Төв аймгийн Сэргэлэн суманд өндөр үнэтэй 31 салхин сэнс аваачин баахан тууз хайчлаад таг чиг болсон болсон билээ. Ажиллаж байгаа юу? бүү мэд. Хэдэн төгрөг зарцуулсан бэ? 175 тэрбум. Чухам хаанаас хэн санхүүжүүлсэн бэ? Олон газраас мөнгө босгож энэхүү нүсэр төслийг хэргэжүүлсэн гэх авч чухам ямар үр ашигтай төсөл байсныг хэлээд өгөх хүн тун ховор бөгөөд энэ талаар албаны хүмүүс ам нээх тийм ч дуртай биш юм.
Гэхдээ салхин сэнснүүд боссон гэвэл боссон эргэж байгаа юу? эргэж байгаа. Улсын маань нийслэл Улаанбаатар Утаанбаатар болсоор удлаа. Утаагаа яах вэ? гэсээр хамаг мөнгөө тийш нь юүлсээр багагүй мөнгө үрэн таран хийлээ.
Америкын Мянганы сорилтын сангаас олгосон 300 сая ам.долларыг чухам юу юунд үрснээ эргэн нэг санахалд илүүдэхгүй юм.
Утаагүй зуух, гэрийн дулаан бүрээс, утаагүй түлш хэмээн баахан хэл ам болсон ажил хийж ёстой тэнгэрт тулсан хэрүүл хийж байсан хэдий ч энэ дундуур сэмээрхэн гулсаад чимээгүйхэн яваад өгсөн төсөл нь “Салхин сэнсний төсөл” юм. Яг үнэндээ зарцуулсан мөнгөө хэзээ өгч хэдийд утаа буурч сайхан болох байсан юм бүү мэд.
Юутай ч Ньюком группын “Клин энэржи” хэмээх охин компани “Цэвэр агаар” төслөөс санхүүжилт авч 175 тэрбум төгрөгийн үнэ бүхий 31 салхин сэнс босгосон бөгөөд энэхүү салхин сэнс нь хэзээ Улаанбаатарын утааг бууруулхыг ёстой бурхан гуай л мэдэх биз. Харин саяхан Монголын баячуудын жагсаалтад ихээхэн дээгүүр тооцогдон орсон байдаг бөгөөд одоо үнэ тарифаараа үргэлж хэл ам дагуулж азтан шалгаруулахдаа хүртэл ам хэл татлаж байдаг Мобиком компанийн захирал болон гялалзаж явдаг юм гэнээ.
Улсын өч төчнөөн мөнгийг огт хэрэггүй төсөл хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгө зарцуулж, утаа бууруулсан ямар ч үр дүнгүй, гаргасан зардлаа хэзээ нөхөж, ашиг байгээ гэхэд гол зорилт болох утаагаа хэзээ бууруулах нь мэдэгдэхгүй энэ мэт хэт их үрэлгэн зардлуудыг АТГ болон холбогдох газрууд нь шалгаж, гүйцтгэсэн компани хариуцсан ажилтнууд нь ямар нэгэн тайлбар хийж ажлаа тайлагнана хэмээн найдаж байна. Төв аймаг дахь Сэргэлэн сумын энэхүү 31 сэнсний нээлтэд Мобикомын захирал Р.Арвинцогт оролцоод “Цэвэр агаар” төслийн санхүүжилтээр хийгдсэн энэхүү ажлаа тайлагнаад явж байсан энэ эрхэм яг хэдий хэмжээний мөнгийг “Утаа бууруулах” энэ ажилд зарцуулснаа тайлагнах цаг ирлээ.
Холбоотой мэдээ
-
МАРТЫН 08 (February 24, 2014 11:21:48 am )
БОЛЬЁ ОО
-
яана даа (February 24, 2014 12:04:19 pm )
ард түмний гамшиг баячуудын мөнгө угаах үүд хаалга болдог ажээ
-
ganbaa (February 24, 2014 1:57:09 pm )
tegeed ***lgaad yum garaaguin baih daa atg
-
өубыб (February 25, 2014 2:01:21 pm )
ард түмнээр нэг тоглох шиг л болох юм даа, хөөрхий. хариуцлага гэдэг юм хэзээ ч оройтдоггүй юм гэсэн
-
дондог (February 26, 2014 10:24:43 am )
Тэнэг сэтгүүлч вэ? Цахилгаан станцууд хүнд байдалтай, улс төрчид нь уран ярьсан энэ үед хувийн хэвшлийхэн ногоон энерги салхин цахилгаан станц барьж байгуулсан байхад ийм юм бичиж байх гэж хумсны толион чинээ тархитай сэтгүүлч вэ яасан
-
Anonymous (February 26, 2014 11:35:29 pm )
Монголын Сэтгүүлчид Худлаа мэдээлэл бичиж ШАНТААЖААР амьдардаг гэж аргагүй үнэн юм байна. Энэ салхин Станц чинь Хувийн компанийн мөнгөөр боссон, Цэвэр агаарт сангын мөнгөөр босоогүй гэдгийг Одоо болтол мэдээгүй Хаагуур явсан сэтгүүлч вэ? Худал мэдээлэл бичиж, Шантаажны мөнгөөр амьдардаг Сэтгүүлч нарыг Шоронд хийвэл таарна. Эсвэл ахиухан мөнгөөр торгох хэрэгтэй. Худлаа бичсэн ҮНЭНД гүйцэгдээд Ирэхлээр УУЧЛАЛ ГУЙГААД бөөн юм болдог шүү дээ. Жамьан гуай Дашрэнцэн 2 оос бусад нь ХУДЛАА бичдэг ХӨЛСНИЙ хоосон Толгойтой сэтгүүлчид.
-
Дорж (February 27, 2014 9:34:03 am )
Тамын тогооны үлгэрээ гэж. Нэг нь нэг гайгүй хэрэгтэй юм хийхээр ингэж унтраагаад байвал Монгол Улс яаж хөгжих билээ. Юу ч бүтээхгүй байж худлаа юм бичиж гай тарьж байхаа болимоор юм даа.
7 Comments