antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 2 comments

Хятадууд нүүрс хяналтгүй зөөх байгууламж бариад эхэлжээ

нийтлэсэн admin

Нүүрс тээвэрлэх туузан дамжуулагч гэх байгууламж хоёр жилийн өмнөөс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэнгийн боомт дээр баригдаж эхэлсэн тухай нутгийн иргэд дуулгаж байна.
Туузан дамжуулагч гэдэг нь томоохон цахилгаан станц, уурхайнууд зөвхөн дотооддоо ашигладаг төхөөрөмж гэнэ. Гэтэл манайхан Хятадуудтай хамтран том оврын туузан дамжуулагчийг тээврийн хэрэгсэл маягаар хил дээр байгуулан манай нүүрсийг урагш нь гаргахаар зэхсэн нь энэ аж.

Дээрх байгууллага хэрэв ашиглалтад орвол манай улс хэдий хэр ашигт малтмал гаргаж байгаад ямар ч хяналт тавих боломжгүй болох гэнэ.

Хамгийн хачирхалтай нь туузан дамжуулагчийг ашиглах тухай хууль дөнгөж саяхнаас яригдаж байгаа бөгөөд хуулийн төсөл дэмжигдээгүй гэнэ. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого”-ын төслийн “Хилийн боомтын дэд бүтцийн талаар” гэсэн бүлэгт “Хилийн боомтын дэд бүтэц нь боомт дахь гаалийн хяналтын бүс доторх авто зам, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх туузан дамжуулагч зэрэг дэд бүтцээс бүрдэх бөгөөд төрийн өмчлөлд байна” гэж тусгасан бөгөөд энэ төсөл УИХ-аас буцсан байдаг аж.

Д.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 18, 2011 1:59:16 pm )

    uuniig yaaraltai zogsookh kheregtei ene hyamdorj mongol khun mun uu SHivee ovoogiin boomtiig khaalgaachee er ni Mongold yum uldekh ni uu

  • Anonymous (November 18, 2011 10:50:49 pm )

    boloosh dee hytadad dagaar orii oorsdoo chadahgui bj bas ih dongosnoo mongol gej viliin vrtei uls bn sh dee

antalya rent a car