antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 21, 2014 3 comments

Уулчин Л.Болдбаатарын цогцос олдлоо

нийтлэсэн Admin

img.phpМонголын уулын спор­тын ууган гавьяа­туудын нэг, уулчин Л.Болд­баатар Алтай Та­ван богд ууланд авиралт хийж байгаад осолдсон харамсалтай хэрэг гар­аад байсан билээ. Тэрбээр энэ сарын эхээр Баян-Өлгий айм­гийг охин Б.Үүрцайхын­хаа хамт зорьжээ. Тэд тус аймгийн Цэнгэл, Улаан­хус сумын заагт орших Алтай Таван богдын Мал­чин оргилоос уруудах үед Л.Болдбаатар халтирсны улмаас осолдсон тухай түүний охин мэдэгдсэн. Ослын цорын ганц гэрч болох Б.Үүрцайхын тэмдэглэгээ тавьсан газар руу цаг агаарын хүнд нөхцөлд мэргэжлийн уулчид өчигдөр эрлийн ажиллагааг эхлүүлсэн.
Алтай Таван богд уул нь Монголын хамгийн өндөр хайрхан. Монгол орны дээвэр хэмээгд­дэг эл уул нь төрийн тахил­гатай. Уг хайрхны оргилд уулчид 1956 оноос эхлэн хөл тавьсан бөгөөд албан ёсны тоо баримтаар 700 гаруй уулчин авираад байгаа гэсэн. Алтай Таван Богд нь таван оргилтой. Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4192 метр, Бүргэд оргил 4068 метр, Малчин оргил 4051, Өлгий оргил 4050 метрийн өндөрт оршдог. Алтай Таван Богд уулын Хүйтэн оргилд авирахад нэн сонир­холтой шилдэг арван уулын жагсаал­тад багтсан юм. Эл ууланд жилийн аль ч улиралд авиралт хийж болдгоороо онцлогтой ч хамгийн тохи­ромжтой нь 7-9 дүгээр сар юм байна. Энэ үед цаг агаар нь хамгийн тогтвортой байдаг гэсэн. Гэхдээ Алтай Таван богд уулын орчимд цаг агаар нэн тогтворгүй, хайрхан аашаа өдөрт хэд хэд хувир­гадаг хэмээн уулчид ярьдаг юм.

Тэгвэл өчигдөр орой дэд хурандаа Б.Энхжаргалтай холбогдоход эрлийн багийнхан Л.Бодлбаатарын цогцосыг олсон гэсэн юм. Цогцосыг зөөвөрлөхөөр ослын газар руу нэмэлт хүч гарч байгаа аж.

Э.ЭНХ

dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • МАРТЫН 08 (February 21, 2014 10:34:29 am )

    ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЭЕ
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

  • МУ-ын ерөнхийлөгч (February 21, 2014 3:55:35 pm )

    Ард түмнийхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэе

  • zochin (February 23, 2014 1:59:30 am )

    Gun emgenel ilerhiiliye.Um Ma Ni Bad Me Hum.

antalya rent a car