2014 7:38:06 pm )

    Ene tengerleg ohin shig olon tumniihee tuluu huvtssaa tailaid ch boltgai zutgeh turiin tsusheed olon baidag ch boloosoo.

  • Anonymous (February 24, 2014 8:27:19 pm )

    монголчуудын хэнэггүй зан

  • зочин (February 24, 2014 9:45:41 pm )

    Баруун монголчууд бие биендээ хэт нялуун буузаа хүртэл хамт хийнэ гэж балайтаж байж хөөрхий амьтныг алчихлаа. Би ийм тохиолдол хэд хэдийг мэднэ. Бүгд Увсынх байсан. Бууз хийх гэж явсан хойгуур угаартаж үхсэн тохиолдол ч бий. 21 настай залуу.

  • zochin (February 24, 2014 11:54:33 pm )

    tengerees harj bgaa. duu ni udahgui edgenee.

  • G tce (February 25, 2014 2:56:16 am )

    Hoorhii um maanii ***me hum sain saihnug husie dee

  • Anonymous (February 25, 2014 5:05:06 am )

    Evii evil um maani *** mi hom

  • chinba (February 25, 2014 6:54:00 am )

    Uneheer haramsaad,haramsaad barahgui um.Ene bolson yavdliig anh sonsson tsagaasa hooish l haramsaad,bas ter ohinoor baharhaad l bga.Duuge uuriinho amiaar hamgaalj amid uldeesen burhan!
    Er n tegeed odoo yed bid uursdiinhoo huuhdudiig iim mundag,iim setgeliin hattai,iim zorigtoi,ninjin setgeltei,uhamsartai jinhene hun bolgoj usgoj chadaj bga biluu?Hotiin bidnii huuhduud iim setgeltei,zorigtoi hamgiin gol n 6 han nastai ohin shuude,bid ingej humuujuulj chadaj bga yu?Getel ene Eej Aav 2 r huuhduude mundag uhaantai humuujuuljee!Hend ch hezee ch gai zovlon irj bolnoo,huuhdiin genen setgeleer ter yavsan,gevch yag erlegiin elch irehed 6 han nastai ohin 4 nastai duuge avarch chadsan l hamgiin gaaihmaar!Ene ohind hushoo bosgoh heregtei!!!

  • p (February 25, 2014 8:53:41 am )

    eoo aimar ymaa ……………………

  • uki (February 25, 2014 4:50:28 pm )

    setgel emzegled hetsu bna ymar uhantai ohin be hoorhii doo.ergej mendleh bha.

  • Bolor (February 25, 2014 10:12:28 pm )

    Huurhii duu. Gunee emgenel irelhiilii.

  • Zaluu (February 25, 2014 11:55:15 pm )

    Hoid nasandaa ulam mundag hün bolj törööd aaw eej düügeen bayrluulna daa burhan harj l baigaa

  • 12121212 (February 26, 2014 9:56:52 am )

    yg tegej huldsun huniig aduunii mah tavij edgeedeg yum shuu. bodit tuuh bgaa.

  • naraa (February 26, 2014 10:12:26 am )

    Aimaar yumaa 6 Hoorhii doo ter 2 g yaj zovj bsan bol gej bodhoos l zurh zusegdeh shig l boloh yum .Hodooni huuhduud im hatuujiltai mundag huuhed yumaa eej aav 2 n hatuujiltai baigaarai Uneheer ene huuhdin toloo yamar negen yum hiimeer yumaa humuusee.

  • Ганбаатар (February 26, 2014 11:11:52 am )

    Энэ сар шинийн баяр гэж монголчуудын дэндүү их ёсорхож хийрхэдгийн гай энэ байхгүй юу хайран хүүхдүүд,хайран охин минь энэ төр засаг баг сумын хөгжилд анхаарч үүнээс хойш баг бүрд цэцэрлэг байгуулмаар юм цаг наргүй ажилтай хөдөөгийн малчдын бага насны хүүхэд бүр гэртээ ийм байдлаар гэртээ ганцаараа харах хүнгүй ор,хананаас уяатай өсөж торниж хүн болдог ийм байдлыг хэзээ эцэслэх юм бэ аймаар юм ц******даа бид ингээд үр хүүхдээ алдаад л байх уу ямаанд,ноос,ноолуурт мөнгө өгч болоод байдаг юм хөдөөний багийн хүүхдүүдэд өдөр өнжүүлэх бүр 24 цагийн цэцэрлэг барьж өгсөн ч яадаг юм эх эцэг нь хүүхдээ өгөөд хөлсөнд нь малнаасаа өгөөд ч хамаагүй ийм их ажил төрөлтэй үедээ хүүхдээ харуулж сэтгэл амар хэдэн малынхаа хойноос явж байж болно.үүнээс хойш монголын минь ганцч хүүхэд ийм байдлаар битгий эрсдээсэй

  • c (February 27, 2014 7:03:24 pm )

    huduuniihen heterhii gun****** heneggui n ene bhgui yu. hairan huuhduud!.amid uldsen duugiinh ni hairan ch ireedui!!

antalya rent a car